Япончууд хүн төрөлхтний сэтгэлийг хөдөлгөсөн 22 үйл явдал. Бидэнд тэднээс суралцах зүйлс мөн ч их байна даа!

2

Япончууд энгийн бус зүйлсээр биднийг үргэлж гайхшруулсаар өнөөдрийг хүрсэн – этгээд хувцсаар гоёж гангалах, 100 нэр төрлийн Kit-Kat үйлдвэрлэх эсвэл цаг баримтлах болон ажиллах соёл гэх мэт. Мэдээж бүх зүйл үүгээр зогсохгүй. Тэд амьдралын хэв маяг, техникийн дэвшил болон хүрээлэн буй орчны хөгжлөөрөө үргэлж урагшилж байдаг.

Бид та бүхэндээ Япончуудыг бусдаас өвөрмөц үндэстэн гэдгийг баталж харуулах 22 фото зургийг үзүүлэхээр бэлтгэлээ. Эдгээр зургуудыг үзээд таны зүрх сэтгэл өөрийн эрхгүй догдлох болно.

1. Энэ бол Японы өндөр зэрэглэлийн хоолны газрын хоол биш. Энэ бол Японы эмнэлэгт эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд өгдөг хоол.

© jenkinsinjapan / imgur

 

2. Японд бохь худалдаж авахад танд зажилсан бохио боож хаях цаас цугт нь дагалдуулж өгнө.

© unknown / imgur

 

3. Энд ташуу чиглэлд зам хөндлөн гардаг гэдгийг та мэдэх үү?

bolubantat/Instagram

 

4. Нийтийн бие засах газар шээх үед… “Та шээхдээ нямбай, гоо зүйн мэдрэмжтэй байна уу.”

© PHDIKOULAS / reddit

 

5. Тэд үүнийг “шүхэрний тавиур” гэж нэрлэдэг.

monikakuelsheimer/Instagram

 

6. Японд байдаг энэхүү галт тэрэгний зогсоолд орох болон гарах хаалга гэж байдаггүй. Учир нь галт тэрэг энд зогсох үед хүмүүс байгалийн зураглалыг тольдон хардаг.

© H1ggyBowson / reddit

 

7. Японд цасан хүн ийм хэлбэртэй байдаг!

© LabGlab / reddit

 

8. Японы “Legoland” гэх газарт байдаг Сакура цэцгийн модыг 800,000 легогоор хийсэн нь дэлхийн рекордыг эвджээ.

© thomasya13 / reddit

 

9. Японы музейнуудын тасалбар олон төрлийн киноны зургуудтай байдаг.

© Outpsyched / reddit

 

10. Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг – энэ бол оригами дэвхрэг.

© rolandroflz / reddit

 

11. Японд муу усны хоолойн таг урлагийн бүтээл л гэсэн үг.

© Tombo_64 / reddit

 

12. Энд Starbucks интоорын цэцгийн савлагаатай кофе худалдаалдаг.

followmeinjapan/Instagram

 

13. Компьютерын сандлууд үлэг гүрвэл шиг дизайнтай – kawaii!

© IRatherChangeMyName / imgur

 

14. Япончууд хэрхэн маркетинг хийж бараа бүтээгдэхүүнээ зарахаа сайн мэддэг.

© JohnsonODanielson / reddit

 

15. Японы цэцэрлэгт хүрээлэнгүүд үргэлж цэвэрхэн байдаг, яагаад гэвэл тэд үргэлж хогоо хогийн саванд хаядаг.

© nismos14270r / reddit

 

16. “Би Осакагийн гудамжинд тортой зүйлээ унагачихсан юм л даа, тэгээд маргааш нь буцаад тэр газраа иртэл, хэн нэгэн нь миний тортой зүйлийг олоод, огтхон ч гар хүрэлгүй модны хажууд тавьсан байв.”

© justlikebuddyholly / reddit

 

17. Бөөрөнхий тарвасыг хүн бүр мэднэ. Тэгвэл зүрхэн болон пирамид хэлбэртэй тарвасыг хэр зэрэг мэдэх вэ?

carla_xx/Instagram

 

18. Тэдэнд байгаа нь энэ, та хүссэнээрээ нэрлэ.

© unknown / imgur

 

19. Японы шигшээ баг 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцсоныхоо дараа зохион байгуулагч оронд баярлаж талархсан гэдгээ илэрхийлж, зурвас бичиж үлдээгээд зогсохгүй хувцас солих өрөөг цэмцийтэл нь цэвэрлээд явжээ.

Tancredi Palmeri/Twitter

 

20. Япон дахь нэгэн кафе саажилттай хүмүүст зориулан робот-зөөгчийг ажиллуулдаг бөгөөд тэд өвчтөнүүдэд үйлчилдэг байна.

© Chris_Isur_Dude / reddit

 

21. Япон улс ард иргэддээ маш их анхаарал тавьдаг – өндөр настнууд ATM-ээр үйлчлүүлэх үедээ ашиглах боломжтой таяг болон аяганы тавиур.

© IntelWarrior / reddit

 

22. Японд хэн нэг нь өөр хүний унадаг дугуйг мөргөчихжээ. Тэр 1000 иений хамт цаасан дээр юм бичээд үлдээжээ: “Би санамсаргүйгээр таны унадаг дугуйг мөргөөд, хонхыг нь эвдэлчихлээ. Намайг үнэхээр уучлаарай.”

© gaijinpot / reddit

Та урьд өмнө Японд очиж үзсэн үү? Та “Наран мандах улс”-ын эдгээр ер бусын зүйлсийн талаар хэр ихийг мэдэх вэ? Японы талаар мэддэг хамгийн гайхшруулмаар зүйлийг та сэтгэгдэл бичих хэсэгт үлдээнэ үү.

147
ХөөрхөнХөөрхөн
17
БахархмаарБахархмаар
13
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Ц. Уранзаяа

    Ц. Уранзаяа

    2019/05/07 at 18:09

    Iim l aguu ard tumen shuu dee. Hundlehees oor yahaw

  2. Ganaa Gantulga

    Ganaa Gantulga

    2019/05/07 at 21:07

    Сая арслантай гүүрэн дээр түгжирч явтал араас түс хийтэл авлаа..эргээд хартал 1 буржгар урт үстэй бүдүүн нөхөр уучилаарай гээл хайвагнаал алга боллоо.буугаад хартал арын гэрэлийг дугуйныхаа гараар хага цохьчоод ум хумгүй зугтсан даа.сандарч салгалж зугтааж яваад золтой машин доор орчоогүй..хөгийн гарын зугтаж яваан нүдэнд харагдаад.ккк

  3. Lkhagva Timur

    Lkhagva Timur

    2019/05/08 at 12:30

    Uneheerin gaihamshigtai bdag tednees surah yum mash ih

  4. Tselmegnaran Tserenpeljee

    Tselmegnaran Tserenpeljee

    2019/05/08 at 13:33

    Бие засах өрөөг цэвэр цэмцгэр хэрэглэсэнд баярлалаа.
    Гэж ,Дээрх бие засах өрөөний ханан дээр япон хэл дээр бичсэн харагдлаа.
    Бидэнд энэ сайхан мэдээллийг цаг заваа гаргаж бэлдэн хүргэж байгаад баярлалаа.
    Та нарт амжилт хүсье!

  5. Rizwan Ansari

    Rizwan Ansari

    2019/05/08 at 23:13

    Бүгдээрээ сайн байцгаана уу
    Би яаж зарж борлуулсныхаа дараа хэрхэн баялаг болсныг дэлхий нийтэд зарлах гэж байна
    Энэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, одоо болтол манай гэр бүл маш ядуу байсан
    Бид өдөрт нэг миль хүрч чадахгүй. надад байсаар байгаа
    АМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байна
    бөөрийг худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд
    $ 520,000 доллар,
    Тэрбээр үйл ажиллагаа явагдахаас өмнө хагас төлбөрийг төлсөн
    Энэтхэгийн үйл ажиллагаа дууссаны дараа бэлэн мөнгө өгөхөд бэлэн болсон
    Би гэр бүлээ хэлэхэд зоригтой байх болно. Би амьдралд дахиад ядуу байж чадахгүй.
    Түүнтэй танилцах зөвлөгөө ([email protected]

  6. Tsogy Sodnom

    Tsogy Sodnom

    2019/05/10 at 16:40

    Гоё юм аа. Манай шүлс этр хаяад муухай шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *