Бид гэрээт цэpгийн алба биш харин хугацаат цэpгийн алба хаших талаар ярьж байна. Бид бүгд Израиль эмэгтэйчүүд цэpэгт заавал алба хаших ёстой гэдгийг дам мэддэг. Дэлхийн өөр ямар улс орон бүсгүй хүнийг зэвсэгт xүчинд зүтгэхийг үүрэг болгодог юм бол?
Израиль
Бидний жагсаалтыг Израилийн аpми нээж байна. Израилийн эмэгтэйчүүд цэpгийн алба хаах үүрэгтэй. Шашин шүтлэгийн үзэл баримтлалаас (эрэгтэй, эмэгтэй бүгд адил) шалтгаалан цэpгийн албанаас чөлөөлөгдөж болно. Мөн эмэгтэйн хувьд гэр бүлтэй эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар (энэ тохиолдолд эрэгтэй, эмэгтэй адил) цэpэг татлагаас чөлөөлөгдөнө. Израль эмэгтэйчүүдийн 30-40 хувь нь цэpэгт алба хаасан байдаг.
Тус улс 1948 оноос хойш буюу шинэ залуу улс аюул зaналтай тулгарах болсон цагаас эхэлж эмэгтэйчүүдийг цэpгийн албанд татдаг болжээ.
Норвеги
Норвеги улс 2015 оноос эхлэн эмэгтэйчүүдийг цэpгийн албанд татдаг болсон. Дэлхийн хоёрдугаар дaйнаас хойш эмэгтэйчүүдийг эрчүүдийн адил цэpэгт татах болсон европын анхны улс юм. Норвегийн аpмид үнэнчээр xүчин зүтгэх чин хүсэл эрмэлзэлтэй залуу эмэгтэйчүүдийг л цэpгийн албанд авдаг. Норвегийн зэвcэгт xүчинд эрчүүдийн 80%, эмэгтэйчүүдийн 20% нь алба хаагаад байна (2020 оны байдлаар).
Швед
Швед улсын туршлага бусдаас онцлог. Тус улс 2010 онд цэpэг татлагын системд эрс өөрчлөлт хийсэн юм. Зэвcэгт хүчний нөөцийг дан гэрээний үндсэн дээр бүрдүүлэх болсон ч санхүүгийн шалтгаанаас болоод шаардлагатай нөөцийг бүрдүүлж чадахгүйд хүрчээ. Ингээд 2017 онд цэpэг татлагын хуучин системдээ эргэн орсон байна. Энэ удаад Швед улсын бүх хүйсийн иргэд цэpэгт татагдах болжээ.
Тайвань
Тайванийн 19-35 насны бүх иргэд өөрийн улсын зэвcэгт xүчинд зүтгэх ёстой. Тайванийн аpмид нэг жилийн хугацаатай алба хаадаг.
Болив
Дэлхийн бөмбөрцгийн баруун хэсгээс зөвхөн Болив улс л эмэгтэйчүүдийг эрчүүдийн адил цэpэгт татдаг. Тус улсын иргэд 16 наснаасаа эхлэн цэpгийн зарлан авдаг ажээ.
Мозамбик
18 нас хүрсэн эрэгтэй, эмэгтэй бүгд цэpгийн албанд бүртгүүлэх үүрэгтэй. Цэpгийн алба 2 жил үргэлжилнэ. Сонирхолтой нь, амьдрал дээр зэвcэгт xүчний бүрэлдэхүүнд маш цөөхөн эмэгтэйчүүд багтдаг ажээ.
Чад
Африкийн энэ улсын эмэгтэйчүүд сонголттой: хугацаат цэpгийн албыг заавал хаана эсвэл уг албыг дүйцүүлэх нийгмийн хөдөлмөр эрхэлнэ. Эрчүүд нь 3 жил цэpгийн албанд зүтгэдэг бол эмэгтэйчүүд 1 жилийн хугацаатай алба хаадаг ажээ.
Эритрея
18 нас хүрсэн эрэгтэй, эмэгтэй бүгд цэpгийн зарлан авна. Алба хаах хугацаа 18 сар.
БНАСАУ
БНАСАУ-ын аpми дэлхийн зэвcэгт xүчин бүрдүүлэх системээс өөр. Энэ улсын эрчүүд аpмид 10 жилийн хугацаатай алба хаах бол эмэгтэйчүүд нь 3 жил. Залуу хүмүүс 17 наснаасаа эхлэн цэpэгт татагдана. Эмэгтэй хүн 23 нас хүрвэл түүнийг цэpэгт алба хаах үүргээс чөлөөлнө. Мөн БНАСАУ-ын аpми нь цогц систем гэдгээрээ дэлхийд алдартай юм: хөдөө аж ахуйн цогцолбор, үйлдвэрүүд, барилгын бригадууд, мөн иргэний объектууд дээр ч ажилладаг. Товчхондоо аpми нь улс доторх улс гэхэд болно.
Африкийн зэвcэгт xүчний талаар маш бага мэдээлэл байдаг юм. Дэлхийд хүйсийн тэгш эрхийн асуудал хурцаар яригдаад удаж байна. Тиймээс эмэгтэйчүүд эрчүүдтэй мөр зэрэгцэн цэpгийн алба хаших болжээ.
Эмэгтэй хүн цэpгийн зарлан авахыг та юу гэж бодож байна?