Бидний төдийлөн мэддэггүй хүний биеийн гайхамшигтай 14 чадвар

0

Бид өөрсдийн биеийг ямар чадвартай гэдгийг төсөөлж ч чадахгүй.

Хүний биеийн бидний мэдэхгүй чадварууд 1

  • Жирэмсэн эмэгтэйн зурхэнд асуудал гарвал ургийн эсүүд зүрхний гэмтсэн булчинд очиж түүний эдийг дахин сэргэхэд тусалдаг аж.
  • Гарын шуу нь параллель 2 яснаас тогтдог, биднийг булчингаа сунгах үед тэд солбисон байрлалд ордог.
  • Чангаар хашгирах үед тархинд сонсгол бууруулах дохио очдог, иймээс хүмүүс өөрийнхөө хашгирсан дуунаас болж дүлийрдэггүй юм байна.
  • Ээжүүд хүүхдээ үнсэхэд хүүхдийн бие дээр байдаг тусгай хамгаалалтын эсрэг-бие үйлдвэрлэгч бичил биетүүдийг залгидаг аж. Дараа нь эдгээр эсрэг-биес хөхний сүүгээр хүүхдийн биед ордог ажээ.
  • Хугарсан яс эргэн ургана гэдэг маш нарийн үйл явц юм. Яс хугарснаас хэсэг хугацааны дараа яс ургах ёстой газарт боргоцой хэлбэрийн зүйл үүсч энэ нь байнга тэгширч шимэгдэн ясны анхны хэлбэрт шилждэг аж.
  • Бие махбодь өдөрт дунджаар нэг хорт хавдрын эсийг устгадаг. Нэгэн сонирхолтой баримт байдаг: нарны нөлөөнөөс болж бидний арьс үхэж, гэмтдэггүй. Наранд түлэгдэх гэдэг нь арьсны эсийн өөрөө өөрийгөө устгах хариу үйлдэл юм. Учир нь гэмтсэн ДНХ-ийн молекул хорт хавдрын эсийг үүсгэдэг юм байна.
  • Хүний биеийн хөөрөх чадварын тусламжтай хүн ямар ч амьтныг гүйцэж чаддаг, гэхдээ зөвхөн холын зайнд.
  • Хүний элэгний 75%-ийг авсан ч буцаад нөхөн төлжиж яг өмнөх шигээ хэлбэртэй болж чаддаг. Донорын элэгний хэсгээс тайрч аваад өөр хүнд шилжүүлэн суулгахад тэр хэсэг нь хэрэгтэй хэмжээндээ ортол ургадаг аж.
  • Нэг эр бэлгийн эс ДНХ-ийн 37,5 Мб мэдээллийг агуулдаг. Тиймээс эрэгтэй хүн нэг удаа дур тавихад нийт 15,875 ГБ мэдээллийг дамжуулдаг аж.
  • Хүмүүс өөрөөсөө гэрэл цацруулдаг учир харанхуйд гэрэлтдэг. Гэвч тэр гэрэл нь бидний харах чадвараас 1000 дахин сул тул бид харж чаддаггүй.
  • Шалбархай нь зүссэн шархнаас илүү хурдан эдгэрдэг.
  • Бидний нүүр улайх үед ходоод мөн адил улайдаг аж.
  • Яагаад биднийг усанд удаан байхаар хурууны өндөг үрчийдэг вэ? Энэ нь шингэнийг шингээснээс бус, харин үрчлээтсэн хуруугаар бид усан доор юмыг сайн барьж чаддаг.
  • Хүний хуруу маш мэдрэмтгий байдаг. Хурууны өндөг дэлхий шиг хэмжээтэй байсан ч байшин, машины ялгааг мэдэрч чадна.

 

13
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Тэмүүжин

    2015/10/18 at 22:06

    Баярлалаа их сонирхолтой мэдээлэл байна :)

  2. Зочин

    2015/10/18 at 22:13

    medee garahgui bn

  3. Нямцоож

    2015/10/19 at 01:07

    Их гоё мэдээлэл байна

  4. Зочин

    2015/10/21 at 12:21

    Ээжүүд хүүхдээ үнсэхэд хүүхдийн бие дээр байдаг тусгай хамгаалалтын эсрэг-бие үйлдвэрлэгч бичил биетүүдийг залгидаг аж. Дараа нь эдгээр эсрэг-биес хөхний сүүгээр хүүхдийн биед ордог ажээ eniig oilgosongui. unseh yostoi um uu unsehgui um uu

  5. Зочин

    2015/10/21 at 20:33

    Сэтгэгдэл сайхан мэдээлэл байна тархиндаа хадгаллаа

    *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *