Таны хүүхдийг аюулаас аврах 10 зөвлөгөө

0

Хүүхдийг биеэ дааж сургахын тулд юуны түрүүнд аюулгүй байдлыг нь хангахад анхаарах хэрэгтэй.

Танихгүй хүнтэй хэрхэн харьцах талаар зөвлөгөө өгөхөөр бэлдлээ. Дараах зурагнуудыг хүүхэдтэйгээ цуг үзээд хоорондоо аюулгүй байдлын талаар ярилцаарай.

Овог нэрээ нууцлах

Хүүхдийнхээ нэр усыг цүнх, хувцас дээр нь бүү бичиж байгаарай. Бичсэн тохиолдолд дурын хүн нэрийг нь мэдэх боломжтой болно. Танихгүй хүн хүүхдийн тань нэрийг дуудаж хандвал хүүхдийн итгэлийг шууд хүлээж аюулд оруулах эрсдэлтэй.

Юмыг яаж мэдэх вэ – өөрийнхөө утсыг бичээрэй.

 

Машины эсрэг урсгал руу зугтаана

Танихгүй хүний машинд битгий суу гэж сургадаг – энэ бол зөв. Хүүхэд бас нэгэн дүрмийг баримтлах хэрэгтэй: хажуугаар нь явах машин хурдаа багасгах эсвэл араас нь дагаад байвал машины явж байгаа урсгалын эсрэг тал руу хурдан зугтаах. Энэ тохиолдолд хүүхэд хэн нэгний тусламжийг авах хугацаатай болно.

 

Гэр бүлийн дунд нууц үгтэй болох

Танихгүй хүн аав, ээж нь хүлээж байгаа, аав ээж нь аваад ирээрэй гэх тохиолдолд хүүхэд аав, ээжийнхээ нэрийг асуухаас гадна нууц үг асууж болно. Хүүхэдтэйгээ нийлээд гэр бүлдээ ашиглах нууц үг бодож олоорой. Яаралтай үед хүүхдээ танихгүй хүнээр сургууль, цэцэрлэгээс нь авахуулах хэрэг гарах ч юм билүү? Нууц үг нь хэний ч толгойд ормооргүй этгээд, содон байж болно, жишээ нь “хөвсгөр жүрж”.

 

Мөрддөг аппликейшн суулгах

GPS-ийн тусламжтайгаар таны хүүхдийн байгаа газар болон утасных нь зай дуусаж эсэхийг мэдэх боломжтой. Санал болгох аппликейшн:

 

Дохио өгөх цаг зүүлгэх

Аюулын дохио дамжуулах цаг ч бий, бугуйвч ч бий, зүүлт ч бий. Ухаалаг гар утасны ачаар хүүхдийнхээ байршлыг тогтоох бөгөөд хүүхэд аюулын дохиог өгч товчлуур дарвал эцэг, эхэд нь мэдээлэл ирнэ.

 

“Би түүнийг танихгүй” гэж хашгирах

Танихгүй хүн бариад авбал “муу” жаал болж болохыг нь хүүхдэдээ хэлээрэй: хазах, түлхэх, маажих, хашгирах гээд бусдын анхаарлыг татаж болох бүхнийг хийж болно. Чангаар “Би түүний мэдэхгүй, Тэр намайг хүчээр авч явах гээд байна” гэж хашгираарай.

 

Яриагаа дуусгаж, зайгаа барина

Гэмт этгээдүүд хүүхдүүдийг бүү хэл томчуудыг ч уран үгээрээ хуурч чадна гэдгийг таны хүүхэд мэдэж байх ёстой. Тийм учраас танихгүй хүнтэй ярих яриа 5-7 секундээс хэтрэх ёсгүй, шууд л орхиод явахыг хэлж өгөөрэй. Зогсох хоорондын зай 2-2,5 метрээс ойртож болохгүй: танихгүй хүн ойртоод байвал хойшоо алхаж зайгаа барина. Хүүхдэдээ 2 метр ямар байхыг урьдчилан бэлдэж сургуулилт хийж болно.

 

Танихгүй хүнтэй цахилгаан шатанд орохгүй

Цахилгаан шат хүлээж байхдаа нуруугаа хана руу харж зогсоод цахилгаан шатанд суухаар хэн ирж байгааг харуулж сургаарай. Хэрвээ танихгүй хүн цуг цахилгаан шатанд орох гэж байгаа бол ямар ч шалтгаанаар хамаагүй үлдэх хэрэгтэй: ямар нэгэн зүйл мартсан юм шиг буцах, хүн хүлээж байгаа мэт дүр эсгэх… Танихгүй хүн цахилгаан шатанд орохыг уривал – аав, ээж намайг ганцаараа эсвэл хөрштэйгөө л цуг цахилгаан шатанд суугаарай гэж хэлсэн хэмээн тайлбарлана. Хэрвээ хүчээр цахилгаан шатанд суулгахаар завдвал “Муу” жаал болно.

 

Аав, ээж гэртээ байхгүй гэж хэлэхгүй

“Хэн бэ?” гэж асуухад хэн ч хариулахгүй, хаалганы дурангаар хэн ч харагдахгүй байсан ч гэсэн хаалгаа онгойлгож болохгүй. Гэртээ ганцаараа байна гэж хэлэхгүй. Танихгүй хүн гэрт дайрч орж ирэх гэж байгаа бол яаралтай аав, ээж, хөрш рүүгээ залгана.

 

Интернет танилтайгаа уулзахгүй

Өнөө үед гэмт хэрэгтнүүд интернетээр золиосоо хайж байдгийг хүүхдэдээ сайн тайлбарлаж ойлгуулна. Хажуугийн байрны 10 настай Ганаа – үнэхээр 10 настай хүү биш шүү гэдгийг хэлж өгөөрэй. Танихгүй хүнтэй интернетээр харилцах ёсгүй бөгөөд гэрийнхээ хаяг, утас, зургаа явуулж болохгүй. Үүнээс гадна интернетээр танилцсан хүнтэй уулзахаар болзоо тогтоож огт болохгүй.

65
ГайхмаарГайхмаар
10
БахархмаарБахархмаар
9
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Miigaa Jambaldorj

    Miigaa Jambaldorj

    2017/05/01 at 11:00

    Iim aimaar niigem bii bolchih gej…

  2. Flower Rosa

    Flower Rosa

    2017/05/01 at 12:21

    Lhagvaa Hishigdorj

  3. Flower Rosa

    Flower Rosa

    2017/05/01 at 12:25

    Bolor Natsagdorj Bolor

  4. Bayarmaa Batchuluun

    Bayarmaa Batchuluun

    2017/05/01 at 13:30

    99287652 utas ni

  5. Anand Dambiinyam

    Anand Dambiinyam

    2017/05/01 at 21:33

    Naranbaatar Barsvren

  6. Зочин

    2017/05/02 at 02:16

    хэцүү хорвоо бол доо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *