Огт унтаж чадахгүй байвал зөгийн балтай нойрсуулах бэлдмэл хийж уугаарай

3

Зөгийн балтай уусмалыг олон зуун жилийн турш нойрсуулах эмийн зориулалтаар ашиглаж ирсэн тухай Healthy Holistic Living сэтгүүлд дурджээ.

Эртний хятадууд “зөгийн балыг орой болгон” уухыг уриалдаг байсан, харин европын ардын эмч нар унтахдаа зөгийн балтай аяга бүлээн сүү ууж унтахыг зөвлөдөг байжээ. Дундад зууны тэртээгээс халбага зөгийн бал идээд унт гэж номлож ирсэн байна.

Эртний бас нэгэн жор – хоёр цайны халбага алимны уксус, хоёр халбага зөгийн балыг 1 стакан бүлээн усанд  уусгаж унтахаасаа өмнө ууна. Мөн мексикийн уламжлалт эмчилгээний жороос дурдвал – унтахдаа цайны халбага зөгийн балтай алтан товч цэцгийн ханд уухыг зөвлөжээ.

Нойртой холбоотой өөр олон жор бий – бүлээн усанд халбага зөгийн бал уусгах эсвэл талхан дээр зөгийн бал түрхээд идсэн ч болно.

Зөгийн бал ба нойр

Шотландын эм зүйч, номын зохиолч Майк Макиннисийн үзэж байгаагаар зөгийн балын тусламжтайгаар нойрны чанарыг сайжруулж болно. Унтахаасаа өмнө зөгийн бал идсэнээр:

  • Унтаж байгаа 8 цагийн турш элэгний гликогены нөөцийг хангана (стрессийн гормон болох кортизол болон адреналины ялгаруулалтыг дарангуйлна)
  • Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна
  • Мелатонины ялгаруулалтад нөлөөлнө – нойрон дунд эд эсийн нөхөн үржих үйл явцыг хариуцах гормон юм.

Бие махбодийн энэхүү механизм тойрог байдлаар явагддаг бөгөөд Макиннес үүнийг “зөгийн бал-инсулин-мелатонины тойрог” гэж нэрлэсэн. Унтахаасаа нэг цагийн өмнө нэг-хоёр халбага зөгийн бал идсэнээс хойш:

  1. Зөгийн балны үлдэгдэл глюкоз ходоодоор дамжиж дараа нь элгэнд орж нэгдсэн цусан хангамжинд нийлнэ. Энэ нь глюкозын хэмжээ бага зэрэг нэмэгдэхэд хүргэнэ.
  2. Цусан дахь сахарын хэмжээ багахан нэмэгдэхэд (глюкозын ачаар) нойр булчирхайн инсулин ялгаруулалтад нөлөөлнө.
  3. Ерөнхий цусан хангамжид нэгдсэн инсулин тархинд триптофан илгээнэ.
  4. Триптофан нь серотонин болж хувирна – бие махбодь тайвшрах үндсэн гормон.
  5. Харанхуй орчинд серотонин нь мелатонин ялгаруулна.
  6. Мелатонин нойр хүргэж биеийн халуун буурахад нөлөөлнө. Үүнээс гадна цаашид ялгарах инсулины ялгаруулалтыг зогсоож цусан дахь сахарын хэмжээ огцом буурахаас хамгаална.
  7. Мелатонин нь өсөлтийн гормон ялгаруулахад нөлөөлнө. Өсөлтийн гормон нь хүний бие махбодид бүхэлдээ сайнаар нөлөөлдөг. Энэ бол нойрсож байх явцад бий болох нөхөн сэргээгдэх анхны ажиллагаа.
  8. Нөхөн сэргээгдэх гормоны гинжин холбоо засварын ажлаа эхлүүлнэ – яс, булчин, эд эс нөхөн сэргэж төлжинө.
  9. Мелатонин ой санамж сайжруулна – хурдан нойрны үед мэдрэлийн эсийн адгез молекул бүрэлдэн тогтоход нөлөөлнө. Эдгээр молекул нь богино хугацааны ой тогтоолтонд нэн шаардлагатай.
  10. Зөгийн балын үлдэгдэл фруктоз өөрийн чухал үүргийг гүйцэтгэсээр байна. Элэг фркутозыг глюкоз болгон боловсруулсан, дараа нь – гликоген болгоно, ингэснээр шөнийн өлсгөлөнгийн үеэр тархийг глюкозоор хангана.
  11. Фруктоз нь элэгний глюкоз боловсруулах үйл явцад нөлөөлнө. Өөрөөр хэлбэл фруктоз нь шөнийн турш глюкозын нөөцтэй байлгахад нөлөөлнө.
  12. Элгэн дэх гликогений хэмжээ хангалттай байхад стрессийн гормон ялгарах ямар ч шаардлагагүй болдог.

Зөгийн бал нь хор хөнөөлгүй, эрүүл мэндэд тустай учраас нойрны эм болгон тогтмол ашиглаж болно.

Нойргүйдлийн эсрэг зөгийн бал

Хэд хэдэн жор танилцуулахад:

1 ц.х зөгийн балыг алтан товч цэцгийн нэг аяга хандад хийж дээрээс нь гаа эсвэл нимбэгээр амталж унтахаасаа өмнө ууна.

2 ц.х зөгийн балыг бүлээн сүүнд уусгаж ууна.

Тал аяга жүржийн шүүсийг адил хэмжээтэй усаар шингэлнэ. Дээрээс нь 2 ц.х зөгийн бал хийж унтахаасаа өмнө ууна.

1 ц.х зөгийн балыг гааны хандад хийж ууна. Хадаасан цэцэг хийж болно.

60 гр зөгийн бал, 5 дусал лавандагийн тостой холино. 1-2 х.х уусмалаасаа ваннтай бүлээн усанд хийж 10-15 минут хэвтээрэй.

17
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Дорж Сүхээ

    Дорж Сүхээ

    2018/03/10 at 00:00

    Яаж

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *