Авокадоны үрийг битгий хаяарай – энэ бол эрүүл мэнд болон гоо сайхныг аврагч

3

Дотроо маш олон зүйлд хэрэг болдог хэсэгтэй хоол хүнс байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Жишээ нь авокадоны үр. Хичнээн олон удаа авокадоны үрийг хэрэггүй гэж бодоод хаяж байсан бол?

Бид танд авокадоны үрийг олон зүйлд ашиглаж болох мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Хэрэгтэй зүйл

Авокадоны үр нь нян болон мөөгөнцөр устгах үйлчилгээтэй. Энэ нь олон төрлийн сөрөг нөлөөтэй микро организмыг саармагжуулна гэсэн үг юм. Нэмж хэлэхэд, энэ үр найрлагандаа сапонин агуулдаг – бодисын солилцоог идэвхжүүлж, биеэс хэрэггүй холестеролыг гадагшлуулдаг. Үүнээс гадна кальци, магни болон витамин С амин дэмийг агуулдаг байна.

Авокадоны үрийг гоо сайхны бүтээгдэхүүн болон нэмэлт хоол хүнсэнд хэрэглэдэг.

 

Авокадоны үрийг хэрхэн бэлтгэх вэ?

Авокадоны үрийг хэрэглэхийн өмнө, авокадоны бор хальсыг авах хэрэгтэй ба ингэхдээ үрийг нь хуурай байлгана. Хальслагч ашиглан хальсыг нь авах ба дараа нь зууханд хийж, бага температураар ойролцоогоор нэг цаг жигнэнэ. Харин үргүй болсон авокадоны хувьд, хальслалгүйгээр ойролцоогоор 2 цаг орчим жигнэж, дараа нь хальсыг нь авах хэрэгтэй. Энэ нь цэвэрхэн үрэнд хамааралгүй.

 

Авокадоны үрийг гоо сайхны бүтээгдэхүүнд хэрхэн ашиглах вэ?

Бактерийн эсрэг сайн нөлөө үзүүлдэг – батга, тослог ихтэй үс болон хаг. Мөн арьс болон үсний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.

Жор:

  1. Гуужуулагч. Хальсалсан авокадоны үрийг кофе бутлагчид хийж, дээр нь далайн давс болон алим хийж холино. Дараа нь арьсандаа зөөлөн түрхэнэ.
  2. Хатаах үйлчилгээтэй тос. Халуун ус болон хальсалсан үрийг зуурмаг болтол нь сайн холино. Илүү үр дүн мэдрэхийн тулд дээр нь цөөн дусал цайны модны тос хийж болно. Бэлэн болсон зуурмагийг зөвхөн сэвхэн дээрээ түрхэж, 4-6 минут байлгана.
  3. Нүүрний маск. Хальсалсан авокадоны үрийг нунтаг шавартай хольж, дээр нь бага зэрэг ус хийгээд нүүрэндээ түрхэнэ – нүдэндээ түрхэж болохгүй. 15 минутын дараа нүүрээ угааж, чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй.
  4. Үс угаагч. 800 мл устай тогоонд хальсалсан авокадоны үрийг хийнэ. Бага температураар 30 минут буцалгана. Бэлэн болмогц үсээ угаана. Сүүлд нь үсээ цэвэр усаар угаах хэрэгтэй.

 

Нэмэлт хоол хүнсэнд хэрхэн хэрэглэх вэ?

Хэрэв та хэт таргалалт,  атеросклероз эсвэл цусны даралттай холбоотой ямар нэгэн асуудалтай байгаа бол авокадоны үрийг хэрэглэж болно. Мөн та ханиад томуу туссан эсвэл хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдсон үед энэ үрийг идэх боломжтой. Түүнчлэн хальсалсан үрийг салат, смүүти болон бусад хөнгөн зуушинд хэрэглэж болдог.

Жор:

  1. Салат. Бүх төрлийн салатанд хальсалсан авокадоны үрийг ашиглан амт оруулж болох боловч, бид танд үрийг хүнсний ногоотой нунтаг болгон холихыг санал болгож байна. Та өөрийн идэх дуртай хүнсний ногоогоо олон хэсэг болгон хэрчиж, дээр нь нунтгаа цацаарай. Хүсвэл энэ нунтгийг өндөг, буцалж байгаа мах эсвэл болгож байгаа загасанд цацаж, амт оруулах боломжтой.
  2. Смүүти. 2 аяга бүйлсэн самрын сүү, гадил, цоохор майлз, яншуй болон нэг цайны халбага авокадоны үрийн нунтгийг холигчинд хийнэ. Авокадоны үр шорвог байх ёстойг анхаараарай. Ингэснээр илүү амттай смүүти бэлтгэх болно.
  3. Өтгөн шөл. Сонгино шарж, дээр нь авокадоны зөөлөн хэсгийг хийж, 400 мг хүнсний ногооны зутан шөл хийгээрэй. Шөл буцлах хүртэл байлгах хэрэгтэй ба дараа нь холигчинд хийнэ. Шөлийг аяганд хийж, дээрээс нь авокадоны үрийн нунтгийг жигд цацаж өгнө.

Та авокадоны үрийг хэрэглэдэг үү? Бидэнтэй өөрийн мэддэг жороо хуваалцаарай.

12
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Achmaa Davaajav

    Achmaa Davaajav

    2018/11/07 at 08:12

    Jijgee Bohnet

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *