Толины өмнө хэзээ ч хэлж болохгүй 13 үг

3

Итгэмээргүй ч гэсэн баримттай юм! Толь бидний бодлыг хадгалж гадаад ертөнцөд илэрхийлнэ. Мэргэч төлөгч нар өөрийн зан үйлийг үйлдэхдээ толь ашиглаж ирсэн түүхтэй. Тольтой болгоомжтой харьцаж байхгүй бол өөрийн болон ойр дотныхны тань амьдралыг сэвтүүлж болзошгүй.

Толины ид шид

Бага байхад эмээ маань толины өмнө удаан суухыг зөвшөөрдөггүй байсан юм. Толь миний гоо сайхан, эрүүл мэндийг сорчихно гэдэг байж билээ. Тэр үед би эмээдээ юу гэж итгэх вэ дээ. Толины өмнө идсэн хоол зөв шингэдэггүйг баталсан эрдэмтдийн судалгааг тэр үед би мэдээгүй байсан юм.

Үүгээр ч дуусахгүй. Толины өмнө хэлсэн муу үгс олон асуудал дагуулна. Өөрөөр хэлбэл толинд буусан зүйл бодит амьдрал дээр эргэж ойдог ажээ.

 

Толины өмнө ямар үг хэлж болохгүй вэ?

1. “Энэ бүхэн надад ямар хэцүү байна гээч”

Төрөл бүрийн өвчин, таагүй байдал дуудна.

 

2. “Бүх зүйл муу байна”

Өөрийнхөө тусгалд ингэж хэлбэл бүр ч дордоно.

 

3. “Би бүдүүн, өөхтэй, бүдүүлэг”

Ингэж хэллээ гээд хэн ч тураагүй л байна. Харин хоол боловсруулах эрхтний өвчлөл маш амархан тусна.

 

4. “Аймшиг”

Энэ үгнээс татгалзахгүй бол таныг болон эргэн тойрныхныг тань гай зовлон дагаад салахгүй.

 

5. “Би хөөрхөн биш”

Гоо үзэмж алдагдаж арьсан дээр тууралт үүснэ.

 

6. “Би ямар тэнэг юм бэ?”

Ой санамж муудна, оуюны чадвар дордоно.

 

7. “Мөнгө байхгүй …”

Ядууралд өөрийгөө эргэлт буцалтгүй програмчилж байна. Мөнгө ус шиг л урсаж гарна.

 

8. “Аймшигтай харагдаж байна”

Өөрийгөө дорд үзэж байгаа хэрэг бөгөөд хүмүүс танаас зайгаа барьж эхэлнэ.

 

9. “Надад уйтгартай байна …”

Нөхцөл байдлыг улам дордуулна, магадгүй депресс болон сэтгэл зүйн өөр өвчлөлд хүргэж болзошгүй.

 

10. “Аз жаргалгүй харагдаж байна”

Өчүүхэн асуудлыг том болгож дуудна.

 

11. “Бүх юм ядаргаатай”

Хайртай хүнээ алдаж болно. Хүүхдүүд үгэнд орохоо болино.

 

12. “Би зовж байна”

“Өвдөж” байна л гэсэн ойлголт төрүүлнэ. Таагүй мэдрэмж хурц эсвэл архаг өвчин болж хувирна.

 

13. “Би хэнд хэрэгтэй юм бэ?”

Толинд хэлээгүй байсан ч хамаагүй ийм сөрөг бодол таны найз нөхөд, ойр дотны болон хайртай хүнтэйгээ харьцах харилцаанд сэв суулгана.

Өөрийн үг, бодлоо хянаж сурахыг зөвлөж байна. Санаандгүй хэлсэн муу үг ч гэсэн таны амьдралд сөрөг нөлөө үзүүлж болно шүү. Аль болох өөрийгөө магтаж, сайшааж байхыг хичээ. Дутагдалтай талаа давуу тал болгон ашиглаж сураарай.

Толинд муу сэтгэл санаатайгаар өөрийгөө битгий харж байгаарай. Ялангуяа өөрийнхөө гадаад төрхийг муугаар бодож болохгүй.

Та бол давтагдашгүй. Таныг хэн ч орлож чадахгүй, та ч бас хэнийг ч орлож чадахгүй. Бид бүгдэд өөрийн гэсэн онцгой чанар бий.

Стандарт байдлаас татгалз гэсэн үг биш шүү. Өөрөөсөө боломжгүй зүйл бүү шаард, үүний оронд өөртөө итгэл хүлээлгэж: “Би хичээсээр байх болно, өөрийн зорилгодоо анхаарлаа бүрэн хандуулна. Би ажилласаар байх болно – яагаад гэвэл амжилт гэдэг бол аялал болохоос хүрэх ёстой сүүлчийн цэг биш” гэж хэлээрэй.

Бидний нийтлэл муу сөрөг бодлоос салгахад тусална гэж найдаж байна. Өөрийгөө толины өмнө бүү буруутга, бүү муул. Аз жаргалтай, үзэсгэлэнтэй, амжилттай, баян гэж хэлж байгаарай. Энэ энгийн сүсэг бишрэлийн тусламжтайгаар та толийг өөрийн тал болгож чадна.

Таны найз нөхөд толины өмнө ямар үг хэлж болохгүйг мэддэг үү? Сошиал сувгаар тэдэнтэй бидний нийтлэлийг хуваалцаарай. Гэрийн толь ямар их ид шид агуулж байдгийг тэд мэдэж аваг.

50
БахархмаарБахархмаар
23
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Erdenesaikhan Mendbayr

    2018/03/10 at 15:48

    Wait

  2. Зочин

    2018/03/11 at 02:27

    Миний мэдэхгүй юм тх бнах та бүгддээ баярллаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *