Цахилгааны хэмнэлт хийх шалгарсан 6 арга. Эдгээрийг мэдэж авснаар танай гэрийн тогны мөнгө дахин хэзээ ч их гарахгүй!

0

Хэрэв цахилгаан ашигласны төлбөр гэж их хэмжээний мөнгө төлсөөр байвал, энэ нь дараах 2 зүйлийг илэрхийлнэ: хэтэвчин дэх мөнгө чинь тог гүйх бүрт урссаар байна. Мөн үр ашиггүй зардал гарсаар байх болно. Тиймээс бид танд сар бүр төлдөг тогны мөнгийг чинь бага ч атугай хэмнэхэд туслах зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

Тийм ээ, энэ үнэн. Бидний ихэнх нь ашиглаагүй тогны мөнгийг үргэлж төлдөг. Өөрөөр хэлбэл зарим нэг төхөөрөмж, хэрэгслийг залгаатай чигээр нь байлгадагтай холбоотой. Гэхдээ тог бага зарцуулж, үр ашиггүйгээр мөнгөө салхинд хийсгэхгүй байх боломж бий. Мөн танай гэрт гал гарах, цахилгаан хэрэгсэл шатах эрсдэлээс сэргийлэх ач тустайг санаарай.

1. Угаалга хийх горимд өөрчлөлт оруулах

Танай угаалгын машин усаа халаах болон юм угаах үед хамгийн их цахилгаан зарцуулдаг. Ойр ойрхон хувцсаа угаахын оронд нэг дор бөөгнүүлж байгаад угаах хэрэгтэй. Хувцас хатаагчтай угаалгын машин ашиглах нь танд ашиггүй. Харин хувцаснуудаа угаасны дараа гаргаад өлгүүрт хатаагаарай.

Tanya Rozhnovskaya / Shutterstock.com

 

2. Цахилгаан хэрэгслүүдийг тогноос салгах

Та компьютер, ТВ болон бусад цахилгаан хэрэгслүүд унтарсан ч гэсэн, залгуур нь тогонд залгаатай байх үед бага багаар тог идэж байдгийг мэдэх үү? Тиймээс хэрэглээгүй үед төхөөрөмж, хэрэгслүүдийнхээ залгуурыг тогноос нь салгаж байгаарай.

Madiz / Shutterstock.com

 

3. Өрөөнд хэн ч байхгүй үед гэрлээ унтраах

Утгагүй юм шиг сонсогдож байна уу? Гэхдээ бидний ихэнх нь өөрсдөө ч мэдэлгүй хүнгүй өрөөнүүдийнхээ гэрлийг унтраалгүй орхичихдог. Ингэснээр багагүй мөнгийг цахилгааны төлбөр дээр нэмж төлдөг байна. Тиймээс өрөөнд хэн нэгэн байхгүй бол гэрлийг нь унтрааж хэвшинэ үү.

eggeegg / Shutterstock.com

 

 

4. LED гэрэл хэрэглэх

Энэ төрлийн гэрэл бусад сонголтуудыг бодоход илүү үр ашигтайгаас гадна урт настай байдаг. Ингэснээр мөн тогны төлбөр дээр ч гэсэн нэмэлт мөнгө төлөх шаардлагагүй болох юм.

Cozy Home / Shutterstock.com

 

5. Аяга таваг угаагчийг зөв ашиглах

Аяга таваг угаагчийг зөвхөн угаах зүйл дүүрсэн үед нь ажиллуулж байгаарай. Мөн аяга тавагнуудын хоорондын зайг зөв байрлуулаарай, тэгвэл дахин дахин угаах ажил гарахгүй. Нэмж хэлэхэд аль болох бүлээн усанд тохируулж ажиллуулах хэрэгтэй. Эс бөгөөс усыг халаахын тулд тог их зарцуулна.

Andrey_Popov / Shutterstock.com

 

6. Гэрийнхээ дулааныг ухаалгаар тохируулах

Хүйтэн эсвэл халуун байхаас шалтгаалаад бид гэрийнхээ дулааныг өөрт тав тухтай байхаар тохируулж болно. Ингэснээр тог бага зарцуулна:

  • Гэрээсээ гарахдаа гэрийнхээ кондишнийг унтраах (эсвэл халууныг багасга)
  • Зөвхөн өрөөндөө байх үедээ гэрийнхээ кондишнийг ажиллуулж, хаалга болон цонх, хөшигнүүдийг хааж, хүйтэн агаараа гадагш алдахаас сэргийлэх
  • Гадаа дулаахан байх үед танай гэрийн агаар сэрүүн, тохь тухтай байх ёстой. Мөн та цонх болон хаалгануудаа онгойлгож, агаарын урсгалыг гэртээ оруулж болно.
  • Хэрэв дулааныг зөв тохируулж чадвал, тог их зарцуулахгүйгээс гадна дулаанаа алдахгүй.
Wstockstudio / Shutterstock.com
10
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Mungunshagai Jurmedtseden

    Mungunshagai Jurmedtseden

    2020/05/08 at 08:16

    Erdenesukh Chimgee Minii nar met hani unshaarai

  2. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/05/09 at 13:27

    Dulguun Dashdorj Р. Сарангоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *