Суугаа амьдралын хэв маяг таныг наснаасаа эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлнэ

0

Хөдөлгөөнгүй удаан суух тусам эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

Энэ дүгнэлтэнд Колумбын их сургуулийн эрдэмтэд хүрчээ. Суугаа хэв маяг болон эрт нас баралтын холбоог судлахын тулд эрдэмтэд 4 жилийн турш 45 болон үүнээс дээш насны 8000 оролцогчийг ажиглажээ. Тэдний сууж байгаа хугацааг хэмжихийн тулд бэлхүүс орчим нь акселерометр хэмээх тусгай төхөөрөмж зүүлгэсэн байна.

Дунджаар өдрийн 16 цагийн 12 цагийг тэд суугаагаар өнгөрөөж байв. “Нас ахиж сэтгэл санаа, бие махбодийн үйл ажиллагаа муудах тусам суух хугацаа уртсаж байсан” тухай судалгаа удирдсан эмч Кит Диаз онцлов. “Энэ нь үхлийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа хэрэг. Үүнд нас, хүйс, жин, спортоор хичээллэдэг эсэх нь нөлөөлөхгүй” гэжээ.

Өдөрт 13 цагаас их хугацаагаар суудаг хүмүүс наснаасаа эрт нас барах магадлал 2 дахин нэмэгдэж байна.

Үүний зэрэгцээ эрдэмтэд хоёр үзүүлэлтийн ялгааг гаргахаар судалгаа хийх ажээ: суугаагаар өнгөрүүлсэн өдрийн цаг болон хөдөлгөөнгүйгээр суух үргэлжилсэн цаг хугацаа. Хэрвээ хөдөлгөөнгүйгээр 30 минутаас ихгүй суувал эрт нас барах эрсдэл 55%-иар буурч байв.

Тийм учраас Диазийн зөвлөснөөр хагас цаг тутамд ажлаа завсарлаж хөдөлж байх хэрэгтэй. Тавхан минутын турш хөдөлж, явганаар яваад эргээд суухад нас баралтын эрсдэл харьцангуй багасах ажээ.

4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *