Хэвлээр явагчдын ертөнцөөс ирсэн Хүн-Аалз буюу Агама Мванза гүрвэл. Түүний харагдах байдал яг л Хүн-Аалз шиг ажээ

0

Нью-Йоркийн оршин суугчдын нөхөрсөг хөршийн тухай бид бүгд сайн мэднэ. Тэр улаан-цэнхэр хувцас өмд өмсчхөөд аалзны тороор барилгаас барилга дамжин дүүлэн нисдэг. Түүний шүтэн бишрэгчид нь Африкт байдаг гэвэл хэн ч гайхахгүй биз. Зөвхөн хүмүүсийн дунд ч биш бүр хэвлээр явагчдын дунд шүү.

Агама Мванза хэмээх уг гүрвэл – хүйтэн цустнуудын дунд Хүн-Аалзыг чадварлагаар косплей хийж чадсан амьтан. Улаан-цэнхэр өнгийн костюмтай уг хэвлээр явагч амьтан 30 сантиметрийн урт, булчинлаг бие хаатай – яг л Хүн-Аалз шиг.

Үнэндээ хүн-аалзаар зөвхөн энэ амьтны эрчүүд нь л “өвчилсөн”. Бүсгүйчүүд нь бор саарал өнгийн даруухан төрхийг илүү эрхэмлэдэг ажээ.

Хараа татам энэ хэвлээр явагч Африкт амьдардаг: Кени, Танзани, Руандад. Тэнд тэнгэр баганадсан өндөр барилга байхгүй л дээ, гэхдээ Хүн-Аалзыг хуулахад ер төвөг болсонгүй. Олон давхар байшингуудын дунд үсрэхийн оронд гүрвэл дулаан газар хайж өндөр эгц хад уулаар авирдаг. Ихэнх цагийг наранд ээж өнгөрүүлэх дуртай. Тэр эрүүл мэнддээ хор уршиг тарихаар зүйлд баатарлаг алхам хийхийг ер хүсдэггүй.

Үнэнийг хэлэхэд, тэр супер баатартай гадаад төрхөөрөө л адилхан. Өчүүхэн аюул занал тохиох юм бол улаан-цэнхэр гүрвэл хаашаа ч юм бүү мэд хөл мэдэн арилж өгнө … Хад чулууны завсар оновчтой нуувч олоод хурц дaйчин өнгөө даруухан далдлавчийн өнгөөр сольчихдог. Зоригтой үxдэл байсны оронд хулчгар амьд явсан нь дээр шүү.

Агама Мванза орон нутгийнханд баатар эр байдаггүй юм аа гэхэд үнэнч туслах нь болдог ажээ. Хэвлээр явагчийн хоолны цэсэнд хортон шавж багтана: шоргоолж, царцаа гэх мэт. Хагас цөл газар амьдардаг гүрвэлд эдгээр хорхой шавж ч тун ховор олдоно. Хэвлээр явагч амьтан болгонд өөрийн гэсэн газар нутаг байгаад байх шиг байгаа юм. Газар нутгаа хуваах зарчим нь маш энгийн – хэдий хэр хүчтэй байна төдий чинээ их газартай болж чадна.

Оршин суух газар нутгаас гадна анчин гүрвэл найз охидод бас хошуурдаг бололтой. Агамагийн эрчүүд нь цор ганц Мэри Жейнээр хязгаарлагдахгүй. Тэд өөрийн эргэн тойрон маш олон үнэнч шүтэн бишрэгчдийг цуглуулах дуртай. Хайр дурлалын цаг ирэхэд хүн аалзын өмсгөлтэй гүрвэл бүсгүй бүрийн өмнө гайхалтай бүжиг дэглэнэ.

Түүний бүжгийн үр дүнд арьсан бүрхүүлтэй 3-6 өндөг бий болох ажээ. Эмэгчин нь гаргасан өндгөө дулаан газар булж орхиод яваад өгдөг. Ирээдүйд гүрвэл болох нялхууд аав, ээжийн тусламжгүйгээр бие даан амьдралд хөл тавьдаг  юм.

Бусдын л адил агама таны хөрш болох боломжтой. Ялангуяа Европ болон Америкт өөрийн супер баатрын өнгөнөөсөө болоод маш их эрэлттэй ажээ. Үүнээс гадна тэжээхэд арчилгаа ч бага шаарддаг, эзэндээ ч амархан дасдаг амьтан. Тэд өөрсдөө дулаан мөчир дээрээ амгалан тайван хэвтэж байхыг л боддог болохоор хэн хэндээ амар байх нь ойлгомжтой. Та өөрийн гэсэн хүн-аалзтай болохыг хүсдэг байсан боловч жүжигчнийг xулгайлж нэг л чадахгүй явсан уу? Тэгвэл ийм нэг арга байгаа шүү.

11
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.