Бэлгэвчний тухай сонирхолтой баримтууд

0

Бэлгэвч бол хожмын үр дагаваргүй сексийн түүхэн дэх хамгийн шилдэг бүтээл. Гэвч энэхүү латекс аврагчийнхаа тухай бид хэр ихийг мэдэх билээ. Хүн төрөлхтний маш эрт үеийн түүхтэй холбогддог энэ зүйлийн резинэн хувилбар 1855 онд, латекс хувилбар 1920 онд, полиуретан бэлгэвч 1994 онд, полиизопрен бэлгэвч 2008 онд тус тус бүтээгдэж байжээ. Цаг хугацаатай холбоотой эдгээр мэдээллээс цааших илүү сонирхолтой баримтуудыг та бүхэн мэдээний дэлгэрэнгүйгээс уншаарай.

1. Magnum хэмжээний бэлгэвч нь ердийнхөөс 35 мм-ээр урт байдаг.

2. 2012 онд Durex компани Лондонгийн Олимпийн тамирчдыг 150,000 бэлгэвчээр хангасан.

3. Бэлгэвчний анхны уран сайхны дүрслэл Францын Grotte des Combarelles агуйд дүрслэгдсэн байдаг ба ойролцоогоор 12,000-15,000 жилийн өмнөх үетэй холбогддог.

4. Хурганы арьсан бэлгэвч үнэн хэрэгтээ хурганы арьсаар хийгддэггүй. [tweetable]Энэ бэлгэвчийг хурганы дотор гэдсээр хийдэг.[/tweetable]

5. Ганц бие хүмүүсийн 3 хүн тутмын нэг нь бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэдэг.

Бэлгэвчний тухай сонирхолтой баримтууд 1
6. Ахлах сургуулийн сурагчдын ердөө 39% нь бэлгэвчийг хэрхэн зүй ёсоор хэрэглэхийг заалгасан байдаг.

7. [tweetable]Эмэгтэй бэлгэвчийг секс хийхээс 8 хүртэл цагийн өмнө хийж болдог.[/tweetable]

8. 9-р сарын 16 бол Дэлхийн эмэгтэй бэлгэвчний өдөр.

9. Америкийн хүнс ба эмзүйн холбоо бэлгэвчний хатуу чанд зохицуулалтыг хийдэг.

10. Бүх бэлгэвчнүүдийг ус, цахилгаан хийлэлт болон электроник нүхэн хяналт гэх мэт нарийн чанд туршилтаар шалгадаг.

Бэлгэвчний тухай сонирхолтой баримтууд 2
11. Бэлгэвчийг хэтэвчиндээ хадгалах нь өөрийгөө James Dean шиг мэдрэх гайхалтай арга байж болох ч эсрэгээр түүнийгээ гэмтээх гайхалтай арга байж болно.

12. Бэлэн амлагчид болон цагаан хоолтнууд амьтны гаралтай зүйл ширхэг ч ороогүй бэлгэвч авч болно гэж хэлдэг. Гэхдээ нэг хурганы гэдэс ашигласан гэдгийг нь хэн мэдэх юм.

13. [tweetable]Жил бүр Нью Йоркчуудад 30 сая орчим “NYC Condoms” бэлгэвчийг үнэгүй тараадаг.[/tweetable] Гэхдээ тэдний 28 саяыг нь бейсболын тамирчин Derek Jeter-т өгдөг.

14. [tweetable]Янз бүрийн амттай тэр ч бүү хэл гахайн махны амттай бэлгэвч ч байдаг[/tweetable].

15. Дэлхийн нэгдүгээр дайны үед Америк, Британи орнууд цэргүүдээ бэлгэвчээр хангаагүй. Үүнээс үүдээд 400,000 орчим заг хүйтэн, тэмбүү өвчний тохиолдол бүртгэгджээ.

Бэлгэвчний тухай сонирхолтой баримтууд 3
16. Дэлхийн хоёрдугаар дайн бол америк цэргүүдэд бэлгэвч тараасан анхны дайн.

17. [tweetable]Жүжигчин Zac Efron-ы ээж нэг удаа Зул сарын баярыг тохиолдуулан хүүдээ бэлгэвч авч өгч байжээ[/tweetable].

18. 1918 оныг хүртэл бэлгэвчийг сурталчлахыг зөвшөөрдөггүй байсан.

19. “Herman’s Head.” ситком цацагдах үеэр буюу [tweetable]1991 оны 11-р сарын 17-нд анхны бэлгэвчний сурталчилгаа гарсан.[/tweetable]

20. Нэгэн бэлгэвчний компаний төлөөлөгч ABC News-д өгсөн ярилцлагандаа [tweetable]жил бүр дэлхий даяар 5 тэрбум орчим бэлгэвч зарагддаг[/tweetable] гэж хэлсэн.

Бэлгэвчний тухай сонирхолтой баримтууд 4
21. Magnum хэмжээний бэлгэвчнээс гадна жижиг хэмжээний бэлгэвч байдаг.

22. [tweetable]Анхны резинэн бэлгэвчийг дугуй үйлдвэрлэлийн Goodyear компани үйлдвэрлэж байсан[/tweetable].

23. 2013 онд Гиннесийн дэлхийн дээд амжилтанд бүртгэгдсэн хамгийн нимгэн бэлгэвчийг Guangzhou Daming United Rubber Products Ltd. компани бүтээсэн. [tweetable]Энэхүү бэлгэвч нь 0,36 мм зузаантай аж[/tweetable].

24. 2013 онд Bill болон Melinda Gates нарын явуулсан “Build a Better Condom” тэмцээн 812 оролцогчидтой байсан. Хамгийн сүүлд үлдсэн 11 хүн тус бүр өөрсдийн бэлгэвчний мөрөөдлөө бодит болгоход туслах 100,000 долларын шагналыг авчээ.

25. [tweetable]Бэлгэвч хэрэглэгчдийн дундаж нас 18-24 байдаг[/tweetable].

Бэлгэвчний тухай сонирхолтой баримтууд 5

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *