
Хүн юм үзэж нүд тайлсан ч бай хамаагүй, хүн өөрийн гараар гайхалтай зүйл зохион бүтээсэн ч бай хамаагүй байгаль эх биднийг хэзээ ч алмайруулж дуусахгүй. Яагаад гэвэл тэр жинхэнэ уран зураач бас уран барималч, бас архитекторч бас дизайнер. Ер нь бол бүх талын гарын дүйтэй, хийж бүтээж байгаа зүйл нь юунд ч хязгаарлагдахгүй – бид түүнд атаархаад, бүтээлийг нь шагшраад л суухаас өөр зүйл байхгүй. Бид та бүхэндээ үүнийг батлах этгээд, гоё бас гайхалтай зүйлүүдийн гэрэл зургуудыг толилуулж байна.
1. Манай дүүрэгт ургадаг мод, нэг мөчир нь – алим, харин бусдад нь жирийн модны мөчир ургана

2. Би Макдональдсын логотой ялаа олж харлаа

3. Өнөөдөр модон дээр хүний нүүр байгааг бас харах юм

4. Өнөө өглөө явж байгаад ийм өчүүхэн жижиг мэлхийтэй таарлаа, амьдралдаа хэзээ ч харж байгаагүй юм байна

5. Ургамал чулуун хананд уран зохиомжийг бий болгож өгчээ

6. Манай найзын цэцэрлэгт цугларсан бяцхан царцаануудын арми

Бяцхан харь гаригийн амьтад шиг харагдана. 51 дүгээр бүсээс зугтаагаад ирсэн нөхөд юм уу? Саяхан даа, 2019 оны 9 дүгээр сарын 20-нд хүмүүс дайрч орохоор зэхээд байсан шүү. Яадаг ч бүс юм, яах ч гэж дайрах гээд байсан юм?
7. Чулуун хавтангийн завсраар ургах хөвд

8. Төвд интоорын модны холтос яг л зэс шиг харагдах юм

9. Нялцгай биет шиг харагдах мөөг гэнэ

10. Эхнэр маань хашаанаасаа ийм хөөрхөн гүрвэл олоод ирж. Бараан өдрүүдийг бага ч болов өнгөлөг болгож өглөө

11. Бүхэл бүтэн мөөгний арми

Үнэхээр гоёмсог харагдаж байна уу? Яг л үлгэрийн юм шиг харагдана, гэхдээ эвгүй үлгэр шүү. Энэ мөөгийг зүгээр ч нэг “үхлүүтийн хуруу” гэж нэрлээгүй бололтой.
12. Вьетнамын хөвдний мэлхий

13. Цаг агаарын газрын зураг шиг харагдах модны навч

14. Тоосонцорт байгаа зөгий ингэж харагддаг

15. Уйтгартай агуй

16. Чилийн Атакамийн цөлд ургасан ховор ургамал








