Амин дэм дутагдаж байгааг бидний бие махбодь дараах 10 шинж тэмдгээр илэрхийлдэг

3

Бидний бие махбодь бидэнд маш их мэдээлэл өгдөг, тэр дундаа бидний дотор юу болж байгааг ч илэрхийлнэ. Та бүхэнд танилцуулах гэж буй эдгээр шинж тэмдэг нь танд чухам юу дутагдаж байгаа хэлж өгөх бөгөөд та өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулна гэж найдаж байна.

1. Хагтаад байвал – таны хоол хүнсэнд эрүүл тосны хүчил дутагдаж байгааг илтгэж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд долоо хоногтоо хоёр удаан загасны мах идэх хэрэгтэй. Бусдыг нь та хушга, маалингын үрээс авч болно.

2. Фолийн хүчил агуулах хоол хүнс нь таны үсийг эрүүл, хүчтэй болгоно. Мөн В-ийн бүлгийн амин дэм дутагдах тохиолдолд үс хэврэгшиж хугарамтгай болдог байна. Нэг аяга цагаан будаан, нэг аяга түүхий бууцай – амин дэмийн тэнцвэр байдлыг хангах болно, өөрөөр хэлбэл өдрийн авах ёстой хэмжээний 60%-ийг та бүрэн нөхөж чадах ажээ.

3. Үс тань бууралтаад байвал зэс дутагдаж байгаагийн шинж. Зэс нь үсний өнгөнд нөлөөлөх меланины ялгаруулалтыг идэвхжүүлдэг. Зэсийн хэмжээг тогтоолгох шинжилгээ өгөхийн зэрэгцээ лаазалсан мөөг, усны дун зэрэг нялцгай биетээр хооллоно.

4. Хэрвээ таны бие махбодид В12 дутагдаж байвал амны хоёр талаар хагарч уруул хатах байдлаар илэрнэ. Тиймээс нэмэлтээр В12 амин дэм хэрэглэх шаардлагатай. Шувуу, улаан мах, өндөг ихээр хэрэглээрэй. Хэрвээ та цагаан хоолтон бол бага зэргийн хүндрэл гарах нь. Гэхдээ В12 амин дэмээр баяжуулсан сүү, үр тариа идэж болно.

5. Гараар биржгэр тууралт гараад байвал цинк болон А амин дэм дутагдаж байна гэж үзнэ. Энэ хоёр эрдэс бодис, амин дэм нь арьсны эрүүл байдлыг хангадаг, шарх аних үйл явцыг түргэсгэдэг. Цинкийг шувууны мах, хумус, хулууны үрээс авна, харин А амин дэмийг чихэрлэг төмс, канталуп-ээс нөхөн авах боломжтой. Хэрвээ хүнсний нэмэлт тэжээлээр авахаар шийдсэн бол болгоомжтой хандаарай, ихэвчлэн эрүүл мэндэд гаж нөлөө үзүүлдгийг мартаж болохгүй.

6. Хэрвээ ходоодны хүчлийн тэнцвэрт байдал алдагдсан бол хүнсээр дамжуулан авах амин дэм, эрдэс бодисыг бие махбодид хүргэлгүй устгана. Тиймээс цээж хорсгож байгаа хүчлийг багасгах эм уух хэрэгтэй. Зарим нэг хүмүүс хоолны үеэр усаар шингэлсэн алимны уксус уудаг.

7. Сайн унтсан ч гэсэн ядраад байвал Д амин дэм дутагдаж байгаа илтгэнэ. Д амин дэм хангалттай авч эхэлсний дараа эрч хүчээр сэлбэгдэж байгааг судалгаагаар нэгэнт баталжээ. Энэ асуудлаас зайлсхийхийн тулд сүүн бүтээгдэхүүн (сүү, тараг), сүүн бус бүтээгдэхүүн (бүйлсэн самар болон шар буурцагны сүү), зарим нэг төрлийн загас (сардин) мөн хэт ягаан гэрэлд ургуулсан мөөг хүнсэндээ хэрэглэнэ.

8. Ямар нэгэн зүйлд цохих тоолонд л арьс тань хөхрөөд байвал С амин дэмийн дутагдалд орсныг илтгэж байж болно. С амин дэм нь судас бэхжүүлэх коллаген ялгаруулахад оролцдог. Хөхрөлт “хялгасан судасны хэврэгшлээс үүдэлтэй”. Мөн стресс бидний С амин дэмийг сорж байгааг мартаж болохгүй. Брокколи, бөөрөлзгөнө, манго – С амин дэм ихээр агуулдаг, жүржээс илүүтэй гэх үү дээ.

9. Хөл чичирч байгаа нь бие махбодид магни, кальци дутагдаж байгаагаас үүдэлтэй. Магни нь кальцийн хамт булчингийн агшилтанд нөлөөлдөг. Тиймээс хулууны үр, гадил, авокадо хүнсэндээ хэрэглэж магнийг нөхөж болно. Кальцийн хувьд үнээний цэвэр сүүнээс илүүтэй кальциар баяжуулсан сүү уухыг зөвлөж байна.

10. Өтгөн хатах нэг шалтгаан – таны хоол хүнсэнд ширхэглэг хүнс дутагдаж байгаагийн илрэл. Насанд хүрэгчдийн хувьд эрэгтэйчүүд 38 грамм, эмэгтэйчүүд 25 граммыг өдөрт авч байх ёстойгийн зөвхөн тал хувийг нь л авч байгааг судалгаагаар тогтоожээ. Магнийн өндөр агууламжтай хоол хүнс нь өтгөний гадагшлах хөдөлгөөнд нөлөөлдөг тул өтгөн гаралт хэвийн болтол нэмэлтээр 125 мг цитрат магни хэрэглэж байх ёстой. Бас ширхэглэгээ авч байхаа мартаж болохгүй. Сэвэг зарам, брокколи болон алим нь ширхэглэг өндөртэй ажээ.

Эх сурвалж

27
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bulga Tsogbayar

    Bulga Tsogbayar

    2018/01/09 at 16:19

    Mjm Minjee Tsogbayar

  2. Bulga Tsogbayar

    Bulga Tsogbayar

    2018/01/09 at 16:19

    Mjm Minjee Tsogbayar

  3. Dorj Bayarsaikhan

    Dorj Bayarsaikhan

    2018/01/12 at 02:02

    Binderiya Dalantai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *