
Танд Итали болон тус улсын оршин суугчдын талаарх сонирхолтой 25 баримтыг хүргэе.
1. Итали улсын ҮНБ-ний 7%-ийг мафийн бүлэглэлүүд оруулдаг байна. Сицил, Калабри болон бизнес эрхлэгчдийн 80% нь мафид татвар төлдөг байна
2. Гэсэн хэдий ч Итали улс санхүүгийн болон үйлдвэрлэлийн хөгжлөөрөө дэлхийд 8-р байрт ордог
3. Италийн замын цагдаа нар Lamborghini Gallarado машин унадаг
4. Венец хотын суурь нь усанд ялзардаггүй Оросын шинэс модоор хийгдсэн байдаг
5. Жинхэнэ Итали пиццаг модоор галласан чулуун зууханд хийдэг бөгөөд анхны пиццаны газар Неаполь хотод 1830 онд нээгдсэн ба Antica Pizzeria Port’Alba хэмээн нэрлэгддэг байжээ
6. Жуулчдын тоогоороо дэлхийд 4-т ордог ба жилд 40 сая гаруй хүмүүс зочилдог
7. Улаан лооль уг гарал нь Америкийнх бөгөөд 1500-гаад оны үед Итали улсад анх орж иржээ
8. Болоний их сургууль нь 1088 онд үүсгэн байгуулагдсан ба өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн эртний их сургууль юм
9. Решензэ нуурын голоос нэгэн цамхаг цухуйх нь олон жилийн өмнө усанд автсан тосгоны үлдэгдэл аж
10. Итали улсад хамгийн сайн зоогийн газрууд ихэнхдээ хаяггүй байдаг байна. Учир нь тэдгээр газруудаар үйлчлүүлэхийг хүсвэл өөрийн биеэр олох эсвэл хүнээс олж сонсох хэрэгтэй болдог
11. Италид хөлбөмбөгийн шүтэн бишрэгчдийг халдварт өвчинтэй зүйрлэдэг
12. ЮНЕСКО-д дэлхийн өвийн бүртгэлээрээ Итали улс нэгт ордог байна. Нийт 50 өв бүртгэгдсэн байдаг
13. Итали улс нь дэлхийн хамгийн том дарс үйлдвэрлэгч орон юм
14. Сан-Марино нь Италиар хүрээлүүлсэн дэлхийн хамгийн эртний улс ба М.Э-ий 301 онд байгуулагджээ. Мөн тус улсад 1600 онд бичигдсэн хамгийн эртний үндсэн хууль бий.
15. Ромын гудамжуудаар нийт 300,000 гэр оронгүй муурнууд сэлгүүцэж байдаг байна. Учир нь Италийн нийслэлд муур алах нь хориотой ба алсан тохиолдолд 10,000 еврогоор торгуулаад зогсохгүй 3 жил шоронд суух ял авдаг
16. Италичууд WhatsApp-ын тусламжтайгаар гэр бүл салалтын хэргийнхээ 50%-ийг гүйцэлдүүлдэг
17. Итали улсад Христосын усан доорхи хөшөө байдаг
18. Италичууд ярихдаа хэдэн арван дохио зангаа ашигладаг байна. Гэхдээ эмэгтэйчүүдтэй дохио зангаа ашиглан харьцах нь бүдүүлэг хэмээн тооцогддог
19. Англид Смит овог, Оросод Иванов овог хамгийн түгээмэл байдаг шиг Италид Феррари гэх овог хамгийн их тааралддаг
20. Хамгийн амттай Итали амттан болох Тирамису нь 17-р зуунд зохиогдсон ба утгачилж орчуулбал “Намайг аз жаргалтай болгодог” гэсэн утгатай юм. Найрлаганд нь кофе ба какао ордог байна
21. Ватикан нь Итали улс доторхи бас нэгэн улс ба шөнөдөө хаалгаа хаах эрхтэй цорын ганц улс юм.
22. Ромын их сургууль 150,000 сурагчтай ба хамгийн том их сургууль юм.
23. Итали гэр бүл өнөр өтгөн байдаг гэдэг бол өнөө үед домог мэт ойлголт юм. Итали улс Европт төрөлтөөрөө хамгийн доогуур ордог юм. Айлын ганц хүүхэд эцэг эхтэйгээ 30 хүртлээ амьдрах нь энгийн үзэгдэл бөгөөд үүнд ичээд байх зүйл огт байхгүй.
24. Италийн өмнөд хэсэгт 3 идэвхитэй галт уул бий: Везувий, Этна мөн Стромболи.
25. Италид 150 төрлийн гоймон байдаг ба энгийн Итали иргэн жилд дунджаар 30 кг гоймон иддэг байна.







