Хэрвээ та өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг хүндэлдэг бол биеэ авч явах эдгээр соёлыг байнга санаж яваарай

1

Биеэ авч явах соёл – тухайн нөхцөл байдалд юу хийж болох, болохгүйг илтгэнэ. Биеэ авч явах соёлыг эзэмшсэнээр бусдад тааламжтай сэтгэгдэл үлдээнэ. Ялангуяа томоохон арга хэмжээний үеэр маш хэрэгтэй.

Үнэтэй ресторан эсвэл ажил хэргийн уулзалтанд орохдоо бид биеэ барьдаг. Энэ нь биеэ хэрхэн авч явахаа мэдэхгүй байгаатай холбоотой. Биеэ авч явах үндсэн ойлголтуудыг мэдэж байхад хэзээ ч эвгүй байдалд орохгүй.

 

Нийгмийн дунд биеэ авч явах дүрэм

1. Урьдчилж ярихгүйгээр хэзээ ч айлд зочилж болохгүй. Хэрвээ танайд бас урьдчилан хэлэлгүйгээр зочид ирсэн бол та үсэндээ бигудтай, гэрийн халаттай байхаас ичих хэрэггүй.

2. Урилга хүлээж авсан бол яг таг байж сур. “Багахан хоцроод очих байх” гэсэн улиг домог болсон үг хэлэх хэрэггүй. Цагтаа л оч. Үнэхээр том албан тушаалтан эсвэл одод л багахан хоцорч болно: тэд чинь хоцроогүй, ажилтай байсан юм.

3. Айлд эсвэл үдэшлэгт зочноор очихдоо гарын бэлэгтэй очно. Бэлэг үнэтэй байх албагүй. Шилдэг хувилбар – дарс болон дессерт. Айл бага насны хүүхэдтэй бол тэдэнд ч гэсэн бэлэг бэлдэнэ.

4. Уулзахдаа – гар барина, тэвэрнэ, үнсэнэ эсвэл өндөр настай хүмүүсийг өөр байдлаар хүндэлнэ. Тасалгаанд орж ирэхэд хэн байх нь хамаагүй хамгийн түрүүнд л мэндлэх хэрэгтэй.

5. Ширээний ард баримтлах дүрэм. Бусад хүмүүс ямар хэмнэлээр идэж байна тэр хэмнэлээр л иднэ.

6. Таагүй ярианы сэдвээс зайлсхийнэ. Цалин хөлс, улс төр, эрүүл мэнд, шашин шүтлэг бол эмзэг сэдэвт тооцогддог. Яриа өрнүүлэх сайхан сэдэв: спорт, цаг агаар, хоол хүнс, гэрийн амьтад, соёл урлаг, шинжлэх ухаан, аялал зэрэг.

7. Хооллох үеэр алчуураа өвдөг дээрээ тавина, идэж дуусаад тавагны зүүн талд. Хэрэглэсэн халбага, сэрээг ширээн дээр бус таваг дээр тавина.

8. Олон нийтийн газар ухаалаг гар утсаа ширээн дээр тавихаас зайлсхийнэ. Өөдөөс харж суугаа хүнээс илүүтэй утас чухал гэдгийг илтгэх талтай. Хоолны үеэр утас ашиглахаас татгалзана.

Театр, номын сан, кино, лекцийн үеэр утасныхаа дууг хаах эсвэл бүрмөсөн унтраасан нь дээр. Хэрвээ дуудлага хийх шаардлагатай бол бусдадаа саад болохооргүй газар буюу 2-3 метрийн зайд очиж ярина.

9. Зочид урьсан бол хангалттай багтах ширээ засна. Ширээний бүтээлэг төгс байх ёстой.

10. Хоолны хэрэгсэл нэг төрлийнх байна. Таваг нэг загвартай – өнгө, хэлбэр адил.

11. Хоёр төрлийн хоол, хоёр төрлийн дарс сонгохоор байгаа бол хоёр таваг, хоёр дарсны хундага заавал тавина. Бас усны стакан тавихаа мартаж болохгүй.

12. Түрүүлж ирсэн зочинд гараа угаах газрыг зааж өг, дараа нь зочныхоо өрөөнд орохыг уриарай.

13. Зочид дунд бие биенээ танихгүй хүн байвал заавал танилцуулна. Танилцуулахдаа: эрэгтэй хүнийг эмэгтэйд нь, насаар залуу эсвэл албан тушаалаар бага бол – ахмадад нь танилцуулна. Оройтож ирсэн зочныг түрүүлж ирсэн зочинд танилцуулдаг жамтай.

14. Эмэгтэй хүн хэн нэгэнтэй ярилцаж байхдаа ч юм уу хоолны үеэр нүүрээ будахгүй. Харин эрчүүд – үсээ маажих эсвэл сахлаа оролдох хориотой.

15. Талархахаа мартаж болохгүй. Гэрийн эзэнд баярлаж талархсанаа илэрхийлнэ, бас цуг ширээний ард сууж яриа өрнүүлсэн хүмүүст ч баярлах хэрэгтэй. Гэрийн эзэн ирсэн зочдод урилга хүлээн авч ирсэнд нь талархах нь зүйтэй.

Эелдэг зан нэг талаасаа хямдхан ч гэлээ үнэтэй зүйл. Биеэ авч явах соёл маш энгийн. Өрөөл бусдад эелдэг хандаж өөрийгөө зөв илэрхийлж сурах нь чухал.

Утгагүй мэт энэ олон дүрэм – амьдралыг таатай болгох зорилготой. Энэ бол хий хоосон дүрэм биш. Энэ бол бие биенээ хүндэтгэж байгаагийн илрэл.

5
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *