Business Insider-ийн үнэлгээгээр шалгаруулсан 2018 оны шилдэг 20 ухаалаг гар утас

1

Жагсаалтыг iPhone тэргүүлсэнгүй, бас Samsung Galaxy ч орсонгүй.

Business Insider сэтгүүл 2018 оны хамгийн шилдэг 20 ухаалаг утсыг тодруулжээ. Хэрэглэгчдийн дунд рейтенгээрээ дээгүүр орж чаддаггүй ч уг жагсаалтад багтаж чадсан ухаалаг утсыг санаа зовох зүйлгүй худалдаж авч эсвэл хэн нэгэнд санал болгож болно гэж сэтгүүлийн зүгээс онцолсон байна.

2018 оны топ 20 ухаалаг утасны жагсаалтыг OnePlus 6T тэргүүлж байна. Сэтгүүлд дурдсанаар, хэдий уг ухаалаг утасны цэнэглэгч нь зайнаас цэнэглэдэггүй ч гэлээ, мөн чийгний хамгаалалтгүй, зүүм камергүй эсвэл 2 К дэлгэцгүй ч гэлээ өөрийн үнэдээ бүрэн тохирсон утас гэжээ. Бусад өрсөлдөгчдийн утаснаас 200 гаруй доллараар хямд утас юм.

androidauthority.com

iPhone XR “Мөнгөлөг” загвар нь iPhone XS- тэй олон талаараа төстэй, гэхдээ илүү өргөн дэлгэцтэй, нэг камертай. Эдгээр бага зэргийн ялгаанууд нь 250 доллар илүү төлөхгүй байх шалтгаан болж чадахгүй гэж  Business Insider-ийнхан үзэж байна.

За, гуравдугаар байрт Google Pixel 3 болон 3 XL ухаалаг утаснууд удаалж байна. Эдгээр утаснууд нь бусдаас илүү камертай, мөн цэвэрхэн, сайтар бодож хийсэн шинэчлэгдсэн ОС Android үйлдлийн системтэй хэмээгдэж дээгүүр жагсжээ. Дутагдлуудаас ч бас дурдсан байна – үнийн хувьд бага зэрэг өндөр, “чёлк” нь хуучин загварынх.

Шилдэг ухаалаг гар утасны жагсаалтын 4-20 дугаарт дараах утаснууд шалгарсан байна:

  • Samsung Galaxy Note 9;
  • iPhone XS ба iPhone XS Max;
  • LG V40;
  • iPhone X;
  • Samsung Galaxy S9 Plus;
  • iPhone 8 Plus;
  • Samsung Galaxy S9;
  • Huawei Mate 20 Pro;
  • iPhone 8;
  • LG G7;
  • Razer Phone 2;
  • HTC U12+;
  • Samsung Galaxy S8 ба S8 Plus;
  • iPhone 7 Plus;
  • Motorola Moto G6;
  • Motorola Moto Z3;
  • BlackBerry KEY 2.
9
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Kelly Tsujimoto

    Kelly Tsujimoto

    2019/02/23 at 11:27

    Huawei l demii shuu!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *