Нэгдүгээр зэргийн оддын халааг авч, үзэгч олны хайрыг татаж эхэлсэн 12 халуухан залуу жүжигчид

0

Уран сайхны болон олон ангит киноны үйлдвэрлэл нэг байрандаа хэзээ ч зогсохгүй, жүжигчдийн арми шинэ залуу халаагаар цус сэлбэсээр. Гэсэн хэдий ч бид Том Круз, Жонни Депп, Леонардо Ди Каприо зэрэг зүрх сэтгэлийг эзэмдсэн жүжигчдийг хайрласаар л байх болно. Тэдний шилэн хүзүүн дээр нь амьсгалах залуу жүжигчид үзэгч олны хайрыг татаж эхэллээ.

Дэлгэцнээ шинэхэн гарсан уран сайхны эсвэл олон ангит киноны эдгээр залуучууд ганц бие бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн гэж бодож байна. Нийтлэлийн төгсгөлд бонус хүлээж буй – залуучууд санаа нэгтэйгээр ахмад үеийнхнийг яг л хуулбарлах ажээ.

Итзан Эскамилья

© Élite / Netflix, © itzan.escamilla / instagram

Энрике Иглесиас зайгаа тавьж өгөх цаг болсон бололтой. Эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийн өөр нэгэн испани залуу эзэмдэж эхэлжээ. “Elite” олон ангит кино дэлгэцнээ гарснаас хойш дэлхий дахинаа шуугиж байна. Итзан тус кинонд гол дүрүүдийн нэгийг бүтээжээ.

 

Арон Пипер

© Élite / Netflix, © aron.piper / instagram

Арон Пипер нь дэлхий дахинд “Элита” олон ангит киног бэлэглэсэн бас нэгэн авьяаслаг залуу жүжигчин. Цус холилдсон хүмүүс онцгой царайлаг байдаг гэдгийг тэр баталж чадсан билээ. Ароны судсаар испани, герман холилдсон цус гүйж байна.

 

Хиро Файнс-Тиффин

© Quantrell D. Colbert / Capital Pictures / East News, © LIMITED PICTURES / agefotostock / East News

Охид, бүсгүйчүүд муу залууд дуртай гэх. “After” киноны оньсого шиг Хардины дүрийг бүтээсэн залуу яг л ийм төсөөлөлтэй байсан болов уу? Нэгэн сонирхолтой барим бий, Хиро Файнс-Тиффин “Harry Potter and the Half-Blood Prince” кинонд Лорд Волдемортын бага насны дүрийг бүтээж байжээ.

 

Жейкоб Элорди

© CAP / RFS / Capital Pictures / East News, © CHRIS DELMAS / AFP / East News

Euphoria” олон ангит кино болон инээдмийн “Kissing Booth” киноны аварга том биетэн чинь энэ залуу шүү дээ. Жейкобын бүтээсэн дүрийг хайрлахгүй байхын аргагүй, муухай ааштай дүр байсан ч хамаагүй. Шүтэн бишрэгчид нь түүний байнгын гунигтай царайг ч ажигласан бөгөөд тэрээр үүнд ийн хариулжээ: “Тийм ээ, би байнга л азгүй царай гаргаж байдаг. Яагаад гэвэл би дандаа л ямар нэгэн тэнэг зүйлийн тухай бодож явдаг юм”.

 

Коул Спроус

© East News, © Charles Sykes / Invision / AP / East News

Коул Спроусыг “Riverdale” гэх залуучуудын олон ангит кино гарсны дараа олон бүсгүйчүүд хайрлах болсон, харин “Five Feet Apart” киноны дүрээр нь толгойгоо алдацгаасан гэхэд буруудахгүй. Яагаад гэвэл тэр нэгэн романтик залуугийн дүрийг чадварлагаар бүтээж чадсан юм.

 

Луис Хофманн

© Julia Terjung / Netflix / The Hollywood Archiv / agefotostock / East News, © Britta Pedersen / picture alliance / Getty Images

Шаргал үс, гунигтай нүд гэх зэрэг эдгээр шинж чанар нь түүнд үнэхээр гайхалтай зохицжээ. Германы жүжигчин Луис Хофман яг л энэ дүр төрхөөрөө “Dark” олон ангит кинонд тоглосон. Та саяхан гарсан шинэ цувралыг үзэж амжсан уу?

 

Лукас Жейд Зуманн

© Ann with an E / Netflix, © George Pimentel / Getty Images Entertainment / Getty Images

Anne with an E” киноны гол дүрийн спортлог охины зүрх сэтгэлийг эзэмдсэн тэр Гилберт Блайт шүү дээ. Энэ жил 20 нас хүрч байгаа юм. Тун удахгүй өөр сайхан дүрээрээ үзэгч биднийгээ баярлуулна гэж найдаж байна.

 

Мена Массуд

© Aladdin / Walt Disney Pictures, © PacificCoastNews / BWP Media / East News

Египет гаралтай энэ канад залууг хараад л толгойд “Мянган нэгэн шөнийн үлгэр” санаанд орно. “Aladdin” киноны гол дүрийг бүтээсэн нь түүний хувьд зөв сонголт болжээ.

 

Энсел Эльгорт

© The Fault in Our Stars / Fox 2000 Pictures, © ANGELA WEISS / AFP / East News

The Fault in Our Stars” кино дэлгэцнээ гарсны дараа залуу охид бүсгүйчүүдээс бүрдсэн шүтэн бишрэгчид нь эрс нэмэгдсэн гэдэг. Хайр дурлалын киноноос гадна өөр дүрийг ч бүтээж чадахаа залуу жүжигчин баталж чадсан юм. Тэрээр Донн Тарттын зохиолоор бүтээсэн “The Goldfinch” киноны гол дүрд тогложээ.

 

Финн Уайтхед

© Dunkirk / Warner Bros., © Luis Guerra / The Grosby Group / East News

Кристофер Ноланы “Dunkirk” киноны гол дүрд тоглосноор Финн Уайтхед дэлхийн алдар хүндтэй болсон юм. Британи залуу жүжигчний авьяас чадлыг үгүйсгэхийн аргагүй, түүний тоглосон өөр бусад уран бүтээлийг тэсэн ядан хүлээж суухаас.

 

Патрик Шварценеггер

© Midnight Sun / Boies / Schiller Film Group, © Jordan Strauss / Invision / AP / East News

Шинэ залуу үе эцгээсээ авьяас чадлыг нь өвлөж байгаа нь илт. Жишээ нь, Патрик Шварценеггер байна. Хайр татам инээмсэглэлтэй энэ залуу “Midnight Sun” кинонд дүр бүтээгээд л биднийг байлдан дагуулчихлаа.

 

Тимоти Шаламе

© CAP / RFS / Capital Pictures / East News, © Cyril Pecquenard / KCS / East News

Дэлхий дахин чих тавин суух залуу жүжигчдийн тухай яривал Тимоти зайлшгүй орно. Саяхан “Little Women” кинонд дүр бүтээж үзэгч олныг баярлуулсан, түүний тоглосон “Dune” кино тун удахгүй гарах гэж байна.

 

Бонус: Сошиал суваг хэрэглэгчдийн харьцуулалтаар бол Энрике залуу өрсөлдөгчөөсөө болгоомжлох хэрэгтэй гэнэ дээ

© Capital Pictures / EAST NEWS, © itzan.escamilla / instagram

Итзана Эскамилью болон Энрикэ Иглесиасыг ах дүүс гэж андуурмаар. Итзан – Энрикегийн шинэчилсэн хувилбар гэлтэй. © MafsMascarenhas / Twitter

Танд залуу жүжигчдээс хэн нь илүү таалагддаг вэ?

14
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *