Байгаль эхийн өвөрмөц бүтээлүүдийн нэг бол мөөг

0

Байгаль эхийн өвөрмөц бүтээлүүдийн нэг бол мөөг


Байгаль дэлхий үеийн үед хүмүүн төрөлхтөн бидэнд өлзий өгөөжөө өгсөөр ирсэн арвин баялаг ертөнц. Эхээс төрөхөд тосон авч, үхэхэд хүртэл хэвлийдээ шингээдэг байгаль эхийн баялгийг зах хязгааргүй гэж бодож замбараагүй хэрэглэвэл юмтай савыг уудлахад хоосордгийн адилаар хэзээ нэгэн цагт хоосон ёроолоо бидэнд харуулахаар барахгүй хатуу харгисаар хандаж, хэвлий юуг нь ухан төнхөсний хариуг нэгэн өдөр өгөх болно. Харин байгалийн баялаг, өгөөж хишгийг зөв зүйтэй, ёс журамтай хэрэглэх аваас дэлхий ээж хязгааргүй өгөөмөр сэтгэлээр хандана.Ай даа дэлхий дэлхий дэлхий
Амь амьдралын алтан өлгий
Хаана ч байхгүй ганц диваажин
Харах нүдний гоц баясгалан гэж суут яруу найрагч Б.Явуухулангийн өгүүлсэнчлэн эх дэлхий минь үнэхээр түм түмэн гоо үзэсгэлэн, бум буман гайхамшгийн өлгий билээ. ДЭлхий ээж бол гайхамшигт бүтээлийн өлгий гэдгийг батлах хамгийн энгийн жишээг энд өгүүлье. Эх дэлхийн хөрсөн дээр ургаж, насны нь тоо гүйцэхээр хагдран үгүй болдог нэгэн зүйл ургамал, тодруулж хэлбэл мөөгийг энд онцлон авъя. Хачин сонин хэлбэр галбир, этгээд хурц өнгө зүстэйгээр дэлхий ээжийн урласан эдгээр мөөгнүүд та бүхэнд байгаль эх хичнээн уран болохыг харуулах юм. Ингээд нийтлэлийг маань тухлан сууж таалан сонирхохын хамт байгалийн талаарх мэдлэгээ багахнаар ч болов нэмэгдүүлэхийг урьж байна.
10. Тархин мөөг (Gyromitra esculenta)
Gyromitra esculenta бол идэж болдог хэдэн төрлийн мөөгний нэг. Европ болон Умард Америк даяар тархсан энэ мөөг. Хавар болон зуны эхэн сард шилмүүст модны доорх элсэрхэг хөрсөнд ургадаг энэ мөөгний тархи хэлбэрийн хар хүрэн өнгийн малгай нь 6 сантиметр хүрэх бүдүүн цагаан ишин дээр суурилдаг бөгөөд 10 хүртэл сантиметр өндөр, 15 хүртэл сантиметр өргөнтэй болдог. Түүхийгээр нь идвэл аминд хүрч болзошгүй энэ мөөг Скандинав, Зүүн Европ мөн Умард Америкийн Их Нууруудын бүс нутгийнхны нарийн хоол болдог.

Mushroom Shaped Nature Creativity

9. Цусан шүдэт мөөг (Hydnellum pecki)
Хаант улсын мөөгний хамгийн ер бусын гишүүдийн нэг болох Цусан шүдэт мөөг буюу Hydnellum pecki-г танд танилцуулахыг зөвшөөрнө үү. Маш олон нэртэй боловч голчлон шүүс эсвэл цус гэсэн үгтэйгээр нэрлэгддэг энэ мөөг Умард Америкт олддог. Ялангуяа Номхон дөлгөөн далайн баруун хойд хэсгийн шилмүүст ойд түгээмэл байх Цусан шүдэт мөөг Европт ч бас олддог ба саяхан Иран, Солонгост олджээ. Цагаан малгайн дээрх бадмаараг өнгөт улаан шингэн нь яг л цус шиг харагддаг бөгөөд мөөгний малгай дээрх жижиг нүх сүвнүүдээс шүүрэн гарсан шингэн юм.

Mushroom Shaped Nature Creativity

8. Борооны дараа ургадаг аварга мөөг (Calvatia Gigantea)
Calvatia gigantea хэмээх энэхүү борооны дараа ургадаг аварга мөөг нь хэлбэр болон хэмжээгээрээ хялбархан танигддаг. Ихэнхдээ хөл бөмбөгийн бөмбөгний хэмжээтэй байдаг энэ мөөг хамгийн томдоо 5 фут өндөртэй, 50 фунтын жинтэй олдож байжээ. Хэлбэрийн хувьд яг дугуй гэхээсээ илүүтэй blobfish-тэй төстэй, ялангуяа хэмжээ нь томрох тусам хэлбэр нь blobfish загастай илүү төстэй болдог байна.

Mushroom Shaped Nature Creativity

7. Чөтгөрийн тамхи (Chorioactis) – Дэлхийн хамгийн ховор мөөг
Чөтгөрийн тамхи (Chorioactis geaster) хэмээн нэрлэгддэг энэ од хэлбэрийн мөөг нь дэлхийн хамгийн ховор мөөгнүүдийн нэг. Техасын од ч гэж нэрлэгддэг энэ мөөг зөвхөн Техасын төв хэсэгт, Японд л олддог. Хамгийн сүүлд Nara-гийн уулсаас олджээ. Чөтгөрийн тамхи нь үрэнцэрээ хаях үедээ хар хүрэн өнгийн тамхи хэлбэрийн бортого нь хуваагдаж нээгдэн бор шаргалдуу өнгийн од үүсдэг аж. Энэ мөөг нь үрэнцэрээ цацах үедээ тод шүгэлдэх чимээ гаргадаг юм байна.

Mushroom Shaped Nature Creativity

6. Цацагт хяруулын сүүл (Trametes versicolor)
Цацагт хяруулын сүүл мөөг нь хамгийн түгээмэл олдоцтой мөөг. Хатсан эсвэл өмхөрсөн хожуул, мөчир дээр ургадаг энэ мөөг нь янз бүрийн өнгөтэй байдаг. Эмчилгээ болон гоёл чимэглэлийн зориулалтаар хэрэглэгддэг энэ мөөг харахад маш гоёмсог. Хатахдаа яг л шир шиг хатуу болж хатдаг энэ мөөгийг уран бүтээлчид гоёл чимэглэлийн зориулалтаар хэрэглэх нь элбэг. Энэ мөөгийг мөн ноос болон бусад даавуунд хөх болон ногоон будагч болгон хэрэглэдэг.

Mushroom Shaped Nature Creativity

5. Тэнгэрийн хөх өнгөт мөөг (Entoloma hochstetteri)
Entoloma hochstetteri бол Шинэ Зеланд болон Энэтхэгт олддог мөөгний төрөл. Энэ жижиг мөөг онцгой тод хөх өнгөтэй байдаг ба салбан нь үрэнцрээсээ шалтгаалаад үл ялиг улаавтар өнгөтэй байдаг. Гурван хөх номин өнгийн пигментийн улмаас хөх өнгөтэй харагддаг Entoloma hochstetteri мөөг нь хортой эсэх нь хараахан мэдэгдээгүй ч хүнсэнд хэрэглэгддэггүй мөөг. Шинэ Зеландад байх зургаан уугуул мөөгний нэг төрөл болох энэ мөөгийг ’Alice in Wonderland’-ын үлгэрийн бодит жишээ гэж хэлж болох юм.

Mushroom Shaped Nature Creativity

4. Сахалт мөөг (Hericium erinaceus)
Гоймон эсвэл цацагт чимэглэл мэт харагдах энэ мөөг нь Арслангийн зогдор, Сахалт мөөг, Зараа мөөг, Сахалт зараа мөөг гэхчилэн олон нэрээр нэрлэгддэг. Хүнсэнд хэрэглэж болдог энэ мөөг нь байгальд зуны сүүл болон намар хатсан хатуу модлогтой модон дээр ургадаг.

Mushroom Shaped Nature Creativity

3. Нохойн шодой (Mutinus caninus)
Нохойн шодой мөөг нь өмхий үнэртэй залхагаар бүрхэгдсэн цагаан эсвэл цайвар шар өнгөтэй “өндөг”-тэй. Сонирхол татам гадаад байдалтай энэ мөөг нь идэж болдог мөөг. Энэ мөөгний залхаг нь ялаа гэх мэт жижиг нисдэг амьтдыг татсанаар тэдгээр амьтад уг мөөгний үрэнцрийг дамжуулж өгдөг гэнэ. Чигчий хурууны дайны энэ мөөг энэ хэлсэн хэмжээнээс хэд дахин томорч ч чаддаг. Мэдээг нийтлэгч миний олсон хоёр мөөг нэг нь бяцхан гишүүний хажууд, нөгөө нь цангис жимсний өндөр бутны ойролцоо ургасан байсан.

Mushroom Shaped Nature Creativity

2. Биогэрэлтүүлэгч мөөг (Mycena chlorophos)
Хэрвээ та юм хардаггүй нэгэн л биш бол энэ гэрэлтсэн ногоон мөөгийг олж харахгүй байж чадахгүй. Гэрэлтсэн судал бүхий малгайтай энэ жижиг мөөг нь маш жижигхэн, энэ мөөгний төрлийн зарим мөөг зөвхөн микроскопоор харж танихуйц тийм жижиг байдаг. 30 орчим төрлийн гэрэлтэж харагддаг мөөг байдаг ба ногооноос гадна тод хөх өнгийн гэрэлтдэг мөөг ч байдаг байна.

Mushroom Shaped Nature Creativity

1. Fly Amanita (Amanita muscaria) – Дэлхийн хамгийн алдартай мөөг
Fly Agaric мөөг бол хамгийн хялбархан танигддаг бөгөөд түгээмэл соёлуудад өргөн тааралддаг мөөгнүүдийн нэг. Хүүхдийн ном, кино, цэцэрлэгийн чимэглэл, мэндчилгээний хуудас, компьютер тоглоом зэрэгт өргөн ашиглагддаг энэ хортой мөөг кино болон дэлгэцнээ гарсан алдартай зохиол болон тоглоомтой холбогддог. Alice in Wonderland, Super Mario-ын мөөг гэх мэтчилэн олон сэдвүүдэд үзэгддэг. Ялааны мөөг хэмээн нэрлэгддэг энэ мөөгний сүүн дэх нунтаг нь ялааг алдаг байна.

Mushroom Shaped Nature Creativity
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. capaa7g

    2011/08/12 at 09:09

    1st

  2. doogii0118

    2011/08/12 at 09:19

    sonirholtoi medee bna

  3. Suiton

    2011/08/12 at 09:36

    daj mede bn

  4. tmra

    2011/08/12 at 09:42

    nice ai

  5. Crunch

    2011/08/12 at 10:38

    yar sonin iin

  6. Cr0wNNNNN

    2011/08/12 at 10:45

    gaj2 muug-nud bdim bnshd

  7. ookss

    2011/08/12 at 11:16

    ene ch yostoi medee baina daa…
    tnx lorenzo….

  8. BA3

    2011/08/12 at 11:40

    nice

  9. TG_RR

    2011/08/12 at 11:59

    ter tarehin muug ni unen zawaan ym

  10. hackTJ

    2011/08/12 at 12:34

    saihan buteeluud bnaa gj

  11. Eenjig

    2011/08/12 at 17:49

    Sonirholtoi l yum bn

  12. SoL0

    2011/08/12 at 18:08

    so ai

  13. Sfile

    2011/08/13 at 02:31

    S

  14. CrEEeeZZZ

    2011/08/13 at 20:32

    yooo zarim n air shijgiin haragdaj bn shd

  15. coralqq

    2011/08/14 at 17:25

    тэр цэнхэр мөөг яасан хөөрхөн юм бэ

  16. tuulaixan

    2011/08/22 at 21:15

    хмм

  17. 9damraa

    2011/08/23 at 20:38

    TER TARHI MOOG SAHALT MOOG NTR BOL SHIJGIIN SHAAS

  18. Зочин

    2011/09/10 at 19:20

    goy medee hvrgesen tanai baiguulgiin hamt olond bayarlalaa ene nadad mash tom medee bolj ogloo bayrlalaa

  19. Зочин

    2013/03/17 at 13:10

    дажгүй хичээл байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *