
Цаг хугацаанд юу ч тэсч үлдэж чадахгүй. Автомашин, мод ургамал, барилга байгууламжаас эхлээд хүн төрөлхтөн бидэнд ч цаг хугацаа ул мөрөө үлдээж, эрт орой хэзээ нэгэн цагт бүх зүйл цаг хугацааны эрхээр үгүй болох жамтай байдаг билээ. Манай сайт уншигч танд цаг хугацаа арилшгүй ул мөрөө үлдээсэн эд зүйлсийн гэрэл зургийг хүргэж байна.
1. Йордан улсын Петра хот дахь нэгэн хөгшин мод.

2. “Аавын маань муур арваад жилийн турш сандалны энэ хөлийг маажиж байгаа юм.”

3. Нилээн хэдэн жилийн нүүрийг үзсэн сагсан бөмбөгийн талбай.

4. Саванд элэгдэж муудсан ус зайлуулах нүх.

5. Хүлээлгийн танхимийн шал элэгдэж, хуучин шал нь доороос нь гарч иржээ.

6. Орхигдсон зангуу.

7. “Яг ижил аяганууд. Нэгийг нь 20 орчим жил хэрэглэсэн бол нөгөөхийг нь хагарсан аяганы оронд шинээр гаргаж ирсэн юм.”

8. “Хаягдсан энэ цагийг олсон юм. Байгаль түүнийг террари буюу шилэн доторх бяцхан цэцэрлэг болгожээ.”

9. “Ажлын цахилгаан шатны үүдэнд.”

10. “Аавын хуучин номны хавтаст скочоор тогтоосон зоос. Скоч дарсан хэсэг нь л цэвэрхэн үлджээ.”

11. “Хүүхдийн даавуу ийм болтлоо хуучирч, элэгджээ. Эхнэр маань одоо болтол үүнийг дэрэн доороо хийж хадгалдаг. Харин энэ удирдлагыг даавууны хэмжээг харуулах зорилгоор тавьчихлаа.”

12. Хатаж гандсан навч.

13. “Энэ хэтэвчийг Мароккогоос авах үед л аль хэдийн 3 хүний гар дамжсан байсан юм.”

14. “Өнгөрсөн 7 жилийн турш тасралтгүй хүзүүний зүүлтэндээ хийж зүүж байсан түлхүүр.”

15. “Египетийн Goddess Hathor хэмээх сүмийн 2300 орчим жилийн настай гэж тодорхойлогдсон дээврийн шат.”

Дээрх зурагнуудын аль нь цаг хугацааны хүчийг хамгийн ихээр харуулж чадсан байна вэ?







