Гэрийн нөхцөлд богино хугацаанд турах дасгал

3

Эмэгтэй хүн болгон ганц хоёр килограмм ч болтугай илүүдэл жингээ хасахыг хүсдэг. Тиймдээ ч өдөр болгон шинээр хоолны дэглэм, турах техник, цогц дасгалууд зохиогддог болов уу. Шинэ бөгөөд моод болж байгаа болгон олон жилийн нүүр үзэж шалгарсан гэсэн үг биш юм. Өнөөдөр та бүхэндээ харин шалгарсан аргыг танилцуулах гэж байна.

Гейша нарыг гоо сайхны үлгэр дуурайл гэж ярьдаг, гэхдээ тэд яаж гуалиг биеэ хадгалж чадаад байдгийг тэр болгон мэддэггүй. Тийм учраас бид танд өнөөдөр гэрийн нөхцөлд хурдан турах нэгэн дасгалыг танилцуулахаар бэлдлээ. Гейша нар энэ аргыг гартаа оруулаад авчээ.

 

Хурдан турах дасгал

Турах явц гэдгийг бид нэг л буруугаар ойлгож иржээ – зөвхөн хоолны дэглэм болон биедээ ачаалал авах ёстой гэж бодно. Энэ хоёр элемент нь цааш олон төрөл болон салбарлана. Илүүдэл жинг зөв амьсгалж сурснаар хасаж болно гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Амьсгалын дасгал нь сэтгэл санааг сэргээнэ, тэр ч бүү хэл зарим нэг өвчнийг ч анагаах чадалтай.

Өнөөдөр та бүхэндээ жирийн нэг савтай хийх дасгалыг танилцуулна. Дасгал маш энгийн бөгөөд цаг хугацаа ч их шаардахгүй. Ингээд юуны түрүүнд дөрвөн хөллөөд шүднийхээ завсар хоосон хуванцар сав зууна. Энэ бол дасгалын эхлэл байрлал, одоо зөв амьсгалж сурцгаая.

Амьсгалаа зөөлөн авч зөөлөн гаргана, аль болох хэвлийгээсээ амьсгалахыг хичээнэ. Хамраараа амьсгалаа аваад дараа нь хоосон сав руугаа хүчтэй үлээнэ, энэ үед хэвлийн булчинг бүрэн ажиллуулах хэрэгтэй. Хэрвээ зүрх болон уушги эрүүл бол савнаас амьсгалаа авч ч болно. Амьсгалаа гаргахдаа удаан хүчтэйдүү гаргана. Ийм байдлаар 15 удаа амьсгална. Эсвэл тоолохгүйгээр 10-15 минут амьсгалаарай.

Дасгал хийж байхдаа биеийн байдлаа сайтар ажиглана, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрвэл дасгалыг зогсооно. Агаар дутагдах эсвэл ямар нэгэн таагүй л мэдрэмж өөрт төрвөл амьсгалаа зогсоож хэсэг амарсны дараа дахин хийж үзээрэй.

Хэвлийгээс амьсгалах дасгал нь зөвхөн турахад нөлөөлөөд зогсохгүй цусны эргэлтийг идэвхжүүлэх, бодисын солилцоог хурдасгах мөн бие махбодид эрдэс бодис шингэх явцыг түргэсгэдэг байна. Дасгалыг тогтмол хийж заншвал илүү хурдан турна. Мөн уг дасгал нь өөхний хуримтлал бий болгож буй хорт бодисыг бие махбодиос гадагшлуулахад нөлөөлдөг ажээ.

Тогтмол хичээллэж чадвал бие махбодь эрч хүчээр сэлбэгдэж байгааг та мэдэрнэ, булчин чангарч гуя, хэвлийн өөх багасах ажээ. Уг дасгал нь стресс болон архаг ядаргаанаас салахад ч тусална. Үүнээс гадна арьсны эсийг хүчилтөрөгчөөр хангах тул өнгө нь сэргэж залууждаг байна. Ингээд жирийн нэг дасгалаар зөвхөн тураад зогсохгүй бие эрхтнээ бүхэлд нь залуужуулж чадах нь.

Хэрвээ та илүүдэл жингээсээ салахыг хүсэж байгаа бол зөв амьсгалах ёстойгоо хэзээ ч мартаж болохгүй. Амьсгалын дасгалын хамт биедээ нэмэлт ачаалал авах дасгал хийж болно, хамгийн гол нь өөрт тохирох дасгал сонгох нь чухал.

Нийтлэл таалагдсан уу? Найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

52
ГоёГоё
13
ХөөрхөнХөөрхөн
13
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Purev Battsetseg

    Purev Battsetseg

    2018/08/22 at 11:33

    Greibel Battuya

  2. Энх Жин

  3. Зочин

    2020/02/03 at 23:33

    Т

  4. erdenetuya

    2021/01/19 at 10:48

    goy ymaa ooriigoo turj chadna gsen itgeltei bolloo 🙆❤

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *