Дээдсийн гэр бүлээс гаралтай, судсаар нь язгууртны цус гүйж буй 14 загвар өмсөгч

0

Язгууртан болон загварын ертөнц хоёрт нийтлэг юу байж болох вэ? Судсаар нь язгууртны цус урсаж байгаа залуус алдартай дизайнерын студиудтэй хамтран ажиллаж өөрсдийгөө загварын салбарт сорьж байна. Гоо үзэсгэлэн, тансаг, өөгүй байдал зэрэг нь зөвхөн тайзан дээр гялалзаад зогсохгүй. Өнөөдрийн бидний нийтлэлд – загварын шоуны байнгын оролцогчид болон фешн дизайнеруудын хайртай загвар өмсөгчид багтлаа.

Нэг ёсондоо хоёр ертөнцийг нэгэн дурангаар харах гэж байна. Загвар өмсөгч-язгууртнуудыг сонирхоцгооё.

Махаража (удирдагч) Жайпура Саваи Падманабх Сингх

© Pachojaipur / Instagram

 

© Pachojaipur / Instagram

Vogue, GQ болон Elle сэтгүүлүүдийн зураг авалтанд оролцсон бөгөөд Dolce & Gabbana-гийн үзүүлбэрт оролцож байв.

 

Хатагтай Китти Спенсер, Диана гүнжийн үеэл

© kitty.spencer / Instagram

 

© kitty.spencer / Instagram

Маш олон брэндүүдтэй хамтран ажилладаг, Bulgari-гийн элч төлөөлөгч, Dolce & Gabbana зэрэг өөр бусад загварын студийн үзүүлбэр үзүүлж байв.

 

Николай, Данийн ханхүү

© Pascal Le Segretain / Getty Images Entertainment / Getty Images

 

© Patrick van Katwijk / Getty Images Entertainment / Getty Images

Загвар өмсөгч мэргэжлээр амжилттай яваа. Лондонд зохион байгуулагдсан Burberry брэндийн загварын долоо хоногт оролцжээ.

 

Кара Делевинь, “Английн өв” хэмээх улсын комиссийн дарга асан сэр Жослин Стивенсийн ач охин

© caradelevingne / instagram

Алдартай загвар өмсөгч болон жүжигчин. Америк хувилбарын Vogue сэтгүүлийн санал асуулгаар “Загварын салбар дахь 45 хүртэлх насны загварлаг хүмүүс”-ийн жагсаалтад багтсан.

 

Хатагтай Клара Пэжет, 8 дугаар маркиз Англси, Чарльз Пэжетийн охин

© ClaraPaget / twitter

Алдартай жүжигчин болон загвар өмсөгч.

 

Хатагтай Амелия Виндзор, Кентсийн Бэйс ханхүү Эдвардын ач охин болон V Георги хааны жүчинцэр

© amelwindsor / instagram

 

© amelwindsor / instagram

Мэргэжлийн загвар өмсөгч тэрээр Storm Models агентлагтай гэрээ байгуулсан (Кара Делевинь, Кейт Мосс, Тони Гаррн болон Синди Кроуфордын адил). Dolce & Gabbana-гийн үзүүлбэрт оролцож байсан ба хоёр ч удаа Tatler британийн сэтгүүлийн нүүрийг чимж байжээ. Мөн японы Vogue сэтгүүлийн cover girl болсон удаатай. Azzedine Alaïa загварын ордон болон Bulgari гоёл чимэглэлийн компаниудтай хамтран ажиллаж байсан ажлын туршлагатай нэгэн.

 

Мария-Олимпия, Грек болон Данийн гүнж

© olympiagreece / instagram

 

© olympiagreece / instagram

17 наснаасаа эхлэн Dior загварын ордонтой хамтран ажиллаж байна.

 

Нигерийн гүнж Кейша Омилана

© Neilson Barnard/ Getty Images Entertainment/Getty Images

Мэргэжлийн загвар өмсөгч. Pantene-ийн сүүлийн 3 сурталчилгаанд дараалан тоглосон анхны афроамерик загвар өмсөгч болжээ.

 

Италийн гүнж Мелюзина Русполи, Червертерийн 9 дүгээр ван Алессандро «Дадо» Русполигийн охин

© melusineruspoli / instagram

 

© melusineruspoli / instagram

2014 оноос хойш загвар өмсөгчөөр ажиллаж байна. Өнөөдрийн хувьд гэхэд л бүсгүй Salvatore Ferragamo болон Chanel-тай хамтран ажиллах гэрээтэй.

 

Их Британийн гүнгийн авхай Эмма Тинн (охин нэр нь Маккуистон)

© emmaweymouth / instagram

2017 онд түүнийг Fiorucci брэндийн элчээр томилж байв. Dolce & Gabbana-гийн үзүүлбэрт оролцсон, харин 2018 оноос хойш британийн Vogue болон Huffington Post-той хамтран ажиллах болжээ.

 

Шотландын язгууртан Идина Монкриф

© Julie Edwards/LFI/Avalon/Photoshot/East News

 

© LFI/Photoshot/REPORTER

Мэргэжлийн загвар өмсөгч.

 

Австрийн гүнгийн авхай болон Унгар, Богеми болон Хорватын гүнж Элеонора фон Габсбург

© Andreas Rentz/ Getty Images Entertainment / Getty Images

Миланд явагдсан Dolce & Gabbana Secret and Diamonds нууц үзүүлбэрт оролцжээ.

 

Гүнж Элизабет Турн-и-Таксис, германы гүн Турн-и-Таксисийн үр удам

© elisabethtnt / Instagram

Америкийн Vogue сэтгүүлийн редактор.

 

Гүнж Талита Наташа фон Фюрстенберг, гүн Эгон фон Фюрстенбергийн ач охин. Язгууртны гэр бүлийн гишүүн

© tvf / instagram

Алдартай дизайнер Диана фон Фюрстенбергийн ач охин өөрөө эмээгийнхээ үүсгэн байгуулсан DVF залуучуудын хувцасны брэндийн загварыг зохион бүтээдэг. Талита 2017 онд Dolce & Gabbana-гийн үзүүлбэрт оролцож байсан бөгөөд өнөөдөр ч өөр бусад брэндүүдийн сурталчилгаанд оролцсоор байна. Tatler болон Town & Country сэтгүүлийн нүүрийг чимж байжээ.

Орчин үеийн язгууртнууд ямар ажил эрхэлдэг гэж та бодож байна даа?

7
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *