Анар жимсний гайхалтай 10 шинж чанар. Энэ жимс ямар ашиг тустай болохыг мэдээд та гайхах болно

2

Диваажингийн алим – Кипрт Афродитагийн суулгасан модны үр жимс “хайрын ургамал” хэмээх энэ жимсийг Анар гэнэ.

Намар оройхон боловсордог энэхүү жимсний тухай түүх, домог маш их. Энэ удаад бид та бүхэнд анар жимсний эрүүл мэндэд ашиг тустай талыг нь танилцуулахаар шийдлээ.

Анар жимсний ашиг тус

1. Гормоныг идэвхжүүлнэ

Анар жимсний ясанд агуулагдах тос нь гормоны тэнцвэрт байдлыг хангана. Тийм учраас сарын тэмдэг нь өвчинтэй хавсарч ирдэг бол жимсний үрийг нь хаялгүй, зажилж идэхийг зөвлөж байна.

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

2. Байгалийн инсулин

Чихрийн шижин өвчтэй хүмүүст тохирох жимс. Өдөрт 4 удаа хоол идэхээсээ өмнөхөн хагас аяга анар жимсний шүүс уухад цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах болно.

3. Цусны улаан эсийг нэмэгдүүлнэ

Анар жимсийг эртнээс цус багадалтыг анагаахад ашигладаг байсан. Цус багатай хүн өдөрт 3 удаа хоол идэхээс 30 минутын өмнө хагас стаканаар 2 сарын турш уухыг зөвлөдөг байна.

4. Ам болон хоолой ариутгана

Ангин, фарингит болон хоолой улайх зэрэгт анар жимсний хальсыг хандалсан ханд эсвэл шүүсээр зайлдаг. Өвчнийг намдааж, хүчиллэг нь халдварт өвчнийг анагаадаг байна.

5. Даралт багасгана

Анарын үр – цусны даралтыг багасгахад тусална. Хатаасан үрийг цайндаа хандалж уухад мэдрэлийн системийг тайвшруулж, айдсыг дарахаас гадна шөнийн нойронд сайнаар нөлөөлдөг ажээ.

Angel Red pomegranate, a new variety that has soft seeds within the edible arils, and is large and red for its season; grown by Claude, Joel and Shane Atkins in Visalia, 9/21/10 © David Karp

6. Гоо сайхны шилдэг бүтээгдэхүүн

Анар жимсний хальсыг оливийн эсвэл цөцгийн тосонд багахан шараад нүүрэндээ түрхэхэд тослог ихтэй нүүрийг батганаас хамгаална. Хатаасан хальсаар нь элдэв шархыг анагаадаг байна.

7. Үрэвсэл дарна

Зөөлөн буцалгасан хальсны ханд нь үрэвсэл (бөөр, элэг, чих, нүд, үе мөч …) дарах үйлчилгээтэй. Жижиглэн нунтагласан хальснаас 2 цайны халбага аваад 1 стакан халуун усанд хийж буцалж буй усны ууран дээр 30 минут хандалж байлгана. Бэлэн болсон хандыг хөргөөд өдөр 2-3 удаа, 50 гр-аар ууна, хоолноос 30 минутын өмнө уух ажээ.

8. Хор тайлах

Цацраг идэвхит бодистой ажилладаг хүмүүст юугаар ч орлуулшгүй хор тайлах шингэн бол анарын шүүс.

9. Шимэгч хорхойн эсрэг эмчилгээ

Бүрэн боловсорсон анар жимсний хальс нь шимэгч хорхой хөөх үйлчилгээ үзүүлдэг.

Та 40-50 гр үрийг 400 гр хүйтэн усанд 6 цаг орчим хандлаарай, дараа нь зөөлөн галаар усны тал нь ширгэтэл буцалгана. Үлдсэн хандыг хөргөөд цагийн дотор бага багаар нь ууж дуусгана. Ууж дуусгасны 1 цагийн дараа туулгах бэлдмэлээ ууна. Ингээд 4-5 цагийн дараа клизм тавиарай.

Анар жимсний гайхалтай 10 шинж чанар. Энэ үр жимс ямар ашиг тустай болохыг мэдээд та гайхах болно 3

10. Гэдэсний өвчин анагаана

Гэдэс дүүрэх, гүйлгэхэд анар жимсийг өргөнөөр хэрэглэдэг. Насанд хүрсэн хүмүүс чимх хатаасан үрийг хоолны дараа өдөрт гурван удаа хандалж ууна. Хүүхдүүдийн хувьд шинэхэн гаргаж авсан шүүсийг устай хольж бага багаар уулгаарай. Гэдэсний халдварт өвчний үед ч мөн үр дүнгээ өгнө гэдэгт та итгэж болно.

Анар – дэлхийн хамгийн ашиг тустай үр жимсний нэг гэдгийг эртнээс мэдэж байжээ. Та бүхэнд анар жимсний зарим нэг ашиг тусаас товч дурьдлаа.

34
ГайхмаарГайхмаар
19
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Tauba

    Tauba

    2016/12/25 at 18:07

    Хаана зардаг вэ…?

  2. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/25 at 18:12

    Баярлалаа . Сайхан хэрэгтэй мэдээлэл байна шүү.Амжилт хүсье

  3. Hanhvvgiin Eej

    Hanhvvgiin Eej

    2016/12/25 at 18:50

    Морьтон Монгол авяаа

  4. Б. Цэнгэг

    Б. Цэнгэг

    2016/12/25 at 19:05

    Үнэтэй жимс шүү!

  5. Tuya Tsogniijav

    Tuya Tsogniijav

    2016/12/25 at 19:11

    Гялайлаа Шинэ жилийн баярын мэнд хургэе Эруул энх ажилд нь амжилт сайн сайхныг хусье

  6. Munkhnasan Tserendorj

    Munkhnasan Tserendorj

    2016/12/25 at 19:43

    Bayariin mend hurgie~Urgelj saihan medeelel ugdug ta buhend bayarladag shuu~??✌

  7. Sainaa Sainaa

    Sainaa Sainaa

    2016/12/25 at 22:47

    Гайхалтай юмаа

  8. Яринпил Норжмаа

    Яринпил Норжмаа

    2016/12/25 at 22:48

    шинэ жилийн мэнд хүргэе амжилт

  9. Uranbileg Adiya

    Uranbileg Adiya

    2016/12/25 at 23:15

    Haanaas abch boloh be abmaar bna

  10. Багш

    2022/11/10 at 07:43

    Бусад сайт хов жив хэрүүл өдөөн турхиралтаар амьсгалдаг харин хором бол тархи амрааж тайван чөлөөтэй амьсгалуулж дараагийн шинэ мэдээг нь тэсэж ядан хүлээдэг ..Ядаргаа тайлах эм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *