Норвегид цахилгаан машины хамгийн том парад болжээ

0

Норвегид цахилгаан машины хамгийн том парад болжээ

Европын цахилгаан тээврийн хэрэгслийн холбоо болон Норвегийн цахилгаан тээврийн хэрэгслийн холбоо хамтран 2013 оны 8-р сарын 31-ний өдөр Норвегийн Осло хотын гудамжинд цахилгаан машины хамгийн том парадыг зохион байгуулсан байна. 4 км урттай энэхүү урт парадад 260 цахилгаан машин оролцсон нь урьд нь Лондонд зохион байгуулагдсан 225 цахилгаан машины жагсаалын дээд амжилтыг эвдэж, шинэ амжилт тогтоосон явдал болжээ. Энэхүү парадыг зохион байгуулагчид хэлэхдээ “Бидний зорилго бол 225 машин жагссан Лондонгийн амжилтыг эвдэж, Дэлхийн дээд амжилт тогтоох байсан. Бидний тогтоосон шинэ амжилт нь хотын иргэдийн эрүүл мэндийн асуудлууд, дуу чимээ, байгаль орчны бохирдлын асуудлыг шийдэх боломжийг цахилгаан машин олгож байгааг үндэстний хэмжээнд болон Дэлхийн хэмжээнд сурталчлан таниулах, дэмжих болно гэж бид итгэж байна.” хэмээжээ. Дэлхийн улс орнуудын цахилгаан машины хэрэглээний талаар хийсэн судалгаанд өгүүлснээр энэ оны 8-р сарын байдлаар Норвеги улс нь 13,877 бүрэн цахилгаан машин, 585 хосолмол хөдөлгүүртэй машин, нийт 14,462 цахилгаан машинтай хэмээн бүртгэгдсэн байдаг ба хүн амын тоотой нь харьцуулбал Дэлхийн хамгийн олон цахилгаан машин эзэмшигчтэй улсын дээр тус улсын нийслэл Осло хот нь цахилгаан машинтай нийслэл хэмээгдэх болсон байна.

1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *