Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ

1

Өдөр тутмын асуудал, хөл хөдөлгөөн ихтэй газраас хол амьдрахыг илүүд үздэг хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн тоонд Америкийн иргэн Брюс Кэмпбелл орно. Энэ хүн ой дунд байрлах Боинг 727 онгоцыг өөрийн гэр болгон тохижуулж тэндээ амьдардаг ажээ.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 1

Эвдэрсэн нарийн зам, мартагдсан тосгоны хажууханд жинхэнэ эрдэнэс нуугдана. Харин үүнийг хэн ч анзаарахгүй.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 3

Хамгийн хурц нүдээр ч олж харж чадахааргүй өнөөх Боинг 727 чинь энэ дээ. Энд л Брюс Кемпбелл амьдрахаар шийдсэн юм.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 2

Тэрээр дөчөөд жилийн өмнө энэхүү ойг өөрөө суулгасан бөгөөд хотоос өөрийгөө шигүү ургасан “ханан” нарсаар тусгаарладаг аж.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 4

Энэ залуу бол бидэнд онгоцыг харуулсан Брюсийн хөрш Марк. Гол дүрийн баатрыг харалгүйгээр түүнийг бичиж байгаа нь үнэхээр сонин тохиол болж байна шүү. Үнэн хэрэгтээ Брюс байгаагийн зэрэгцээ энд байхгүй. Тэрээр 2 гэртэй: нэг нь энд Орегонд, харин нөгөө нь Японд. Ноён Кремпбеллд тэр орны соёл тун их таалагдаж байгаа учир тэндээ амьдралынхаа хагасыг өнгөрөөгөөд байгаа юм. Бид түүнтэй имэйлээр холбогдсон боловч тэрээр бидэнд өөрийн хөршөөрөө туслуулахыг хүссэн юм.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 5

Мэргэжлийн цахилгааны инженер Брюс өөрийн ер бусын байшинг 1999 онд худалдаж авсан бөгөөд худалдан авах хэд хэдэн шалтгаан байсан юм. Тэдгээр шалтгаануудын нэг нь түүнд хуучирсан, ашиглахаа болсон онгоцуудыг өөрөөр ашиглаж болохоор байхад жижиг хэсэг болгон устгадаг нь түүнд харамсалтай байсан юм.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 6

Ингээд тэрээр ашиглахаа больсон Боинг 727-г өөрийн гэрээ болгохоор шийджээ. Яагаад модон байшингаас илүү онгоцонд амьдрах нь дээр вэ гэж үү? Модон байшин богино настай, шоргоолжны дайралтанд өртөнө, мөн хүчтэй борооны улмаас хэлбэрээ алддаг. Эцсийн эцэст модон байшин амархан шатна шүү дээ.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 7

Онгоцны их бие нисээгүй удсан ч байшин болгоход тохиромжтой байсан гэнэ.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 8

Энэ онгоц Грект нисдэг байсан бөгөөд “тэтгэвэртээ гарсны” дараа АНУ руу буцаагдсан юм байна. 1998 онд Брюс онгоцыг худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлжээ. Онгоц өмнө нь ингэж харагддаг байжээ:

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 9

Хаалга нь ардаа байрласан байдаг боловч эзэн нь байхгүй учир Марк бид 2 цонхоор нь орсон юм.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 10

Цахилгааны асуудлыг маш хялбар шийджээ: онгоцноос салгасан байсан цахилгаанд утас авчирж холбоод л болоо.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 11

Дотор нь орцгооё. Дотоод засал нь … онгоцныхтой төстэй.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 12

Нисгэгчийн бүхээгт гар хүрэлгүй яг өмнөхөөр нь хадгалсан байна.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 14

Тохижилт нь 70-аад оныхтой төстэй юм. Гэвч яаж энд амьдрах вэ?

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 13

Брюс хана барьж өрөө болгон тусгарлалгүй урт том “хиаманд” бүх зүйлээ багтаажээ.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 15

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 16

Энд ямар ч хувцасны том шүүгээ харагдаагүй, Брюс бүх хувцасаа өлгүүрт өлгөжээ. Онгоцон дотор маш цэвэрхэн, орж ирсэн зочин бүрт нэг удаагийн шаахай өгдөг гэнэ.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 17

Хамгийн сонирхолтой хэсэг эндээс л эхэлнэ.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 18

Өөрийн биеэр Брюстэй ярилцах боломж гараагүй нь тун харамсалтай.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 19

Онгоцны сүүлтэй ойр хэсэг бол түүний амьдардаг хэсэг нь юм. Ор болж хураагддаг буйдан, ажлын хэсэг, нэмэлт хөнжил бүгд энд байрлана. Ноён Кемпбелл одоо 64 настай.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 20

Энд байсан төхөөрөмжийн цуглуулга намайг гайхашруулсан юм. Хэрэв энэ бүгд цуглуулга юм бол яагаад бүгд ажиллаж байгаа юм бол? Тэдний ихэнхи нь дүүрэн цэнэгтэй байсан юм.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 21

Тэрээр зөөврийн компьютер цуглуулдаг. Лаазалсан бүтээгдэхүүнийг ч мөн адил цуглуулдаг бололтой.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 22

“Back to the future” киноны Эммет Брауныг санаж байна уу? Түүнийг гэрт олон төрлийн төхөөрөмжүүд холбогдсон байдгаас гадна түүнийг гэртээ байхгүй байсан ч хөгжим дуугарч байдаг. Брюсийн гэр яг адилхан: түүний гэрийн радиогоор Япон дуу явдаг, мөн олон төрлийн төхөөрөмжүүд сүлжээнд холбогдсон байдаг.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 23

Угаалгын өрөөг тусад нь биш нэгтгэж хийжээ, энд шүршүүр, угаалгын машин, угаалтуур хамт байрласан байна.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 24

Бие засах өрөө хийх шаардлагагүй байсан аж, учир нь онгоцонд аль хэдийн гурван бие засах өрөө байгаа шүү дээ.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 25

Шүршүүр нь сонин харагдаж байгаа ч ажилладаг юм байна лээ шүү.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 26

Заа, энэ гал тогооны өрөө байна. Одоогийн байдлаар Брюс 220 мянган долларыг зарцуулаад байгаа бөгөөд түүний онгоцонд шинэ тоноглол хэрэгтэй байгаа гэнэ. Гэсэн хэдий ч Брюст өөр нэгэн төсөл дээр ажиллах санаа байгаа гэнэ – энэ нь хуучин Боинг 747-г өөрийн гэр болгон тохижуулж Япон эсвэл Шинэ Зеланд-д очиж амьдарна гэж бодож байгаа аж.

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 27

Ашиглахаа больсон Боинг онгоцыг байшин болгон хувиргажээ 28

8
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. GAH GAH

    2015/10/22 at 19:49

    XXA orond ni zvger modon dund shine house yumu tansag zeregleliin motorhome absan ni deer biz

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *