Таны өмссөн гутлыг хямдхан харагдуулдаг 9 шалтгаан

3

Ихэнх эмэгтэйчүүд загварын чиг хандлагыг дагаж үнэтэй болон алдартай брэндийн гутал өмсөхийг эрхэмлэдэг ч энэ нь гутлыг гайхалтай харагдуулна гэсэн үг биш юм. Шинэ хүмүүстэй уулзах, танилцах үед таны өмссөн гутал чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв та одоог хүртэл өндөр өсгийтөөс татгалзалгүй өмсдөгөөс гадна арьсан загвартай гутал өмсөх дуртай бол энэ мэдээ яах аргагүй танд зориулагджээ.

Өмссөн гутлыг тань хямдхан харагдуулдаг 9 шалтгааныг хүргэж байна.

9. Гялалзсан, гэрэлтсэн чимэглэл ихтэй

Үнэтэй хувцаснууд уулын болор, хиймэл алмазаар чимэглэгдсэн байдаг нь гоё харагдуулдаг, гэвч гутлын хувьд олон гялалзсан гоёл чимэглэлтэй байх нь зохисгүй, хачин харагдуулдаг байна. Мөн болор шигтгэсэн гутал үргэлж чанаргүй байдаг ба 2 юм уу 3 дахь сонголтондоо өмсөж болно.

Хэрэв та гялалзсан гуталд дуртай бол металл хийцтэй гутал сонгоорой.

 

8. Хэтэрхий өндөр өсгийтэй гутал

Зарим намхан охидын хувьд өндөр өсгийтэй гутал өмсөхийг илүүд үздэг. Үнэ тийм чухал биш ч энэ төрлийн гутал үнэтэй эсвэл чамин харагдуулдаггүй. Өндөр өсгийтэй гутал хөлийг эвэртэй болгох ба биеийн пропорцыг алдагдуулдаг байна. Иймд богино өсгийтэй гутал эсвэл зузаан улгүй гутал өмсөж байгаарай гэж зөвлөе. Дэгжин харагдахын тулд таны шүүгээнд классик загварын туфль зайлшгүй байх ёстойг бүү мартаарай.

 

7. Олон өнгөтэй

Олон өнгийг уусгасан гутал өмсөх хэрэггүй. Учир нь эдгээр гутлууд үнэтэй боловч хямдхан гутал өмссөн юм шиг харагдуулах нь бий. Хоёроос ихгүй өнгө орсон гутал аль болох өмсөж байгаарай.

 

6. Олон тооны металл чимэглэлтэй

Бүс, бүсний тав, хадаас онцгой харагдуулах хэдий ч заримдаа дизайнерууд хэтэрхий их металл элементүүдээр гутлыг чимэглэснээр бүр ч илүү хямдхан харагдуулдаг аж. Тиймээс аль болох бага металл зүйлээр чимэглэсэн гутал өмсөх нь бусдад таныг загварлаг харагдуулах болно.

 

5. Илгэн болон арьсан гутал

Энэ төрлийн гутлууд гоёмсог харагддаг ч гэлээ ихэнх хүмүүсийн нүдэнд элэгдэж хуучирсан эсвэл бохирдсон юм шиг харагддаг. Матт өнгөтэй гутлын хувьд харин илүү үнэтэй гутал өмссөн юм шиг сэтгэгдэл төрүүлдгийг мартаж болохгүй. Гэрэлтсэн гутал өмсөхийг хүсэж байвал шаргал, хар эсвэл цагаан зэрэг дундын өнгөтэй гутал сонгоорой.

 

4. Ирвэсний оруулгатай

Ирвэсний оруулгатай гутлыг эмэгтэйчүүд худалдаж авахыг чухалчилдаг, гэвч та хамгийн түрүүнд зөв өнгийн гутлыг сонгох хэрэгтэй. Классик ирвэсийн оруулгатай гутал чанаргүй байх нь олонтаа. Хэрэв та амьтны арьсны оруулгатай гутал өмсөхийг хүсэж байвал арай даруухан загвартай /баруун гар талын зураг дээрх шиг/-г сонгох хэрэгтэй.

 

3. Тав тухгүй гутлууд

Үргэлж хөлдөө тав тухтай гутал сонгож байх хэрэгтэй. Тав тухгүй гутал ихэвчлэн хачин харагдуулахаас гадна нуруу болон хөл, алхаанд сөргөөр нөлөөлдөг байна. Хэрэв та өмсөхийг хүсэж байсан гутлаа олж харвал шууд худалдаж авахаасаа илүүтэй бариу эсэх болон алхахад хүндрэл үүсэж байгаа зэргийг эхлээд шалгаж үзээрэй.

Эв хавгүй алхаж гишгэх нь мянга үнэтэй гутал өмссөн байлаа ч сайхан харагдуулахгүй нь лавтай. Нэмээд хэлэхэд алхаанд гутал сөрөг нөлөө үзүүлснээр хөлд зовиур бий болж, цаашлаад эрүүл мэндэд эрсдэл үүсгэдгийг мартаж болохгүй. Намхан эсвэл дундаж өндөртэй өсгийтэй гутал болон хөлд эвтэйхэн гутал өмсөх нь юу юунаас илүү чухал юм.

 

2. Дуураймал арьсан гутал

Олон брэндүүд эко арьсаар гутал хийж үйлдвэрлэдэг нь сайшаалтай хэрэг билээ. Гэвч харамсалтай нь алдартай гутлын үйлдвэрүүдийн гутлыг дуураймал материалаар хийж, гутлын чанарыг үгүй хийдэг нь нууц биш юм. Эдгээр дуураймал материалаар хийгдсэн гутлууд хямдхан харагддагаас гадна чанараа маш амархан алдана.

Хэрэв та дуураймал материалаар хийгдсэн гутал худалдаж авахаар зэхэж байгаа бол богино түрүүтэйг аваарай. Энгийн арьсан гутлууд дуураймал материалаар хийгдсэн гутлуудаас илүү загварлаг болон чамин харагддаг гэдгийг мэдэж байхад буруудахгүй.

 

1. Хуучин гутлууд

Бусдад өндөр сэтгэгдэл үлдээхийн тулд гутландаа хэрэгцээтэй байгаа зүйлийг хийж, анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд өндөр өсгийт өмсөх ямар нэгэн мэдлэггүй бол өмсөөд хэрэггүй. Олон төрлийн материалаар хийгдсэн гутлуудыг ямар ч асуудалгүй цэвэрлэж, угаах боломжтой байдаг байна.

40
БахархмаарБахархмаар
10
ТэнэглэлТэнэглэл
10
Ха ХаХа Ха
8
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *