Хөршүүд нэгдэж олон жилийн турш хогондоо дарагдаж, хаягдсан нарийн гудамжаа өөд нь татахаар шийджээ. Одоо тэр газар танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн байна

1

Эмх цэгцийг бий болгох, хуучирч муудсан эд зүйлээ засаж залруулах зэрэг явдлууд нь нэгэн төрлийн алжаал тайлах арга юм. Ялангуяа хэдэн жилээр хаягдсан газрыг өөд нь татаад үр дүнг нь харж суухад үнэхээр сэтгэл сэргэмээр. Беркенхед хотын оршин суугчид хогоор дүүрсэн, шарилж ургаж хулгана, харх үүрлэсэн байсан хаягдсан нарийн гудамжийг засахаар шийджээ. Хөршүүд санал нийлж хүчээ нэгтгэснээр аймшигтай байсан гудамжийг зугаалах, тайван сууж хоорондоо хөөрөлдөх таатай газар болгон өөрчилж чадсан байна.

Хөршүүд хүчээ нэгтгэн хаягдсан нарийн гудамжийг тав тухтай газар болгожээ

Caters News

Британийн Беркенхед хотын нэгэн дүүргийн оршин суугчид өөрсдийнхөө гэрийн хажуугаар өнгөрөх нарийн гудамжийг цэвэрлэж янзалжээ. Хэдэн жилийн турш энэ газрыг хэн ч цэвэрлээгүй тул хог хаягдлаар дүүрч шарилж ихээр ургасан байв. Тэр бүү хэл харх ч үүрлэж амжжээ.

 

Хүмүүс энэ муухай газраасаа салах цаг нь ирсэн гэж шийдээд нарийн гудамжаа өөд нь татахаар ажилдаа орцгоожээ

Caters News

Төслийн зохицуулагч Жанет Хардманы хэлснээр уг ажиллагаанд 20 орчим хүн оролцоно гэж зөвшөөрсөн аж. 6 долоо хоногийн туршид Бямба гариг бүр цэвэрлэгээ хийж засварын ажлыг хийжээ.

 

Хэн нэг нь шувууны үүр засна, нөгөө нь явган сандал хийж бэлдэнэ

Caters News
Caters News

Шарилжны оронд гоёмсог ургамал, цэцэгтэй болсон. Энэ бүгдийг өөр газраас хандивлажээ.

 

Оршин суугчдын санаачилгаар хаягдаж, хогондоо дарагдсан нарийн гудамж дахин амиллаа

Caters News

Оршин суугчид ойрын хугацаанд жижигхэн хогийн сав тавихаар төлөвлөжээ. Нохойтойгоо зугаалсан хүмүүс хогоо шууд хаях боломжийг бүрдүүлэхийг хичээж байна.

 

Энэхүү төсөл нь хогондоо дарагдсан нарийн гудамжийг салхинд гарах сайхан газар болгоод зогсохгүй мөн хүмүүстэй харилцах таатай орчин боллоо гэж Жанет үзэж байна

Caters News
Caters News

Энэ төслийг хэрэгжүүлснээр оршин суугчдын сэтгэл их өөдрөг боллоо, одоо бид гадаа салхилангаа бие биетэйгээ хууч хөөрч болно. Үнэхээр сайхан байлаа, бүгд үр дүндээ сэтгэл хангалуун үлдсэн.

Энэ төслийн бас нэг давуу тал (нарийн гудамжийг өөд нь татахаас гадна) – Жанет хөршүүдтэй дотно харилцаа тогтоож чадсан юм. Жанет энд ирээд 20 орчим жил амьдарч байгаа ч гэсэн урьд нь хөршүүдтэйгээ огт харилцдаггүй байжээ.

Та ч гэсэн гэрийнхээ ойролцоо ямар нэгэн булан тохойг өөрчлөхөөр шийдсэн бол хөршүүдээ дууд. Та бүхэн эмх цэгцийг бий болгохоос гадна дотно сайхан харилцааг үүсгэх ч юм билүү?

13
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Baldorj Uranchimeg

    Baldorj Uranchimeg

    2020/11/05 at 15:48

    ЧД 10.р хорооны нарийн гудамжийг л янзалмаар байгаамдаа

  2. Baldorj Uranchimeg

    Baldorj Uranchimeg

    2020/11/05 at 15:55

    Маш их хогтой хэтэрхий.нарийн олон хүүхэд өглөө орой явдаг газар нь тэгш биш үнэхээр эвгүй

  3. Ayuu Tumen

    Ayuu Tumen

    2020/11/05 at 20:06

    Манай гэр хороололынхон гудамжаа ийм сайхан болгоосой.

  4. Enhee Dalhaa

    Enhee Dalhaa

    2020/11/05 at 22:18

    Гэр хорооллынхон ихэнх нь өдөржингөө ажилгүй байдаг байж хэнийг хийнэ гэж ангайж хүлээж хог новш тоос шороондоо дарагдаад сууж байдаг юм бэ. Хашаа газар нь өөрсдийнх нь хувийн өмч байсаар байтал өөд нь татаад мод ногоо тариад авахын оронд би ядуу хүн гээд архиа уугаад өдрийг дэмий өнгөрөөхөө болимоор юм. Монголд залхүү хүмүүс л амьдарч чадахгүй байна даа. Өөрийн өсдөг хөрөнгө болох малаа зараад хотод ирж гуйланчилч амьдрахаар сайхан хөдөө нутагтаа тааваараа амьдраасай

  5. Janlawsuren Khogjoo

    Janlawsuren Khogjoo

    2020/11/07 at 23:10

    Юы

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *