Ирээдүйд таны ач, зээ нар эдгээр 15+ амьтдыг зөвхөн зурган дээрээс л олж харж магадгүй. Тэд устаж үгүй болох аюулд ойртоод байна!

1

32 мянган төрлийн амьтан устаж үгүй болох аюулд өртөөд байна, энэ нь манай гарагийн амьтдын бүх төрлийн гуравны нэгийг эзлэх тоо. Томоохон хэмжээний тусгай судалгаа тэр болгон явагдаад байх боломжгүй хэдий ч зарим нэг амьтад устаж үгүй болох аюулд ороод байгаа нь тодорхой болжээ.

Чухам ямар амьтан ийм аюулд ороод байна вэ? Магадгүй та амьтны хүрээлэнд эсвэл ядаж зурагтаар үзсэн байж болох тэр л амьтан устаж байна. Мөн нийтлэлийн төгсгөлд бонус бэлдсэн: аюулд өртөөд байгаа амьтдыг бид аварч чадна, үүний тулд уулыг өргөөд байх ч шаардлага алга.

1. Шар гэдэст капуцин сармагчин. Энэ амьтны тоо толгой эрчимтэй багасч байна. Эдгээр амьтад хулгайн анчны гарт өртсөөр л…

© East News

 

2. Бөхөн гөрөөс. Израил, Иорданиболон Сирийн нутаг дэвсгэрт амьдардаг. Хулгайн анчдын хараанд ихэвчлэн өртөнө (махны үнэ, эвэр, арьс). Урьд нь уг амьтныг хор хөнөөлтэй гэж үздэг байсан бөгөөд үй олноор нь устгалд оруулдаг байжээ.

© Charles Sharp / flickr

 

3. Европын булга. Энэ амьтан нь арьснаасаа болоод тодорхой бүлэгт өндрөөр үнэлэгддэг. Европт Америкийн булга оруулж ирсэн бөгөөд эдгээр төрлүүд хоорондоо хүчтэй өрсөлдөж байна.

© zoofanatic / flickr

 

4. Үхэр зусаг. XX зуунд уг хөвсгөр арьстай амьтдын аж ахуй хүчтэй хөгжиж байв. Энэ хугацаанд одоо нийт Европод тархаж суурьшиж байгаа хэмжээний үхэр зусаг устгасан гэж үздэг.

© BIOS/EAST NEWS

 

5. Бөхөн. Эдгээр амьтад бас л ангийн золиос болсон (ихэнхдээ мах, эвэрт нь шунана). Харамсалтай нь анчид залуу эрэгчнийг л онилно, энэ нь нөхөн үржихэд шууд сөргөөр нөлөөлж байгаа юм.

© depositphotos

 

6. Хоёр бөхтэй тэмээ. Зэрлэг чонын хоол болж байгаа учраас тоо толгой нь эрс хорогдож байна. Мөн өвс тэжээлийн дутагдалд оржээ. Зарим хүмүүс уг амьтныг зугаа болгож агнадаг байна.

© Jeff Kubina / flickr

 

7. Гантиг муур. Ой мод огтлолт, хулгайн ангийн хор уршгаар устаж байгаа. Хар зах дээр арьс, хумс, мах нь өндрөөр үнэлэгдэнэ. Фермерүүдийн олз болох нь олон, яагаад гэвэл фермийн шувууд руу дайрдаг ажээ.

© depositphotos

 

8. Зэрлэг илжиг. Уламжлалт анагаах ухаанд ашиглагдах тул хулгайн анчдын олз болно: ясаар нь шөл чанаж сүрьеэ, гэдэсний халдварт өвчин, үе мөчний өвчлөл зэрэг олон өвчнийг анагаах чадалтай гэж үзнэ.

© depositphotos

 

9. Мендес гөрөөс. Бас л анчдын гарт өртөн устах аюулд ороод байна. Үүнээс гадна газар нутаг нь цөлжихийн зэрэгцээ хөдөө аж ахуйн зориулалтаар газар нутгийг нь өргөнөөр ашиглах болжээ. Уг гөрөөс ер амьдрах газаргүй болсон юм.

© Zachi Evenor / flickr

 

10. Европ зурам. Цөлөрхөг нутагт тархан суурьшсан энэ амьтны тоо толгой цөөрсөөр л… Хүмүүс тэдний газар нутгийг эзэлжээ.

© depositphotos

 

11. Цагаан гэдэст далайн хав. Хулгайн анчдын хорхойг хүргэнэ, арьс нь өндрөөр үнэлэгддэг амьтан. Загасаар хооллох тул загасчидтай өрсөлдөгч болно.

© Jean-Fran / East News

 

12. Пиренейний ирвэс. Ой модыг хязгааргүй тайрч огтолж байгаагаас гадна хулгайн анчдын золиос болж байна. Нэн яаралтай дорвитой арга хэмжээ авахгүй бол ойрын 35 жилд ул мөргүй устаж үгүй болох тооцоо гарчээ.

© Frank Vassen / flickr

 

13. Азийн заан. Өөрийн оршин суух орчин үгүй болсноос болж устах аюулд оржээ. Мөн фермерүүд уг амьтадтай харгис хэрцгий ханддаг, яагаад гэвэл заан ургацыг нь сүйтгэдэг байна.

© Dennis Jarvis / flickr

 

14. Орос выхухоль. Ихэвчлэн загасны торонд орооцолдож тэндээ үхдэг. Үүнээс гадна амьдрах орчны нөхцөл нь эрс дорджээ. Бохирдолтой ус, өмхийрсөн усан сан, гол горхины голдирлыг нь газар тариаланд ашиглах зориулалтаар өөрчилж байна.

© East News

 

15. Зэрлэг молтогчин туулай. Миксоматозоос болж маш олон тооны тоо толгой үхжээ. Туулайн тоо толгойг бууруулах зорилгоор зориудаар тараасан өвчний вирус юм. Харамсалтай нь уг үйл ажиллагаа хяналтаас гарсан тул ийм үр дагаварт хүрчээ.

© Francesco Veronesi / flickr

 

16. Кавказ янгир. Мал ахуй хөгжиж байгаа учраас тоо толгой нь эрс буурчээ, тэд хоол хүнсний дутагдалд орж байгаа юм. Мөн хулгайн анчдын золиос болно.

© depositphotos

 

Бонус: Ан амьтныг устах аюулаас аврахын тулд хүмүүс дор бүрнээ юу хийх ёстой вэ?

© depositphotos, © depositphotos

Бид ой модыг огтлуулах, арьсан эдлэлийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хөгжил зэргийг зогсоож чадахгүй нь мэдээж, гэхдээ хүн болгон уг асуудлыг шийдэхэд өөрийн өчүүхэн хувь нэмрийг оруулах боломжтой.

  • Амьтны хүрээлэнгийн оронд байгалийн үзэсгэлэнт хамгаалалттай газраар явж байгаарай. Яагаад гэвэл амьтны хүрээлэнгийн амьтан өөрийн орчиндоо амьдраагүй, тэд торонд амьдардаг.
  • Амьтны гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахаас татгалзаарай. Магадгүй эрт орой нэгэн цагт тэр амьтан ч гэсэн устах эрсдэлтэй амьтны жагсаалтад орж болно.
  • Гербицид болон пестицид агуулсан бодис бүү хэрэглэ, уг бодис хөрсөнд шингэж ус бохирдуулна.
  • Байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж бай, байгаль орчин бохирдуулахгүй.
  • Цэвэр арьс, үсээр хийсэн бараа бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалз. Халуун орны модоор хийсэн тавилга, далдуу модны тос ч хэрэглэхгүй байх (далдуу модны аж ахуйг эрхлэхийн тулд байгалийн модыг тайрдаг, тэр ойд бар, арслан тархан суурьшдаг).

Та амьтан хамгааллын чиглэлээр ямар арга хэмжээ авдаг вэ?

35
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *