uTorrent-ын 10 жил

0

2005 онд гарсан Торрент сүлжээ нь аюулгүй байдал, хөнгөн энгийн болон эх сурвалж голдоггүй зэрэг чанараас шалтгаалан маш хурдан тархсан билээ. 10 жилийн өмнө тэрээр өөрийн өрсөлдөгч нараа давж гарсан бол одоо түүнийг 150 сая хүн идэвхтэй хэрэглэж байна.

uTorrent-ын 10 жил 4

uTorrent-ыг 2005 оны 9-р сарын 18-наас олон нийт хэрэглэх боломжтой болсон юм. Тэр үеэс хойш хэрэглэгч нарын хүрээ маш өргөн болсон ба 10 жилийн өмнө зөвхөн гийк нар л хэрэглэж байсан бол одоо компьютерийн эксперт гэхэд тун хэцүүхэн хэсэг болох өвөө эмээ, аав, ээж нар маань болон бусад хүмүүс ч utorrent-оор олон ангит киногоо татаж авч үзэж байна.

Эхлэл

“u” гэсэн тэмдэг бол микро гэсэн утгатай юм. 2004 онд Людвиг Стригеус нилээд үр дүн бүхий, хэт олон эх сурвалжтай хавсардаггүй BitToirrent-client дээр ажиллаж эхэлжээ.

uTorrent-ын 10 жил 3

Стригеус энэхүү программ дээр зөвхөн чөлөөт цагаараа ажиллаж байсан ба удалгүй цаг заваас шалтгаалан ажиллахаа больж төсөл зогсов. Харин 2005 оны 9 сард тэрээр энэ ажлаа үргэлжлүүлсэн ба ердөө 3-хан хоногийн дараа гэхэд анхны uTorrent хувилбараа танилцуулсан байна.

Удалгүй программ маань Windows хэрэглэгчдийн дунд алдаршиж эхэлсэн төдийгүй дараа дараагийн саруудад зуу зуун мянган хэрэглэгч нар нэмэгдсэн. 2008 оны төгсгөл гэхэд 28 сая хэрэглэгчтэй болсон бол 2010 онд 100 саяд хүрлээ. Одоо энэ программыг 150 сая хүн тогтмол хэрэглэж байна.

Хөгжил

Шинэ программын ажиллаж эхэлсэн эхний жилд Людвик олон чухал шинэ боломжуудыг бий болгосон бөгөөд одоо эдгээр нь BitTorrent-ын салшгүй хэсгүүд болжээ. Энэ нь bittorrent client-үүд хоорондоо трекергүйгээр нэг нэгнээ олдог DHT гэх мэт протокол байлаа.

Шинэ хавсралтуудыг (апп) BitTorrent компани сонирхож эхэлсэн ба удалгүй компанийн удирдагч Ашвин Навин Стригеусын 2006 онд хийсэн шинэ зүйлүүдийг үнэлж талархал илэрхийлсэн байна. Цаашдаа зөвхөн талархаад зогссонгүй…

Худалдсан нь

Нээгдээд жилийн дараа буюу 2006 оны 12 сарын 7-нд шинэхэн хөрөнгө оруулалтаар хүч нэмсэн BitTorrent Inc компани uTorrent-ыг худалдаж авсан байна. uTorrent-оор дамжуулан хэрэглэгчдээ нэмэх зорилготой байсан ба худалдан авалтын үр дүнд uTorrent-ын ч хэрэглэгч ихсэж, нэр нөлөө нь нэмэгдэв.

uTorrent-ын 10 жил 1

Людвиг Стригеус BitTorrent-ын техникийн зөвлөх болж Spotify хэмээх дуу хөгжмийн стриминг болох p2p дээр ажиллаж эхэлжээ.

Дараа дараагийн жилүүдэд uTP протоколыг бүтээсэн ба Mac Linux гэсэн систем дээр дэмжлэг нэмсэн.

2007 он гэхэд uTorrent бусад BitTorrent client-үүдээс илүү их хэрэглэгчтэй болсон ба ойрын өрсөлдөгчөөсөө 2 дахин их хэрэглэгчтэй болжээ.

Мөнгө

Бусад бүх л torrent client–ийн адил uTorrent-д бизнес-модел хэрэгтэй боллоо. Олон жилийн турш нэмэлт янз бүрийн түүлбар мэтийн софт хийж ашиг олдог байв. Энэхүү софтыг суулгах явцад дарцаг дэлгэц дээр гарах ба хэрэглэгч нар тэр болгон анзаарч дарцгийг арилгадаггүй байв.

uTorrent-ын 10 жил 2

Энэ оны 3-р сард uTorrent чимээ шуугиан багатайгаар биткойны майнер болох EpicScale-ийг суулгаж эхэлжээ. Энэ нь компьютер сул зогсох хугацааг өөртөө ашигтайгаар хэрэглэх ба математикийн бодлого бодон криптвалютын майнинг хийж түүнийгээ “бидний амьдарч буй эх дэлхийг сайжруулах” сайн санааны үйлсэд зарцуулдаг байв.

Удалгүй буюу 3-р сарын 9-нд uTorrent-ынхон хэрэглэгчийн зөвшөөрөлгүй майнер суулгаж байсандаа уучлал гуйсан ба үүнийхээ хажуугаар EpicsCale-ийг ёс суртахууны хувьд дэмжиж байдгаа илэрхийлсэн байна.

Орлого олох өөр нэг арга нь реклам байв. uTorrent реклам байршуулж эхлэх явцад олон хэрэглэгч нар дургүй байсан ч удалгүй үүнийг хэн ч анзаарахаа байсан билээ.

2015 оны 8-р сард мөнгө олох өөр нэгэн арга хэрэглэх болсон ба энэ нь хэрэглэгч нараас хандив цуглуулах байв.

10 жилийн хугацаанд программ маань олон шинэ функцээр баяжсан хэдий ч анх 2005 онд ямар байсан түүнтэй адил харагдсан хэвээр. Гэхдээ 2005 онд энэхүү жижиг программ 97 килобайт “жин татаж” байсан бол одоо 2 мегабайт давжээ.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/05 at 17:26

    tatahaar tawaid ogoo ch

  2. Зочин

    2015/10/06 at 10:48

    P2P hamgiin shildeg soft shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *