Яагаад кофе уусны дараа заавал цэвэр ус уух ёстой вэ?

1

Сайн кофены газрууд үйлчлүүлэгчиддээ кофе авах бүрт нь аяга хүйтэн цэвэр ус өгдөг.

Энэхүү дээр үеийн уламжлал практик утгатай байдаг: кофе шиг уух зүйлийн араас зөвхөн амтыг нь мэдрэх зорилгоор ус уух биш харин бусад шалтгаанаар уух ёстой ажээ.

Нэг алкалоид бол сайн, харин хоёр бол бүр ч сайн

Эспрессо, американо, капучино, латте гэх зэрэг кофены үрээр хийсэн ундаа маш их олон төрөл байдаг. Гэвч хүний мэдрэлийн системд хэрхэн нөлөөлж буйгаас авч үзвэл зөвхөн бүхэл үрээр хийсэн кофе болон найруулдаг кофе хоёрын дунд нэг л үндсэн ялгаа байдаг байна.

Учир нь кофены үр бүтцийн хувьд олон төрөл байдаг. Үрийн гаднах бүрхүүлд хүч чадал, сэтгэл санаа дээшлүүлэгч бид бүгдийн мэдэх кофеин гэгч алкалоид байдаг аж. Харин дотор нь теобромин гэдэг бас нэгэн алкалоид байдаг.

Найруулдаг кофе үйлдвэрлэх явцад кофены үрийн зөвхөн доторх хэсгийг л ашигладаг байна. Гаднах бүрхүүлийг дотор хэсгээс нь ялган авч эм бэлдмэл эсвэл энергийн буюу эрх хүч нэмдэг бүтээгдэхүүн хийхэд ашигладаг. Гэхдээ үрлэн кофены хувьд бол хоёр төрлийн алкалоид агуулдаг.

Урвуу үйл явц

Бид кофе уух үед энэхүү хоёр алкалоид бидний бие махбодид нэгэн зэрэг ордог хэдий ч дэс дараалалтайгаар үйлчилдэг байна. Харин 25 орчим минутын дараа теобромин ажилдаа ордог байна.

Нөлөөлөх механизм дараах байдлаар үйлчилдэг: кофеин нь бөөрнөөс бусад бүх эрхтний судсыг нарийсгах чадвартай байдаг. Харин хэдхэн балга эспрессо уухад бөөрний судас эсрэгээрээ өргөсдөг байна. Үүний үр дүнд даралт өсөж, шээс ихээр хүрэх болдог. Шээс ихээр хүрэх нь бөөрний цусны эргэлт сайжирсантай холбоотой байдаг аж.

Гэвч кофе уусны дараа 30 минут ч өнгөрөөгүй байхад бидний нойр аажим аажмаар хүрч, бөөрөнд нэг л таагүй мэдрэмж төрөх болдог. Энэ нь теобромины үйлчилгээ идэвхжсэний шинж аж, өөрөөр хэлбэл бүх эрхтний даралт ихсэж, харин бөөрнийх буурсан гэсэн үг. Бөөрний цусны урсгалын хямралаас зайлсхийхийн тулд кофе балгах болгондоо балга ус уух хэрэгтэй.

Эффект 30 дахь километрийн нөлөө

Уусдаг кофены хувьд бүр сонирхолтой. Уусдаг кофе 10%-иас хэтрэхгүй кофеин агуулдаг хэрнээ маш их теобромин агуулдаг, кофены үрийн доторх хэсггээр хийдэг тул бүхэл кофены үрээр хийдэг кофеноос өөр нөлөөтэй байдаг. Тухайлбал эрч хүчтэй байх хугацаа нь тийм ч их байдаггүй, зарим хүмүүст ийм нөлөө огт мэдрэгддэггүй байдаг хэрнээ илт нойр хүрэх зэрэг нөлөөлөл үзүүлдэг. Тэгэхээр таны хэн нэгэн найз кофе уугаад үсэрч харайх бус харин сайхан унтахыг л хүсдэг хэмээн хэлж байгаа бол тэр найз тань бүхэл үрээр хийсэн кофе бус харин уусдаг кофе уух илүү магадлалтай.

Зам дагуух зогсоолоос гол төлөв лаазалсан бэлэн уусдаг кофе авдаг хоолын тээвэрт явдаг жолооч нар “30 км-ийн нөлөө” гэсэн нэр томъёог хүртэл зохиожээ. Ийм лаазтай кофе ууснаас хойш 20 орчим минут өнгөрөхөд буюу 30 орчим км явсны дараа ихэвчлэн нэг цаг орчим үргэлжлэх нойр хүрэх нөлөө гардаг. Теобромин үйлчилж эхэлдэг энэ үе шатанд хүний хойр хүрдэг байна. Тиймээс нойрмоглохгүйн тулд уусдаг кофены уусны дараа цэвэр ус уух хэрэгтэй. Сэргэж эрч хүч авъя гэж байгаа бол хатуу хар байхуу цай уувал харин ч илүү үр дүнтэй, учир нь хар цай кофеин ихтэйн зэрэгцээ теобромин огт агуулдаггүй.

Бусад шалтгаан

Сайн кофе уух дуртай хүмүүс ус уух өөр бусад шалтгаан бас байдаг.

  • Анх удаа ууж байгаа мэт амттай байх болно. Кофег бага багаар балгаж уухад дараа дараагийн балга бүр эхнийх шиг гоц амттай мэт санагддаггүй. Цэвэр ус амны рецепторууд буюу амт мэдрэх хэсгийг угааж үр дүнд нь та кофе уух болгондоо сайхан мэдрэмж авах болно.
  • Даралт хэвэндээ байх болно. Учир нь цусны даралт ихсэх вий хэмээн дахин кофе уухаас айдаг хүмүүсийн хувьд цэвэр уус уухад маш сайн үйлчилгээ үзүүлнэ – ус уухад кофеиний нөлөөөлөл суларч зүрх галзуу мэт цохилохгүй байх болно.
  • Шүд сувд мэт гоё цагаан өнгөтэй байх болно. Кофе нь шүдний пааланг буддаг пигмент агуулдаг. Кофе балгах болгоны дараа бага зэрэг ус уувал энэхүү пигмент шүдний пааланд нэвтэрч амждаггүй тул шүд цагаан хэвээр байх болно.
37
БахархмаарБахархмаар
15
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. As Ariunbold

    As Ariunbold

    2017/08/12 at 19:10

    Za zailaa yg kobe uuj baihad garch ireed haha

  2. Monkhjargal Dulamjav

    Monkhjargal Dulamjav

    2017/08/12 at 20:45

    Би өдөрт цай бусад шингэн зүйлийн оронд дан аймаар өтгөн хар гашуун кофе уудаг байсан.Бүр какао нэмж байгаад 250гр-ын том аягаар өдөрт 5-7 аяга ууна.Гараа эсгэчихвэл хүрэн хар цус гарна.Уудаг цаасаар дарахаар наалдчихдаг байсан.Одоо уухаа огт больсон.Архинаас гарлаа гэдэг шиг л кофеноос гарчихсан.Гараа эсгэхэд ухаа ягаан цус бүр бүлэгнэж тогтохгүй гарах шинжтэй болсон.Нойронд сайн болж бна.1 ээс 6 цаг хүртэл унтаж чадаж байгаа.

  3. Б. Саран

    Б. Саран

    2017/08/12 at 23:36

    О. Мишээл

  4. Нямка

    Нямка 'У

    2017/08/12 at 23:46

    coffee

  5. Narantuya Ganbat

    Narantuya Ganbat

    2017/08/13 at 01:07

    Хэрлэн М.

  6. Bolbol Ayurzana

    Bolbol Ayurzana

    2017/08/13 at 05:44

    sonin2 yum ih bnaa.

  7. Coral Shur

    Coral Shur

    2017/08/13 at 06:08

    Udurt 2-3 ayaga kofe uuhad yamar ch muu nuluu bhgui, harin ch ervvl mended sain shv. Hamagin gol ni sain chanariin kofe uuh ni chuhal.

  8. Sun Moon

    Sun Moon

    2017/08/13 at 10:36

    Kobe gh hhaa

  9. Selenge Selenge ta zuv uudag yum bna

  10. khk

    2017/08/14 at 12:28

    jhfkhgkhjl

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *