Хөл бөмбөгийн од Дэвид Бекхэм 38 нас хүрчээ

0

Хөл бөмбөгийн од Дэвид Бекхэм 38 нас хүрчээӨнгөрөгч долоо хоногийн Пүрэв гариг буюу 2013 оны 5-р сарын 2-ны өдөр нэрт хөл бөмбөгчин, Дэлхийн хамгийн бат бөх, алдартай гэр бүлийн тэргүүн, секс билэг тэмдэг, зар сурталчилгааны бизнесийн од Дэвид Бекхэм 38 нас хүрчээ. 1975 оны 5-р сарын 2-нд үсчин ээж, гал тогооны слесарь аавын хүү болон мэндэлсэн тэрээр үргэлж хөл бөмбөгчин болохыг хүсдэг байсан гэдэг.1. Манчестер Юнайтед багийн үнэнч шүтэн бишрэгч бяцхан Бекхэм Манчестер хотын Бобби Чарлтоны хөл бөмбөгийн сургуульд суралцаж, өөрийн шүтээн болсон Брайан Робсоны юм бүхнийг тэр ч бүү хэл 7 дугаартай цамц өмдөг байсныг нь хүртэл дуурайхыг хүсдэг байжээ.

2. 1991 онд Бекхэм Манчестер Юнайтедын Залуучуудын сургалтын хөтөлбөрт оролцох гэрээнд гарын үсэг зурсан. 1996 онд 21 настайдаа өөрийгөө зарлан тунхаглаж, олон улсын хөл бөмбөгт орж ирсэн байна.
 
3. 1998 оны Дэлхийн аваргын тэмцээнээр өөрийн улсын шигшээ багт тоглож байсан Дэвид Бекхэм Колумбын эсрэг тоглолтонд нэг гоол хийсэн нь хүн бүрт яагаад өмнөх хоёр тоглолтонд түүнийг талбай дээр гараагүй юм бол гэсэн гайхширлыг төрүүлсэн юм.
 
4. Бекхэм өөрийн карьерын эхлэл үе буюу 1998 онд Аргентины хөл бөмбөгчин Диего Симеонег доромжилсны учир анхныхаа улаан картыг авсан юм. Бекхэмийг тоглолтоос гарсны дараа Английн баг тоглолтыг оноо тэнцсэн байдлаар дуусгасан ч пенальтаар ялагджээ. Түүний дараагаар Дэйли Мейл сонинд Бекхэмийн зураг хэвлэгдсэн бөгөөд Дэлхийн аваргын тэмцээний дараа залуу хөл бөмбөгчин эрхэм гэртээ ирсэнгүй, харин сүйт бүсгүй Виктория Адамс руугаа Нью Йорк руу ниссэн байна.
 
5. Нэгдсэн Вант улсын хамгийн алдартай хосын 1998 оны сүйн ёслолын үеийн зураг. Хосууд 1999 оны 7-р сарын 4-нд Ирландын Луттреллстаун цайзад гэрлэсэн бөгөөд энэхүү гэрлэлтэнд хэвлэл мэдээллийнхэн уригдаагүй юм. Зөвхөн хосуудтай гэрээ хийсэн ОК сэтгүүлийнхэн л хуриманд зураг авах эрхтэйгээр очсон бөгөөд хосуудын алтан титэмтэй зургуудыг авсан байна. 500,000 орчим фунтын үнэтэй энэ хуримын зохион байгуулалт, үйлчилгээний албанд нийт 437 хүн ажиллажээ.
 
6. Дэвид Бекхэм спортоос гадна зар сурталчилгаа, загварын билэг тэмдэг болдог.
 
7. 2001 оны Дэлхийн аваргын төлөөх урьдчилсан тэмцээний үеэр Англи Грекийн багт хожигдож болох байсан ч сүүлчийн минутанд Бекхэм гайхамшигтай гоолыг хийснээр Английн баг финалд үлдэх боломжтой болсон юм. Гэвч Англичууд Дэлхийн аварга болж чадаагүй билээ.
 
8. 2002 онд Япон, Өмнөд Солонгост болсон Дэлхийн аваргын тэмцээнээс хэдхэн сарын өмнө Аваргуудын лигийн тэмцээнд оролцож байхдаа Испаний Депортивогийн эсрэг тоглож байгаад зүүн хөлнийхөө хоёрдугаар өлмийн ясыг хугалж бэртэл авсан түүний талаар Британий хэвлэлүүдэд мөн жил болох Дэлхийн аваргын тэмцээнд Англи болон Аргентины баг тоглолт таарсан байсан учир Испаний багт тоглож байсан Аргентины тоглогч Альдо Душер зориудаар гэмтээсэн гэсэн мэдээлэл ихээр бичигдсэн юм.
 
9. 2003 оны 1-р сарын 15-нд FA Cup тэмцээний үеэр Арсеналд ялагдсаныхаа дараа хувцас солих өрөөнд сууж байсан уурласан Алекс Фергусон гутлаа шидсэн эсвэл өшиглөсөн нь Бекхэмийн нүд орчимд цохиж, хэдэн оёдол тавиулсан явдал болсон.
 
10. Тэрхүү явдлаас хэдхэн сарын дараа 2003 оны зун Бекхэм Испаний Реал Мадрид багтай гэрээ хийсэн. Эхнийхээ тоглолтоор л гоол хийсэн тэрээр дөрвөн жилийн гэрээ байгуулсан байна.
 
11. 2006 оны Дэлхийн аваргын үеэр Эквадорын эсрэг хийсэн тоглолтонд 59 дэх минутанд чөлөөт цохилтоор гоол хийснээр гурван удаагийн Дэлхийн аваргын тэмцээнд оноо авсан анхны Англи тамирчин болсон юм.
 
12. Спортын түүхэн дэх хамгийн онцгой шилжилтүүдийн нэг бол Дэвид Бекхэм АНУ-ын багийг Дэлхийн тавцанд гаргах үйл явцад туслах зорилготойгоор тус улсын Лос Анжелес Галакси багт очсон явдал байлаа.
 
13. 2010 оны Өмнөд Африкын Дэлхийн аваргын тэмцээнд Бекхэм тоглогчоор бус дасгалжуулагч нарын бүрэлдэхүүнд багтсан байдлаар оролцсон.
 
14. 2010 оны 3-р сард Бекхэм Милантай хамт Лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Олд Траффордод эргэн ирсэн бөгөөд энэ тоглолт нь түүний Манчестер Юнайтедын эсрэг хийсэн анхны тоглолт байлаа. Энэ үедээ тэрээр багийнхаа эзэмшигч Малколм Глазерыг эсэргүүцдэг Манчестер Юнайтедын фанатуудын өгсөн анти-Глазерын билэг тэмдэг болсон шар-ногоон ороолтыг зүүсэн байсан юм.
 
15. Хэдийгээр тэрээр 2009 оныг хүртэл төрөлх Англи эх орондоо ирээгүй ч дараагийн Дэлхийн аваргын тэмцээнээр түүнийг багтаа эргэн ирнэ гэсэн урт хугацааны хүлээлт байсаар байсан юм. Гэвч спортын хуурамч бэртэл фенүүдийн бүх итгэл найдварыг үгүй хийсэн билээ.
 
16. 2013 оны 1-р сарын 31-нд Бекхэм Парис Сен Жерментэй 5 сарын гэрээ хийсэн тэрээр цалингаа нутгийн хүүхдийн төлөөх буяны үйлсэд хандивлана гэдгээ мэдэгдсэн. 2-р сарын 25-нд Бекхэм шинэ багтаа анхныхаа тоглолтыг Марселийн эсрэг хийсэн юм.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *