Хэрэв танайх ийм хөшигтэй бол анхаар! Нэгэн хүү тоглож байгаад жалюз хөшигний уяанд хоолойгоо боoмилохоо шахжээ

2

Ганцхан хоромд болж өнгөрөх аюултай байдлыг та төсөөл дөө: хүүхдүүд тань хоорондоо хөөрхөн тоглож байна, хэдхэн секунд эргээд харах хооронд жалюз хөшигний уяанд хоолойгоо ороочихсон амьсгалж чадахгүй амь тэмцэх ажээ. Яг л ийм зүйл АНУ-ын нэгэн эцэг эхэд тохиолдсон юм. Тэд олон айлын гэрт байгаа энэ чимээгүй aлуурчныг бусад аав ээж нарт анхааруулж байна.

Статистик баримтаас харахад, 1990 оноос 2015 оны хооронд жалюз хөшигнөөс үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 16,000 гаруй хүүхэд эмнэлэгт хандаж анхны тусламж авчээ, өөрөөр хэлбэл өдөрт 2 хүүхэд эмнэлэгт хандаж анхан шатны тусламж авсан гэсэн үг юм. Энэхүү тоо баримтаас харахад, тус нийтлэлийн эзэн болсон эцэг эх өөрт тохиолдсон аймшигтай түүхийг бусадтайгаа хуваалцах болсон шалтгаан нь ойлгомжтой. Тэдний туршлагаас бид үнэтэй сургамж авах ёстой.

Ники хүүхдүүдийнхээ бичлэгийг хийж байхдаа айдас төрүүлэм дуу чимээ сонсжээ. Тэр эргэж хараад эгээтэй л ухаан алдаад уначихсангүй  – түүний хүү Гэвин жалюз хөшигний уяанаас хоолойгоороо зүүгдээд дуу нь гарахгүй байв.

Ээж шууд л хүү рүүгээ гүйж. Гэвиний аав Нейт ч бас хүчтэй дуу чимээнээр шууд гүйж ирсэн байна. Хүү рүүгээ гүйхдээ Ник утсаа газар хаясан байсан тул тэр аймшигтай мөч бичигдэж үлджээ.

Үхтлээ айсан ээж аврах алба руу залгаж байх хооронд нь аав нь хүүгээ амьсгалуулах гэж оролдож байв. Айдаст автсан Никигийн дуу хоолой ч мөн бичлэгт бичигдсэнийг та сонсож болно.

Тэр боогдчихлоо. Царай нь бүр xөх болчихлоо!

Нейт хүүдээ хиймэл амьсгал хийсээр байв, ашгүй хүү амаараа амьсгал авч сэргэжээ. Хосууд ийм аймшигтай зүйл хэнд ч битгий тохиолдоосой гэж хүсэж байна. Аз болж бүх зүйл сайхнаар дууслаа.

Ники, Нейт хоёр өөрсдийнхөө түүхийг ABC сувгаар дамжуулж бусадтай хуваалцжээ. Өөрсдийгөө үнэхээр азтай эцэг эх гэж боддог бөгөөд аймшигтай зүйлээс зайлсхийж чадсан гэж ярьсан байна.

Parents For Window Blind Safety сайтын үзэж байгаагаар жалюз хөшгийг хүүхдэд аюулгүй байлгах хэд хэдэн арга байдаг ажээ.

  1. Жалюз хөшгийг нээж хаах зориулалттай тохиргоо нь доошоо унжсан уяа, үдээс биш байх ёстой.
  2. Хэрвээ уяа, үдээс байгаа бол доод хэсэгт унжсан хэсэг нь хүүхдийн толгой багтахааргүй байхаар тохируулна.
  3. Мөн жалюз хөшиг тавих гэж байгаа бол битүү биш задгай уяатайг сонгох хэрэгтэй. Мөн хүүхдийн гар хүрэхгүй байхаар дээр байрлуулбал аюул багасна гэжээ.

Анхаарах зүйл: 5 хүртэлх настай хүүхэд жалюз хөшигнөөс болж бэртэл гэмтэл авах эрсдэл өндөр байдаг. Бидний хийж чадах зүйл гэвэл гэр орноо хүүхдэд аюулгүй байхаар зохион байгуулах хэрэгтэй.

4
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *