Хосуудын эмэгтэй нь эрэгтэйгээсээ өндөр байх ёсгүй гэсэн үзлийг огтхон ч хайхардаггүй олны танил 15 алдартай хос

0

Хайр дурлалд үндэс угсаа, нас огтхон ч хамаагүй гэдэг. Харин өндөр, намын тухайд ямар байдаг бол? Ихэвчлэн эрчүүд нь өөрийн бүсгүйгээсээ өндөр байх хандлагатай байдаг шүү дээ. Гэхдээ хатагтай нар өөрөөсөө намхан эрчүүдийг насны ханиараа сонгосон тохиолдлууд ч бас цөөнгүй бий ажээ. Бүр алдартай бүсгүйчүүд дурлалт эрийнхээ дэргэд өндөр өсгийт ямар ч эргэлзээгүй өмсөх нь бий. Манай сайт уншигч танд өөрөөс нь намхан хэдий ч дэргэд нь хэнээс ч санаа зоволгүй хамтдаа олны нүдэнд ил гардаг 15 алдартай хосыг танилцуулж байна.

1. Камерон Диаз болон Бенжи Мэдден

© benjaminmadden / instagram

Америк жүжигчин бүсгүй 174см өндөртэй бол түүний нөхөр Бенжи 168см өндөртэй ажээ. Энэхүү өндрийн ялгаа тэдний аз жаргалыг үгүй хийгээгүй бөгөөд 2015 онд гэр бүл болцгоожээ.

 

2. Эрин Дарк болон Дэниэл Редклифф

© Charles Sykes/Invision/AP/East News

Жүжигчин бүсгүй маань 173см өндөртэй бол 2013 оноос болзож буй найз залуу Даниел нь 165см өндөртэй ажээ. Тэд “Kill Your Darlings” киноны багт хамтран ажиллаж байхдаа анх танилцсан бөгөөд түүнээс хойш өдийг хүртэл болзож буй билээ.

 

3. Николь Кидман болон Кейт Урбан

© nicolekidman / instagram

Австрали жүжигчин бүсгүйн өндөр 180см бол түүний нөхөр Кейт Урбан 178см өндөр гэнэ. Хэдийгээр тэдний өндөр тийм ч их зөрүүтэй биш боловч олон нийтийн үйл ажиллагаанд өндөр өсгийт өмсөх эхнэрийнхээ дэргэд Кейт Урбан илт намхан харагддаг ажээ. Хэрэв та санаж байгаа бол түүний өмнөх нөхөр Том Круз мөн л түүнээс намхан байсан билээ.

 

4. Лив Тайлер болон Дейв Гарднер

© davidgardner / instagram

Америкийн жүжигчин, загвар өмсөгч Лив Тайлер 178см өндөртэй бол түүний сүйт залуу спортын агент Дейв Гарднер түүнээс илт намхан нэгэн ажээ. Сонирхуулахад түүний өмнөх нөхөр Ройстон Лэнгдон ч мөн адил түүнээс намхан байсан.

 

5. Трейси Поллан болон Майкл Ж. Фокс

© Charles Sykes/Invision/AP/East News

Америкийн жүжигчин бүсгүй Трейси Поллан нөхрийн хамтаар 1988 оноос хойш хамтдаа амьдарч, 4 хүүхдийн эцэг эх болоод буй билээ. Тэдний өндөр хоорондоо 4см зөрүүтэй хэдий ч Трейсиг өндөр өсгийт өмсөх үед энэ ялгаа нь маш ихээр мэдрэгдэх ажээ.

 

6. София Тернер болон Жое Жонс

© Xavier Collin/Image Press Agency/BWP Media/East News

Урт хөл, гуалиг биеэрээ алдартай жүжигчин бүсгүй маань 2019 онд америкийн хөгжимчин Жое Жонстой гэр бүл болсон билээ. Нөхөр нь түүнээс намхан бөгөөд өндөр өсгийт өмсөх үед нь улам намхан харагддаг аж. Гэхдээ энэ нь тэдний хувьд ямар нэгэн асуудал болдоггүй бөгөөд камерны өмнө тэд үргэлж аз жаргалтай харагддаг билээ.

 

7. Клаудия Шиффер болон Мэттью Вон

© Derek Storm / Everett Collection / East News

Германы супер модель Клаудия 180см өндөртэй. Гэхдээ 2002 оноос хойш хамтдаа амьдарч буй нөхрийнх нь өндөр түүнд тийм ч их асуудал болох зүйл биш ажээ. Түүний нөхөр кино найруулагч Мэттью Вон өндөр өсгийтгүй байсан ч эхнэрээсээ намхан харагддаг.

 

8. Тина Фей болон Жефф Ричмонд

© Evan Agostini/Invision/AP/East News

Жүжигчин, продюсер бүсгүйн нөхөр түүний чих орчимд л хүрэх өндөртэй нэгэн ажээ. Тэд 2001 оноос хойш хамтдаа амьдарч буй. Тина Фей өндөр өсгийт өмсөхөөс хэзээ ч санаа зовдоггүй бөгөөд түүний нөхөрт ч энэ нь тийм ч таагүй санагддаггүй гэнэ шүү.

 

 

9. Женна Элфман болон Боди Элфман

© Jordan Strauss/Invision/AP/East News

Америк жүжигчин бүсгүй маань өөрөөсөө намхан нөхөртэйгөө олны өмнө гарахаас хэзээ ч цааргалдаггүй бөгөөд бүр өндөр өсгийтөөр гоёх нь ч бий. Тэрээр 178см өндөр бөгөөд түүний нөхөр нь түүнээс нилээдгүй намхан буй нь анзаарагддаг.

 

10. Энико Пэрриш болон Кевин Харт

© enikohart / instagram

Тэрээр 2016 онд удаан хугацаанд болзсон найз залуу болох жүжигчин Кевин Харттай хуримаа хийсэн билээ. Эникогийн өндөр 168см бол Кевин Харт 163см өндөртэй ажээ.

 

11. Жижи Хадид болон Зейн Малик

© Palace Lee, PacificCoastNews / East News

Америк загвар өмсөгч Жижи Хадид 179см өндөртэй. Харин түүний дурлалт залуу Зейн Малик түүнээс илт намхан нэгэн. Тэд хэсэг хугацаанд хол байсан ч одоо дахин хамтдаа амьдарч буй бөгөөд 2020 оны 4 сард хүүхэдтэй болох гэж буй талаараа мэдэгдээд амжсан билээ.

 

12. Эммануэль Сенье болон Роман Полански

© AFP PHOTO / Lionel BONAVENTURE / East News

1989 оноос Францын нэрт жүжигчин дуучин Эммануэль Сенье болон Франц Польш гаралтай кино найруулагч Роман Полански нар хамтран амьдарч буй билээ. Эммануэль Сенье 173см өндөртэй бол түүний нөхөр 165см өндөртэй ажээ.

 

13. Клэр Грант болон Сет Грийн

© clare.grant / instagram

Америк жүжигчин бүсгүйн өндөр 170см бол түүний нөхөр жүжигчин продюсер Сет Грийн 160см өндөртэй. Бидний харж заншсанаас яг эсрэгээрээ байгаа биз? Тэднийг хамтдаа байх үед энэ өндрийн ялгаа нь илт мэдрэгддэг боловч хосын хувьд тийм ч том асуудал биш бололтой.

 

14. Пенни Ланкастер болон Род Стюарт

© penny.lancaster / instagram

Британи загвар өмсөгчийн өндөр 180см ажээ. Харин түүний нөхөр алдарт дуучин Род Стюарт түүнээс илт намхан хэдий ч хосын хувьд энэ ч тийм ч ач холбогдолтой асуудал биш гэнэ.

 

15. Гвендолин Кристи болон Гилес Дикон

© Alex Berliner/Invision for the Television Academy/AP Images/East News

Хамгийн өндөр бүсгүйг хамгийн сүүлд үлдээсэн нь “Game of Thrones” цувралын “Brienne of Tarth”-ийн дүрээр нэрд гарсан жүжигчин Гвендолин Кристи билээ. Тэрээр 191см өндөртэй бөгөөд 2013 оноос түүнтэй болзож буй загвар зохион бүтээгч Гилес Дикон түүнээс хавьгүй намхан буйг та зурагнаас харж буй биз ээ.

Дурлалт бүсгүй нь өндөр өөр тохиолдлыг та мэдэх үү?

6
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Zuugii Zul

    Zuugii Zul

    2020/08/01 at 16:00

    Гэхдээ л өндөр нь гоё ш дээ

  2. Баяр Эрик

    Баяр Эрик

    2020/08/02 at 11:55

    yagaad gewel eregteichuuden hollywoodiin jujigchid bn kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *