Ганц хараад л химийн бордоо хэрэглэсэн үү эсвэл цэвэр бүтээгдэхүүн үү гэдгийг нь тодорхойлох 10 арга

2

Пестицид, нитрат нь хүний эрүүл мэндэд нэн аюултай гэдгийг эртнээс тогтоосон. Дэлгүүрт ороод хүнсний ногоо сонгоход багагүй цаг зарцуулдаг. Үнэн хэрэгтээ бид зөв төмс, лууван, алим авч чадаж байна уу?

Эрүүл мэндэд хоргүй жимс, ногоо сонгоход тань туслах зарим нэг зөвлөгөөг бэлдлээ.

Лууван

Том, ягаан өнгөтэй лууван худалдан авагчийн харааг булаана, гэхдээ нэг л хиймэл санагддаг. Хэмжээгээрээ дунд зэрэг бас төдийлөн тод биш өнгөтэйг нь сонгоорой. Эрүүл лууван дээр гаж толбо байх ёсгүйг бас бүү мартаарай.

 

Төмс

Төмс өөртөө химийн бордоог сайн шингээдэг учраас болгоомжтой хандана. Дунд зэргийн хэмжээтэй, бага зэрэг толботой төмс сонгоорой. Харин том, жигд буюу дэндүү царайлаг төмс сонгохоос зайлсхийнэ – маш их хортой бодис агуулжээ.

Зөвлөгөө: хумсаараа хальсыг нь урахад шаржигнасан чимээ гарч байвал авч болно – пестицид байхгүй гэсэн үг.

 

Улаан лооль

Сонголт хийхэд амархан: эрүүл жимсний хальс нь нимгэн, нэг өнгийн байна. Барьж үзэхэд хуванцар шиг мэдрэгдэхээс гадна дундаа цагаан идээтэй байвал нитратаар зоджээ гэж үзнэ. Мөн жимсний доод хэсгийн үндсийг ажигла – хэвийн улаан лоолийнх жижиг байдаг.

 

Өргөст хэмх

Улирал нь дуусаад байхад өргөст хэмх авч байгаа бол парафинаар боловсруулсан гэдгийг санаж аваарай. Өргөст хэмхийг хэрчиж үзэхэд дундаа үргүй бол авсан бүх өргөст хэмхээ шууд хаях хэрэгтэй – маш их хортой бодис агуулж байна.

Зөвлөгөө: Өргөст хэмх худалдаж авахдаа сүүлийг нь анхаар – зөөлөн байх ёстой, өргөст хэмх өөрөө хатуу байна.

 

Байцаа

Пестицидгүй байцаа сонгоход бас амархан. Навчийг нь нээж үзээд элдэв толбо байгаа эсэхийг шалга. Хэрвээ навч нь цэвэрхэн, нимгэн, жигд өнгөтэй бол – ямар ч асуудалгүй, зоригтой худалдаж аваарай.

 

Алим

Нитратын өндөр агууламжтай жимс бол алим. Дунд зэргийн, ногоовтор, бага зэргийн доголдолтой алим сонгоно. Тод, ямар ч толбогүй алимыг лангуун дээр нь үлдээ.

Зөвлөгөө: Алимныхаа чанарыг шалгахдаа буцалсан усанд хийж үзээрэй. Хальсан дээр нь тосон давхарга гарч ирвэл парафинаар өнгөлжээ.

 

Хулуу

Хулуу сонгохдоо гадна талыг нь сайтар ажиглана уу. Цэвэрхэн, жигд хальс – сайны шинж, харин долгионтсон, толбо ихтэй бол пестицид ихээр агуулж байна гэж ойлгоно.

 

Гүзээлзгэнэ

Дэлгүүрийн лангуун дээр жилийн дөрвөн улирал гүзээлзгэнэ зарагддаг, бас зуны улиралд зарагддаг гүзээлзгэнэ ч химийн бодис агуулсан байдгийг анхаараарай. Байгалийн цэвэр гаралтай гүзээлзгэнэ төгс хэлбэртэй байна гэж хэзээ ч байхгүй, хэрвээ хэт тод өнгөтэй бол будсан гэж ойлгоно. Хар цэгээс болгоомжил – селитрийн ул мөр. Эцэст нь гүзээлзгэнэ үнэртэхгүй бол өөр дэлгүүрээс хайгаарай.

Зөвлөгөө: Гүзээлзгэнийг хүйтэн усаар угаана. Цагийн дараа шүүс нь ялгарахгүй бол химийн бордоогүйгээр ургасан гэж үзнэ.

 

Тарвас

Тарвасын улирал 8-10 дугаар сар хүртэл үргэлжилнэ, бусад улиралд нитратаар зодсон тарвас зарагддаг. Химийн бордоогүй бол хальс нь тод, сүүл нь хуурай байна. Жимсийг хуваахад шаргал туяатай бүүдгэр улаан бол нитратын агууламжтай. Эрүүл тарвасын зураас зөвхөн цагаан байна.

 

Интоор

Интоор жимсийг тэр болгон худалдаж аваад байдаггүй, тиймээс удаан хадгалалт даалгахын тулд химийн бодис ихээр ашигладаг. Ямрыг сонгох ёстой вэ: эрүүл интоор тод, нэгэн жигд өнгөтэй байна, бүдэг бөгөөд цагаан толботой бол пестицидийн дохио.

Зөвлөгөө: Халуун буцалсан усанд хийгээд таглаарай. Хэсэг хугацааны дараа интоорын үнэр өөрчлөгдөхгүй бол бүх зүйл хэвийн.

 

Ерөнхий удирдамж:

  • Зөвхөн шалгарсан газраас жимс, ногоогоо авч байгаарай. Улирлын ургац бөгөөд орон нутагт ургуулсныг сонгоно.
  • Хэт гоёмсог, өнгөлөг, хэмжээгээрээ адил жимс, ногооноос татгалз, бас юу ч үнэртэхгүй байвал эргэлзээтэй.
  • Нэг төрлийн гэхдээ өөр өөр үйлдвэрлэгчтэй хүнснээс сонгохдоо хоёр алган дээрээ тавьж жигнэж үзээрэй. Илүү хүндийг нь сонгоно.
  • Худалдааны жимс, ногоог сайтар угааж цэвэрлэнэ. Хальсыг нь аль болох зузаан авч иднэ. Боломжоороо өндөр хэмд ариутгана.
  • Жимс, ногооны гарал үүслийн гэрчилгээг худалдагчаас үзүүлэхийг шаардах бүрэн эрхтэй. Магадгүй импортын хүнсийг орон нутгийнх гэж зарж байхыг үгүйсгэхгүй.

Эх сурвалж

119
БахархмаарБахархмаар
24
ХөөрхөнХөөрхөн
20
ГоёГоё
20
ГайхмаарГайхмаар
9
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Өлзийт Сант

    Өлзийт Сант

    2017/10/30 at 10:43

    Баярлалаа

  2. Өлзийт Сант

    Өлзийт Сант

    2017/10/30 at 10:43

    Баярлалаа

  3. Lkhagvaa Sandui

    Lkhagvaa Sandui

    2017/10/30 at 12:33

    sain medeelel bna bayarlalaa

  4. Lkhagvaa Sandui

    Lkhagvaa Sandui

    2017/10/30 at 12:33

    sain medeelel bna bayarlalaa

  5. Purevee Renchin

    Purevee Renchin

    2017/10/30 at 14:11

    Үнэхээр сайн мэдээлэл хүргэсэнд баярлалаа.

  6. Purevee Renchin

    Purevee Renchin

    2017/10/30 at 14:11

    Үнэхээр сайн мэдээлэл хүргэсэнд баярлалаа.

  7. Д. Довчинсүрэн

    Д. Довчинсүрэн

    2017/10/30 at 14:38

    saihan hudlaa medeelel bn daa

  8. Amarsaihan Amarsaihan

    Amarsaihan Amarsaihan

    2017/10/30 at 19:30

    Гоё байна, баярлалаа бас талархал илэрхийлье.

  9. Amarsaihan Amarsaihan

    Amarsaihan Amarsaihan

    2017/10/30 at 19:30

    Гоё байна, баярлалаа бас талархал илэрхийлье.

  10. Зочин

    2017/10/30 at 19:39

    Ингэж ялгаж идэх нь хэцүүюм аа. Хортой юм бол яах гэж зараад байдаг,заруулаад байдаг байна аа

  11. Юмжирмаа Ами

    Юмжирмаа Ами

    2017/10/30 at 20:55

    Hatan Baatar

  12. Юмжирмаа Ами

    Юмжирмаа Ами

    2017/10/30 at 20:55

    Hatan Baatar

  13. МНЛ

    2017/10/30 at 21:10

    гүзээлзгэнэ чинь аль нь сайн юм бүү мэд , адилхан зургийг болно , болохгүй гээд ойлгох юм алгаа!!!!!

  14. Shinetsetseg Ganbaatar

    Shinetsetseg Ganbaatar

    2017/10/31 at 15:54

    heregtei yum bn

  15. Shinetsetseg Ganbaatar

    Shinetsetseg Ganbaatar

    2017/10/31 at 15:54

    heregtei yum bn

  16. Altantsetseg Bayraa

    Altantsetseg Bayraa

    2017/10/31 at 21:56

    Bid meddeggui bailaa bayarlalaa humuust tusalsand

  17. Altantsetseg Bayraa

    Altantsetseg Bayraa

    2017/10/31 at 21:56

    Bid meddeggui bailaa bayarlalaa humuust tusalsand

  18. Зочин

    2017/11/01 at 23:06

    medmeer zuil bna shuu!

  19. Эрүүл амьдралын эхний баталгаа эрүүл, зөв хүнсийг хороос ялган танихад тусалсан тун сайн, сайхан зөвлөгөөнд талархая!

  20. Зочин

    2019/05/10 at 10:43

    Ингэж худлаа мэдээлэл бэлтгэх хүмүүст хүргэхээч ичээчээ.

  21. Зочин

    2019/05/10 at 10:48

    Ингэж худлаа мэдээлэл гаргаж болохгүйшдээ устага plse

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *