Ийм зүйл байх боломжтой гэж үү? Олны танил хүмүүстэй усны дусал мэт адилхан хүмүүс

3

Зарим хүмүүс одууд шиг болохыг хүсдэг байхад зарим нь тэдэнтэй адилхан царай төрхтэй болж хорвоод мэндэлдэг байна. Одуудтай адилхан хүмүүсийн зургийг хооронд нь харьцуулан “ихрүүд” гэж нэрлэж, сошиал медиад боломжийн мөнгө олдог хүмүүс ч байдаг гэнэ. Эдгээр адилхан хүмүүст баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх, тэд олны танил хүмүүсээс ялгагдахааргүй харагдаж байна шүү дээ, мэдээж хамгийн илүү ойр дөхөж очно.

Төрөхдөө олны танил болох хувьтай байсан ихрээсээ салж явсан гэмээр адилхан 18 хүнийг бид оллоо. Эдгээр хүмүүстэй гудамжинд хэн нэгэн тааралдвал, эргэлзэх зүйлгүй гарын үсгийг нь асуудаг гэдэгт гайхах юм алга.

Ло Юан Пин болон Владимир Путин

Путины ихэр Анхуй мужид орших Хятадын нэгэн тосгоноос олдсон ба тэрээр нутгийн сонины газарт сэтгүүлч хийдэг аж. Юан Пин өөрийнхөө олны танил ихрийг өөрт нь эхнэр олж өгнө гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэдэг гэнэ.

 

Вероника Блэк болон Анжелина Жоли

Анжелина Жолигийн фэнүүдийн ихэнх нь түүн шиг бие галбиртай болохыг хүсдэг нь нууц биш, харин Вероника Блэкийн хувьд аз болоход жүжигчин бүсгүйтэй тун адилхан нэгэн юм. Дэлгүүрт ажилладаг уг Канад охиныг шоппинг хийхээр ирсэн үйлчлүүлэгчид жүжигчин бүсгүйтэй ихээхэн андуурдаг байна.

 

ОХУ-ын цагдаагийн офицер болон Леонардо Ди Каприо

Сонин санагдаж мэдэх ч, Леогийн ихэр ОХУ-аас олджээ. Нэр нь үл мэдэгдэх уг цагдаагийн офицер залуу түүнтэй ижилхэн цэнхэр нүдтэй, хамрынх нь хэлбэр адилханаас гадна хоёулаа ямаан сахалтай аж. Хамгийн том ялгаа нь тэдний үс. Цагдаагийн офицер залуутай гудамжинд тааралдсан хүмүүс гарын үсгийг нь асуудаг нь лавтай.

 

Жэймс Мартин болон Колин Фаррелл

Жэймс, Колин шиг харагдахаас илүү Колин, Жэймс шиг харагддаг байж ч мэдэх юм. Сонирхуулж хэлэхэд энэ залуу жүжигчинтэй адилхан царай төрхөө ашиглан, зураг авалтанд оролцож, үдэшлэгт уригдаж, олон арга хэмжээнд жүжигчний өмнөөс очиж, зочид гийчидтэй цагийг өнгөрөөдөг гэнэ.

 

“Миний зээ хүү бяцхан Дастин /Гэйтен Матараццо/-тай адилхан харагддаг”

Твиттерийн нэгэн хэрэглэгч өөрийн зээ хүүгийн зургийг интернетэд оруулсан нь богино хугацаанд хүмүүсийн анхаарлыг татжээ. Гайхаад байх зүйл биш бөгөөд түүний зээ хүү нь телевизийн олон ангит “Stranger Things” цувралын Дастинтай дэндүү адилхан байсан байна.

 

Гилльермо Запата болон Жорж Клүүни

Жорж Клүүнигийн ихэр гэж хэлж болох энэ эрхэм олон бүсгүйчүүдийн хайрыг татахуйц нэгэн бөгөөд хувийн ресторан болон клуб ажиллуулдаг, хажуугаар нь жүжигчин болон загвар өмсөгч хийдэг чадварлаг залуу ажээ.

 

Аметист Роуз болон Лэйди Гага

Түүнээс алдарт дуучинтай адилхан талаарх сэтгэгдлийг нь асуухад Аметист Роуз: “Хэрэв намайг чи Лэйди Гагатай ямар адилхан юм бэ гэж хэлэх болгонд би доллар авдаг байсан бол өдийд баян болох байсан байх.” гэжээ.

 

Хейди Эган болон Кэйт Миддльтон

Хейди гүнгийн эхнэртэй адилхан төрөхөө давуу тал болгохын тулд зөөгчийн ажлаа орхиж, олон арга хэмжээнд оролцох болсон байна. Тэрээр өөрийн инстаграм хуудсандаа хааны гэр бүлийн гишүүдийн зургийг оруулсан бөгөөд энэ нь хүмүүст түүнийг Кэйт байна гэж андуурахад хүргэсэн аж.

 

Жанис Гарай болон Женнифер Лопез

Хүмүүс түүнийг Жей Ло-той адилхан талаар интернетээр ярьж эхлэх хүртэл бодибилдингийн тамирчин Жанис өөрийгөө жүжигчин бүсгүйтэй адилхан гэж огтхон ч мэддэггүй байсан гэнэ. Тэр Женнифер Лопезын үнэнч фэн бөгөөд түүнтэй уулзахыг мөрөөддөг байна.

 

Иза Илзерман болон Жижи Хадид

Загвар өмсөгч болон блог хөтлөгч Иза өөрийгөө Жижитэй адилхан төрхтэй болохоо “MiLk” загварын агентлагт ажиллаж эхлэх үедээ анх мэдсэн бөгөөд удалгүй “Шинэ буржгар Жижи Хадид” гэж тайлбар бичин, өөрийнхөө зургийг олон нийттэй хуваалцаж байжээ.

 

Режжи Браун болон Барак Обама

Режжи Браун бол хошин элэглэлийн жүжигчин юм. Тэрээр Барак Обамагийн дүрд хувирч, “Gangnam Style” дууг хошин байдлаар шүүмжилж бичлэг хийсэн нь олон сая хүн үзэхэд хүрчээ. Режжи сайн жүжигчин бөгөөд хүмүүс түүнийг Барак Обаматай усны дусал мэт адилхан гэж үздэг байна.

 

Камила Шадболт болон Викториа Бекхэм

Бусад алдартнуудтай төстэй хүмүүсийн нэгэн адил, Камила Викториатай адилхан төрхөө ашиглаж, амьдрахыг эрхэмлэжээ. Нэг удаа “The Sun” сонины газрын гэрэл зурагчин түүнийг Викториатай андуурч, зургийг нь аваад зогсож байсан гэнэ.

 

Кристина МакНэбб болон Лили Роуз Депп

19 настай блог хөтлөгч болон мэйк-ап артист охин жүжигчин Жонни Деппийн охинтой адилхан боловч, түүнийг хүмүүс нүүрээ будсан үедээ л Лилитэй адилхан харагддаг гэж хэлэх нь бий.

 

Мартин Жордан болон Гордон Рамсэй

Телевизээр гарч, хэдийнээ олны танил болж алдаршсан, дэлхийн хамгийн алдартай ахлах тогоочтой адилхан энэ эрхэм давуу талаа ашиглан, Britain’s Got Talent болон Lookalikes гэсэн томоохон шоунуудад оролцжээ. Түүгээр ч зогсохгүй Гордонтой хамт шоунд оролцож байсан байна.

 

Мэтт Хикс болон хунтайж Харри

Мэтт телевизийн шоу болох “I Wanna Marry Harry”-д тоглох болсноор Британийн хунтайжтай адилхан болох нь олон нийтэд ил болжээ. Хунтайж Харритай болзохыг хүссэн охид Мэттэй уулзаж үзэхийг хүсдэг гэнэ шүү.

 

Мелисса Базан болон Анжелина Жоли

Висконсинд амьдардаг, хоёр хүүхдийн ээж болох энэ бүсгүй Анжелина Жолигийн бас нэгэн ихэр гэж хэлж болно. Тэрээр жүжигчин бүсгүйгээс үргэлж үлгэр дуурайлал авч, шүтэж биширдэг бөгөөд энэ нь тэднийг адилхан харагдуулах бас нэг шалтгаан гэж Мелисса үздэг аж.

 

Бриттани Уиллиамс болон Бейонсе

Бриттани Детройтод амьдардаг бөгөөд түүний хувьд олон нийтийн газар явах үедээ Беойнсегийн фэнүүдээс үргэлж зугтдаг гэнэ. Учир нь түүнтэй таарсан хүмүүс Бриттаниг дуучин бүсгүйтэй андуурч, “Single Ladies” дууг дуулуулахыг хүсдэг байна.

 

Катзенбахын ихрүүд болон Брэйдли Күүпер

Жүжигчин Брэйдли Күүпер өөртэй нь адилхан ихэр хүмүүс энэ хорвоо дээр байдаг гэж боддоггүй байсан нь лавтай. Ихрүүд Күүперийг хаана ч явсан дагаж явдаг бөгөөд сүүлд гэхэд “The Hangove Part II” кинонд жүжигчинтэй хамт оролцжээ.

91
ГайхмаарГайхмаар
22
Ха ХаХа Ха
17
ТэнэглэлТэнэглэл
10
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *