Эрчүүд том болж, насанд хүрсэн ч гэсэн тэдний дотор дэггүй бяцхан жаал оршсоор байдгийг нотлох 17 гэрэл зураг

0

Бага байхдаа хурдан том болохыг их мөрөөддөг байж билээ. Харин том болсныхоо дараа ямар нэгэн асуудал шийдэх, хариуцлага хүлээх ёстойг ухаарна – ер нь л тэд бие даасан, эршүүд хүн болж төлөвших ёстой. Гэхдээ хариуцлагатай эр хүн гээд дандаа л нухацтай царай гаргаад байж болох уу, үгүй юу? Ажиглаад байхад олон эрчүүд өөртөө тоглоом худалдаж авсан хэвээр л байна, хүүхдийн усанд санд тоглож байна. Магадгүй заримдаа гэнэн, дэггүй жаал байх нь томчуудын аз жаргалтай амьдралын үндэс болж өгдөг ч юм билүү, хэн мэдлээ.

Аав өөрийгөө гэртээ ганцаараа үлдсэн гэж боджээ, түүнийг яагаад инээгээд байгааг шалгахаар очтол ингээд зогсож байв

j_piper

 

Ах маань яст мэлхийтэй усанд сэлэхийг дандаа л мөрөөддөг байлаа, өнөөдөр мөрөөдлөө биелүүлсэн

LutzTrain

 

Хүүхэдтэй болсноос хойш хүүхдийн хашлага компьютер тоглоход ямар хэрэгтэйг ухаарлаа

argyllcampbell

 

Зогсоол дээр хөөсөөр тоглоод зогсож буй энэ эртэй таарсан юм

Derrick_Aspi

Өөрийг нь харж байгааг мэдсэн тэр надад дөхөж ирээд “Хэн ч, хэзээ ч томчуудыг сэрдэхгүй л дээ” гэж хэлсэн юм.

 

Өөрийнхөө дотор орших бяцхан жаалыг хэзээ ч битгий хааж боо

Jyoung147

 

Найз залуу маань шошго хэвлэх төхөөрөмжтэй болсон юм

tdgonex

 

Нөхөр маань 32 настай, энэ түүний шинэ усан сан

dawn7c

 

Нөхрийгөө дэлгүүр явуулахаар ийм л юм болдог доо

2workigo

Түүний тайлбарлаж хэлснээр бол дэлгүүрийн бүх зайрмаг хямдарсан байсан юм байх аа.

 

Аадар борооноос болоод сар хиртэлтийг харж чадсангүй, аав минь харин бодитоор үзүүлсэн дээ

djbootybutt

 

Миний аав – усанд үсрэлтийн хаан

AdaliaAuditor

 

Өрөөнд орж иртэл нөхөр өөртөө шинэ байшин бариад “тусдаа” гарчихаж

lizzy1028

 

Ашгүй нэг юм аав өөрийн гэсэн тоглуулагчтай болсон

UninformativeComment

 

Нөхрийгөө том болсон гэж би бодож явсан юмсан

blacktulip64

 

Аавын найз нартай хэзээ ч битгий мөрий тавь: “Та нар ингэж чадах юм уу?” гээд асуучихсан чинь…

Slaan

 

Аав, ээж хоёр минь анх удаа king size ортой болж байгаа юм. Аав хүргэлтийн залуугаар ийм зураг даруулжээ

SmogginCragg

 

Ийм урт гар таныг хэзээ уйдаахгүй

Muffinking15

 

Бид нар кафед ирцгээсэн юм, аав над руу ингэж ширтээд 5 минут болж байна

Urboyyeyy

Түүний таваг руу харж байж л сая учрыг нь ойлголоо ш дээ.

Эдгээр гэрэл зургуудыг үзээд өөрийн дотор орших бяцхан жаалыг баярлуулахаар шийдсэн бол бид таныг дэмжинэ шүү.

19
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *