Дэлхийн хамгийн хурдан цахилгаан дугуй Турбо худалдаанд гарлаа

0

Дэлхийн хамгийн хурдан цахилгаан дугуй Турбо худалдаанд гарлааӨөрсдийгөө дугуй унах, дугуй бүтээх, бусдад бүтээсэн дугуйгаа хүргэх дуртай хэмээн тодорхойлсон Дэлхийн унадаг дугуйны “Specialized” компани өнөөдөр Турбо /Turbo/ нэртэй цахилгаан дугуйгаа худалдаанд гаргажээ. 45 км/цаг хүртэл хурдлах Турбо цахилгаан дугуйны үндсэн онцлогуудыг дурдвал, 250 ваттын арын бул мотор, 342 ватт/цагийн чадалтай лити-ион батерей бөгөөд энэхүү батерей нь дээд хурдаараа бүтэн нэг цаг явах боломжийг олгодог байна. Дугуйны нэгдсэн ЛЕД гэрлүүдийг ажиллуулах утасгүй жолооны хэсгээр тоноглогдсон нь дугуйны хүчний түвшин болоод батерейны төлөвийг харуулдагаас гадна хурд, цаг хугацаа, зай зэрэг ердийн унадаг дугуйны компьютерын онцлогуудыг агуулжээ. Энэ 5-р сард цөөн тоогоор зөвхөн Европт худалдаанд гарч байгаа Турбо цахилгаан дугуй ирэх намраас олон улсад худалдаалагдаж эхлэх бөгөөд урьд өмнө бүтээгдэж байгаагүй хамгийн хурдан, хамгийн шилдэг хэмээгдэж байгаа энэ цахилгаан унадаг дугуй нь 5499 еврогоор үнэлэгдэж байгаа юм. Specialized-ийн инженерүүдийн гурван жилийн хөдөлмөрийн үр дүн болсон Турбо цахилгаан дугуйны хамгийн гол онцлог нь Дэлхийн хамгийн хурдан цахилгаан дугуй гэгдэхэд хүргэж байгаа хурд юм байна.


0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *