Хөлгүй төрсөн охиныг эцэг, эх нь хаяжээ. Гэсэн ч тэр өсөж том болоод амжилттай тамирчин болж, олон мянган хүнд урам зориг хайрлаж явна

0

Орчин үеийн нийгэм эрчимтэй өөрчлөгдөж байна. Гоо сайхны стандарт гэдэг зүйл хий хоосон, хийсвэр болох тутам генетикийн хувьд бусдаас өвөрмөц хүмүүс алдартай болж, дуртай зүйлээ хийх боломж нь нэмэгдэж байна. Жишээ нь, жүжигчин бүсгүй Жейми Брюэр үүний тод жишээ болно. Тэд гаргүй байж онгоц жолоодно, тэргэнцэр дээр суугаа ч гэсэн хайрлаж дурлаж байна. Тэд жирийн биднээс амжилтаараа хүчтэй ялгарч чадах болжээ.

Jen Bricker / Facebook

Хөгжлийн бэрхшээлтэй төрөх нь огт ичгэвтэр зүйл биш, энэ чинь хүүхдийн буруу огт биш шүү дээ. Харин ч хариуцлага үүрэхээс айсан эсвэл зүгээр л зугтаасан эцэг, эхчүүд л ичих хэрэгтэй. Өнөөдөр Жен Брикер гэдэг нэр олон хүнд танил болж, 1987 онд хоёр хөлгүй, зүрх нь буруу байрлалд төрсөн бяцхан охин эцэг эхдээ гологдон өөр гэр бүлд үрчлэгдэн очжээ.

Jen Bricker / Facebook

Аз болж, шинэ гэр бүл нь охиныг жинхэнээсээ хайрлаж чадсан юм, тэд онцгой хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх хариуцлагаас айж шантраагүй юм. Тэдний гэрт нэг л дүрэм мөрдөгдөнө: хэзээ ч “чадахгүй” гэдэг үгийг хэлэхгүй байх.

Jen Bricker / Facebook
Jen Bricker / Facebook
Jen Bricker / Facebook

Женнифер багадаа бусад хүүхдүүдтэй л адил тоглохдоо тоглож, дэггүйтэхдээ дэггүйтдэг байжээ: роликоор гулгана, гар бөмбөг тоглоно, спортоор хичээллэнэ, энэ бүгдийн үр дүнд тэрээр алдартай агаарын гимнастикч болж чаджээ.

Jen Bricker / Facebook
Jen Bricker / Facebook

Женийн шүтэн биширч хүндэлж явдаг хүн нь Доминик Мосеану. Мэргэжлийн тамирчдын гэр бүлд төрсөн охин багаасаа л спортоор хичээллэж, өсвөр насандаа маш олон тооны медаль хүртэж байжээ. АНУ-ын спорт гимнастикийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулсан байдаг. 1996 онд буюу Олимпын наадмын өмнөхөн тэр хичээллэдэг спортынхоо төрөлд аль хэдийнээ алдартай болсон байсан хэдий ч бэртэл авч дэлхийн хэмжээнд гарч чадаагүй гэдэг.

Jen Bricker / Facebook

Женнифер өөрийн шүтэж явдаг хүнээс урам зориг аван гимнастик сонирхож эхэлжээ. Охин өөрийгөө айлд өргүүлсэн гэдгээ багаасаа мэддэг байсан хэдий ч 16 насанд нь түүнийг юу хүлээж байгааг огт гадарлаагүй явсан юм. Тэр үед охин бас ч гэж алдартай тамирчин болоод байлаа. Шүтэж явсан Доминик Мосеану нь түүний төрсөн эгч гэдгийг тэр яаж ч гадарлах билээ дээ? Брикер цусан төрлүүдтэйгээ харилцаа холбоо тогтооход олон жил зарцуулсан юм, гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар бол сүүлийн жилүүдэд  эгч, дүү хоёр одоо дотно харилцаатай болжээ. Мөн төрсөн эхтэйгээ ч харилцаагаа сэргээж чадсан юм.

Jen Bricker / Facebook
Jen Bricker / Facebook
Jen Bricker / Facebook

Женнифер өнөөдөр олноо танигдсан нийтлэлч бас илтгэгч болж чаджээ. Тэр өөрийнхөө биеэр боломжгүй зүйл гэж байхгүй болохыг баталж чадсан нэгэн. Аав, ээжийнхээ зааснаар хэзээ ч “чадахгүй” гэдэг үгийг хэлэхгүйгээр зөвхөн урагш алхах хэрэгтэй.

Jen Bricker / Facebook

 

Түүний түүх – цорын ганц биш юм. 51 настай Ангелика Траберт – Паралимпиадын оролцогч, германы 3 дугаар зэргийн уралдаанч, амьдралынхаа 30 гаруй жилийг морин спортод зориулж яваа бөгөөд хүндэт анестезиологч юм. Бусад хүмүүсээс ялгарах онцлог гэвэл тэр төрөлхийн гажигтай төржээ, хөлгүй, бас баруун гарын шууны хөгжил дутуу. Түүний эдгээр дутагдал нь амжилтад хүрэхэд нь огт саад болоогүй юм. Спорт тэмцээний олон удаагийн медальтан, Африкийн алслагдсан тосгон сууринд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх сайн дурын багт орж ажилладаг ажээ.

Angelika Trabert / Facebook
Angelika Trabert / Facebook

Харин эрүүл саруул хүмүүс өөрийгөө “оторлон” зүгээр суух нь элбэг. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрийгөө бусадтай адилхан гэдгээ батлах гэж ингэж байгаа юм гэж өөрсдийгөө өмөөрнө. Өөрийн хөгжлийн бэрхшээлийг үл харгалзан амжилтад хүрч чадсан эдгээр хүмүүс олон сая хүмүүст урам зориг хайрлаж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

59
ХөөрхөнХөөрхөн
10
БахархмаарБахархмаар
8
ХарамсалтайХарамсалтай
7
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Furew Dorj

    Furew Dorj

    2020/11/05 at 12:20

    Uneheer saihan tuuh baina 😎😎😎😎

  2. Purevjal Ninjee

    Purevjal Ninjee

    2020/11/05 at 21:25

    Гайхалтай түүх бна

  3. Shataraa Shataraa

    Shataraa Shataraa

    2020/11/07 at 11:37

    Tfffddsssssssssssffdw

  4. Sarantuya Laixan

    Sarantuya Laixan

    2020/11/07 at 13:34

    Saihan tvvh bna

  5. Negen Nuutslag

    Negen Nuutslag

    2020/11/07 at 16:50

    Ene bol amjilt

  6. Dulamsuren Naranchineg

    Dulamsuren Naranchineg

    2020/11/07 at 20:03

    Amjilt

  7. Hurelbaatar Battsetseg

    Hurelbaatar Battsetseg

    2020/11/07 at 20:38

    Amjilt bn

  8. Ундрам Ууганбаяр

    Ундрам Ууганбаяр

    2020/11/07 at 22:41

    tsaashidiin ajild ni amjilt husii

  9. Od Maral

    Od Maral

    2020/11/08 at 08:00

    Gaihamshigtai

  10. Khosbayr Haliunsor

    Khosbayr Haliunsor

    2020/11/08 at 09:00

    Ene bol amjilt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *