Үүнийг мэдсэнээс хойш та ингэж суухаа шууд болино

3

Бүсгүйчүүд өөрийн мэдэлгүй эсвэл зориудаар хөлөө ачиж суудаг – илүү ялдам, дур булаам харагдах ажээ. Уг байрлалыг эмэгтэйлэг гэж үздэг байна.

Энэ нийтлэлийг уншиж байхдаа та хөлөө ачаад сууж байсан гэж барихад ч бэлэн байна шүү. Эмэгтэйчүүдийн 60% нь, эрэгтэйчүүдийн 30% нь хөлөө ачиж суудаг тооцоо гарчээ.

Энн Хэтэуйнийн тоглосон “The Princess Diaries” киног санаж байна уу, эмээ нь гүнж Миаг хөлөө ачиж суухад нь эмэгтэй хүн ингэж суудаггүй юм гэж сургадаг даа. Хөлөө ачиж суух ямар хортой болохыг танд танилцуулахаар бэлдлээ. Нийтлэлийг уншиж дуустлаа таныг хөлөө ачиж суухгүй байхыг зөвлөмөөр байна.

 

Яагаад хөлөө ачиж сууж болохгүй вэ?

Хөлөө ачиж суух нь муу гэдэг талаар анх 1999 онд Pharmaton компани дуугарч эхэлсэн юм. Тэдний үйлдвэрлэн гаргасан “Венастат” эмийн зар сурталчилгааны кампанит ажлын нэр “аугаа хэрээслэл” гэгдэж байсан бөгөөд эм зүйч нар хүмүүсийг 24 цагийн турш хөлөө ачиж суухгүй байхад уриалж байжээ.

Тэр цагаас хойш эмч нар хөлөө ачиж суух нь үнэхээр эрүүл мэндэд хортой эсэхийг эрчимтэй судалж эхэлсэн. Судалгааны үр дүнд уг байрлал эрүүл мэндэд багагүй хор хохирол учруулж байгааг тогтоожээ.

Эдгээрээс дурдвал, цусны өндөр даралт, судас өргөсөх, тэр ч бүү мэдрэл ч гэмтэж байв. Тэгээд үнэхээр ийм үр дагавартай юм гэж үү?

 

1. Хөлөө ачиж суух нь үнэхээр судас бүдүүрэхэд хүргэж байна уу?

Эмэгтэйчүүдийн гуравны нэг нь, эрчүүдийн арван хүн тутам нь судас өргөсөх өвчнөөр шаналж байна. Өвчин хөдөлмөрийн чадвартай нас буюу 30-40 насныханд тохиолдох нь харамсалтай. Орчин үеийн хүмүүс хэдий хэр удаан хугацаагаар компьютер, жолооны ард суугаа ажил хийж байна төдий чинээ судас өргөсөх өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ.

Эмч нарын үзэж байгаагаар хөлөө ачиж суух нь шууд судас бүдүүрэх өвчлөлд хүргэхгүй гэжээ. Үүнд насны онцлог, генетик хүчин зүйлс, илүүдэл жин болон жирэмслэлт давхар нөлөөлнө.

 

2. Энэ байрлал судас бөглөрөхөд нөлөөлөх үү?

Үнэн! Хөлөө ачиж суух нь цусны эргэлтэнд муугаар нөлөөлж судас бөглөрөхөд хүргэж байгааг судалгаагаар баталсан. Гэхдээ шууд утгаар нь хүлээж авах хэрэггүй, хөлөө ачиж суугаад л судас бүдүүрнэ гэж байхгүй л дээ.

Хэрвээ таны судас нарийссан зэрэг өвчлөлтэй бол хөлөө ачиж суух нь өвчнийг хүндрэхэд нөлөөлнө. Тийм учраас судас нарийссан, судасны ямар нэгэн эмгэгтэй хүмүүс хөлөө ачиж суухаас эрс татгалзах хэрэгтэй.

 

3. Хөлөө ачиж суух нь хөлийн улын мэдрэлд муу

Үнэн! Байнга хөлөө ачиж суудаг бол хөл болон улыг хянаж байгаа мэдрэл гэмтэж болзошгүй. Хөлийн бага мэдрэл нь хөдөлгөөний мэдээллийг дамжуулах, хөлийн доод хэсэг, хуруу, улыг мэдрэх үүрэгтэй. Нэг хөл нөгөө хөл дээрээ байх байрлал уг мэдрэлийг гэмтээхэд хүргэнэ.

 

4. Энэ байрлал цусны даралт ихэсгэх үү?

Тийм ээ! Хөлөө ачиж суух нь цусны даралтыг түр зуур ихэсгэхэд хүргэдэг болохыг судалгаагаар баталсан. Гэхдээ удаан хугацаанд ингэж нөлөөлөх эсэх нь тодорхойгүй л байна.

Стамбулд нэгэн судалгаа хийжээ: цусны өндөр даралттай хүмүүсийн нэг хэсэг нь хөлөө ачиж, нөгөө хэсэг нь хөлөө ачихгүйгээр зүгээр сууна. Хөлөө ачиж сууж байгаа хүмүүсийн даралт үнэхээр нэмэгдэж байсан, байрлалаа өөрчилснөөс 3 минутын дараа даралт нь буурч байжээ.

 

5. Хөл ачиж суух нь нурууны ясанд муу юу?

Үгүй ээ! Хөлөө ачиж суух нь нурууны яс чилж таагүй мэдрэмж төрүүлэхээс бус нурууны ясанд муугаар нөлөөлөхгүй. Удаан хугацаагаар тухгүй суудалд суух нь харин нуруунд муугаар нөлөөлнө.

 

6. Хөлөө ачиж суух нь ташааны үе мөчинд хэт их ачаалал өгнө

Цуурхал! Хөлөө ачиж суух нь ташааны үе мөчийг бэхжүүлнэ. Судалгаанаас харахад, хөлөө ачиж сууснаар лийр хэлбэрийн булчингийн сунгалт жирийн суултаас 11%-иар, зогсоо байдлаас 21%-иар сунадаг ажээ.

 

7. Энэ байрлалаас хүзүү, нуруу өвдөх үү?

Харамсалтай нь, тийм ээ. Хүний нуруу савх шиг шулуун биш. Хэвийн байдалдаа гурван хэсгээр нугарна: хүзүү, цээжний болон бэлхүүсний хэсгээр. Хоёр нь нумарсан, нэг нь товойсон байдлаар.

Бэлхүүсний физиологийн хэвийн байрлал – чухам нугарсан байх ёстой. Хөлөө ачиж суухад энэ хэсэг нугарна.

Энэ байрлалд хэдэн ч цагаар сууж болно – суугаа хэв маягтай хүмүүсийн ихэнх нь ингэж суудаг. Хэдэн жилийн дараа эмч дээр нуруу, нугас өвдөж байна гэсэн гомдол хэлж очиж үзүүлнэ. Тэдэнд ихэвчлэн “нугасны ясны сийрэгшилт” гэсэн онош тавих бөгөөд энэ оношийн 50-60% нь “арын хажуугийн хэсгийнх” байна – хуульч, нягтлан бодогчдод түгээмэл тохиолдох өвчин.

Асуудлыг хэрхэн шийдэх вэ? Хорт муу зуршлаасаа салах л арга зам байна, жишээ нь тусгай сандалны ачаар зөв сууж сураарай.

Зоос хоёр талтай. Турк, Гана зэрэг улс орнуудад хөлөө ачиж суухыг доромжлол гэж үздэг. Зарим нэг улс орнууд ч мөн адил үл хүндэтгэл гэж хүлээн авах нь бий.

Залуу наснаасаа нуруугаа хайрлаж байгаарай. Эрүүл нуруу саруул ухааны үндэс.

Бидний нийтлэл хөлийн байрлалаа өөрчлөхөд нөлөөлж чадсан уу? Та хөлөө ачиж суух зуршилтай юу?

17
ХөөрхөнХөөрхөн
10
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Soogii So

    Soogii So

    2018/03/11 at 08:57

    Э. Сарнай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *