
Манай гаригийн хамгийн чадварлаг жүжигчдийн нэг Bill Murray олон арван жилийнхээ хөдөлмөрийн үр дүнд алдар хүндийн оргилд хүрч, өөрийгөө тэргүүлэх зэргийн худалдааны тэмдэгт, брэнд бүтээгдэхүүн болгож чадсан байдаг. Тэрээр өөрийнхөө зөв гэж үзсэн зүйлээ хийж байж салдаг шаргуу нэгэн билээ. Ингээд түүнийг бидэнд ямар сургамж өгөхийг сонирхоцгооё.
1. Би сонор сэрэмжтэй байхыг хичээдэг. Бас надад тохиолдох сайхан бүхнийг алдалгүй шүүрч авахыг хичээж явдаг.
2. Жинхэнэ өөрийгөө мэдэрч, өөрийгөө онцгой нэгэн гэж ухаарч байх нь хамгийн чухал юм.
3. Өөрийнхөө гаргасан алдаа, бүтэлгүйтлээ бодоод л байх юм бол юуг ч хийж чадахгүй.
4. Чөлөөтэй байхын хэрээр хүн аливаа зүйлийг сайн хийдэг юм. Дайснуудтайгаа байсны хүчээр хайртай хүмүүстээ сэтгэл гаргаж сурна. Ажлаа сайн хийхийн хэрээр өөрөө өөрийгөө ч сайн сонсдог болдог юм.
5. Хүмүүс намайг хэцүү хүн гэдэг ба хүндлүүлсээр байгаад би ийм болчихсон юм.
6. Агуу тоглогчидтой тоглохдоо та илүү сайн тоглох болно. Ингэж л хүн сайжирдаг билээ.
7. Энэ бол хувцас сольж байгаа хэрэг биш, энэ бол таны амьдрал.
8. Шашин бол хүн төрөлхтөнд хамгийн их гай болж байгаа зүйл. Дайнд үрэгдээгүй тийм олон хүнийг шашин л устгаж байна шүү дээ.
9. Намайг галзууруулдаг хүмүүс бий л дээ. Гэхдээ тэд ажлаа дуусгасан. Тэдэнтэй би дахин уулзахдаа толгойгоо дохьдог. Би хэнийг ч ялгалгүй хүндэтгэдэг.
10. Романтик харилцаа нь хүндэтгэлээс эхэлдэг.
11. Өөрийгөө аваад явж чадаж байгаа бол бусдын амьдралыг авч явах гээд үзэх хэрэгтэй. Нэг нэгэндээ туслаж байж л амьдарна.
12. Баян байхад сул тал бараг байхгүй.
13. Амьдрал маш богинохон учраас чамайг аз жаргалтай болгодог тэр л зүйлээ хий.








Zochin
2015/08/11 at 05:30
Сэтгэгдэл *Zovlolgoog unshaad ih saihan sanagdlaa amjilt husie.