Таны хүүхдийг аз жаргалтай болгох 30 энгийн арга

0

Хүүхдүүд бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Том хүмүүсийн хийх ямар нэгэн энгийн жижиг зүйлс хүүхдүүдийн хувьд шинэхэн нээлт л гэсэн үг. Тиймээс таны хүүхдийг гайхашруулах хэд хэдэн энгийн аргыг хүргэе.

Таны хүүхдийг аз жаргалтай болгох 30 энгийн арга 1

1. Хүзүүнд нь гоймонгоор хийсэн хүзүүний зүүлт зүүлгэ. Тэгээд бүхэл өдрийн турш түүнтэйгээ явахыг нь зөвшөөр.

2. Гэр бүлийн уриатай бол. (“Бид чадна!”, “Бид хамтдаа хүчтэй!”) Хүүхэд чинь сэтгэлээр унасан үед уриагаа хамт хэлж сануулж байгаарай.

3. Хүүхэдтэйгээ хамт салхинд гар. Ямар нэг ажил хөөцөлдөх гэж биш зөвхөн хүүхэдтэйгээ зугаалахаар л гараарай.

4. Жижигхэн захидал бичээд (жижиг шоколадтай) хичээлийн цүнхэнд нь хийчих.

5. Компьютер болон видео тоглоом хамт тоглох.

6. Ямар нэг хориглодог зүйлдээ “тийм” гэж хэлэх. Жишээ нь сургуулийн цонхны тавцан дээр хамт суух.

7. Паркт хүүхэдтэйгээ ханатлаа тогло. Ичиж зоволгүй, жаахан хүүхэд шиг хүссэнээрээ тогло.

8. Эвлэр. Хэрэв хүүхэдтэйгээ маргалдсан бол эвлэрэх ямар нэгэн арга зам хайж ол. Хүүхдийн гомдол энэрэнгүй байдаг.

9. Чимээгүйхэн хаалгаа хаах. Хэрэв хүүхдийн чинь өрөө цунамид өртсөн юм шиг харагдаж байгаа бол юу ч хэлэлгүй хаалгыг нь чимээгүйхэн хаагаарай. Юунд ч анхаарал хандуулалгүйгээр өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

10. Эмээгийнхээрээ илүү их зочилдог болоорой. Тэдэнд цаг гаргаж байгаарай.

11. Шинэ зүйл туршиж үзэх. Хэрэв хүүхэд чинь ямар нэг зүйл хийх гэж хичээсэн ч тэр нь бүтэлгүйтсэн бол анхаарлыг нь өөр зүйлд татах гэж оролдоорой.

12. Шавхай туулахыг нь зөвшөөрөөрэй. Хүүхэд чинь замд таарах ганц ч шавхайг алгасалгүй туулаг.

13. Өөрийн гараар мэндчилгээний дугтуй хий. Чимэглэл, цавуу, бэхэн бал аваад хүүхдийнхээ төрсөн өдрийн ил захидлыг өөрөө хийгээрэй.

14. Гэрийн тэжээвэр амьтантай бол. Гэр бүлд дулаан уур амьсгал авчрах өхөөрдөм амьтныг сонгоорой.

15. Асуудлыг өөрөө шийдэх боломж олго.

16. Бүү асуу. Хэрэв хүүхэд чинь гэртээ ууртай эсвэл ядарсан ирвэл “өнөөдөр ямаршуу өнгөрөв” гэх мэт асуултуудаа дотроо үлдээгээрэй. Оройн хоолны өмнө та юу болсныг мэдэж амжих болно.

17. Өөрийн уламжлалыг бий болгох: мягмар, бямба гаригт хоолны дараа дугуй унах.

18. Хүүхдээсээ таныг юу сураасай гэж хүсч байгааг нь асуугаарай.

19. Хүссэн хувцасыг нь өмсүүлэх. Бүтэн сарын турш охиноо дэлгүүр гарахад нь хүссэн хувцасыг нь өмсүүлж байгаарай.

20. Хүүхэд тань магтуулж байгаагаа “нууцаар” сонсохыг зөвшөөрөөрэй.

21. Хамтдаа бүтэн сар хараарай. Үүний тулд ганц удаа оройтож унтаж болно. Ингэхэд дараагийн бүтэн сар 10 сарын 27-нд гарна шүү.

22. Зурагнуудаа угаалга. Дараа хэзээ нэгэн цагт хамт хараад хуучин дурсамжаа ярьвал сайхан шүү дээ.

23. Хүүхдээ битгий яаруулаарай. Таныг яаруулсанаас болж хүүхэд чинь ундууцсандаа юмаа амжиж хийж чаддаггүй.

24. Өглөөний унданд зурхэн хэлбэртэй бин хайраарай.

25. Гэрийн даалгавар хийх үед үдэшлэг зохиох. Хэрэв хүүхэд чинь хичээлээ хийгээд ядарсан бол хөгжмөө чангалаад бүжгийн үдэшлэг зохиогоорой. Сардаа ганц удаа зөвшөөрч болно шүү.

26. Гэр бүлийн нууц гар барилт зохиох.

27. Зурвас үлдээх самбартай болох.

28. Дэрэн байлдааныг яг одоо эхлүүл!

29. Түүний насан дээр байхдаа хөтөлдөг байсан өөрийн хуучин тэмдэглэл, захидал, зургаа хүүхэддээ үзүүлээрэй.

30. Энгийн зүйлд баярлалаа гэж хэлж байгаарай. Түүнийг нойтон алчуур дэлгэж хатаахад, хогоо гаргаж хаяхад, гэрийн даалгавраа хийхэд гээд талархал илэрхийлэх зүйлс олон бий.

 

11
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Бөхбаяр Батзул

    Бөхбаяр Батзул

    2015/10/22 at 01:41

    Turmunkh maralmaa

  2. Бөхбаяр Батзул

    Бөхбаяр Батзул

    2015/10/22 at 01:41

    Turmunkh maralmaa

  3. Бөхбаяр Батзул

    Бөхбаяр Батзул

    2015/10/22 at 01:41

    Turmunkh maralmaa

  4. Бөхбаяр Батзул

    Бөхбаяр Батзул

    2015/10/22 at 01:41

    Turmunkh maralmaa

  5. Бөхбаяр Батзул

    Бөхбаяр Батзул

    2015/10/22 at 01:41

    Turmunkh maralmaa

  6. Зочин

    2015/10/24 at 22:41

    Сэтгэгдэл * bayarlalaa amidraldaa hererjuulnee saihan sanaanuud bna shuu

  7. Зочин

    2015/10/24 at 23:06

    Сэтгэгдэл *vneheer goy ym ahiad olniig hewlej tvgeegerei ajild ni amjilt hvsiy

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *