Гэрийн паар дээгүүрээ түлчих гээд, харин доод хэсгээрээ огт халахгүй байсан юм. Хөрш маань уг асуудлыг 3-хан минутын дотор шийдээд өглөө

0

Бүрэн ажиллагаатай паар үндсэн зорилгоо буюу өрөө тасалгааг бүрэн халааж чаддаг. Ямар нэгэн асуудалгүй бол тасалгааны хэм тогтмол нэг түвшинд байна. Гэр дулаахан, тав тухтай. Гэхдээ паар дээгүүрээ хэт их халж байгаа хэрнээ доод хэсгээрээ хүйтэн байх тохиолдол бий. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Энэ бол тоолгүй орхиж болохгүй асуудал юм.

© Pexels

 

Бүрэн ажиллагаатай паар

Паарны дээд, доод хэм бага зэрэг зөрүүтэй байх нь энгийн үзэгдэл болохыг юуны түрүүнд хэлэх хэрэгтэй байх. Дулаанаар хангах зарчим нь тиймээс хойш бид яаж ч чадахгүй. Харин мэдэгдэхүйц ялгаа гэрийн эзний санааг зовоож эхлэх ёстой. Паарны дээд хэсэгт гар тавьж болохгүй халаад байвал үйл ажиллагааг тохируулан засах талаар анхаар. Энэ нь паарны доод хэсэг цэл мөс шиг байх тохиолдолд хамаарна.

© Freepik

Бие даан уг асуудлыг шийдэх боломжгүй гэж үзвэл слесарьт хандах нь зөв. Слесарь асуудлыг цаг алдалгүй тодорхойлж шийдэх болно. Ялангуяа халаалт ирээд удаагүй байхад цаг алдалгүй дуудах ёстой юм. Халаалтын системийн асуудлыг өөрөө бие даан шийдэх ч боломж бас бий. Гэхдээ слесарь асуудлыг арай хурдан шийдэх нь дамжиггүй.

© Pexels

 

Паарны үйл ажиллагааны доголдлын шалтгаан

Шууд засаж солих асуудлыг хөндөхөөс өмнө гадаад асуудлыг олж илрүүлэхийг хичээгээрэй. Паарыг өөрийг нь төдийгүй ойр хавийн бүх усны хоолойг сайтар шалга. Чухам усны хоолойд асуудал байж болзошгүй. Үүнээс гадна паарнаас илүүдэл агаарыг гаргахад ч илүүдэхгүй байх.

Мөн усны хоолойгоор ус явуулах тохируулгын хаалтыг шалгаж үзэх хэрэгтэй. Зарим нэг тохиолдолд, халаалтын тэнцвэргүй байдалд шууд нөлөөлдөг. Ус дамжуулах хүч нь бага бол паар бүрэн халахгүй байх нь ойлгомжтой. Мөн шулуун биш усны хоолойнуудын эргэлтийг шалгаж үзэхэд ер илүүдэхгүй. Хэвийн ажиллаж байгаа үед дөнгөж бүлээн байх ёстой, харин доголдолтой үед гар хүрч болохооргүй халсан байдаг.

© Freepik

Паарны хэвийн үйл ажиллагаа алдагдахад нөлөөлөх хамгийн түгээмэл шалтгаан – паарны дотор бөглөрөл. Олон жилийн турш ашигласан усны хоолой төрөл бүрийн жижиг хог болон зэвээр дүүрч бөглөрдөг. Хог хуримтлагдсаар паарны усны хэвийн эргэлтэд нөлөөлж эхэлнэ. Тиймээс паарыг бүрэн цэвэрлэх шаардлага гарч байгаа юм.

© Freepik

 

Хэвийн үйл ажиллагаатай паар хэрхэн ажилладаг вэ?

Паартай холбоотой асуудал тоо томшгүй их. Зарим нэг асуудлыг бид мэргэжилтний тусламжгүйгээр шийдэж чадахгүй. Тиймээс өөрийн харьяа конторт цаг алдалгүй хандахыг зөвлөж байна. Хэрвээ та паарыг бүрэн шалгасан ч доголдол ажиглагдаад байвал слесарь л танд тус болох нь.

© Freepik

Урьд нь та иймэрхүү асуудалтай тулгарч байсан бол өөрийн туршлагаасаа бидэнтэй заавал хуваалцаарай. Асуудал чухам юундаа байв, та асуудлыг хэрхэн шийдсэн тухай дэлгэрэнгүй тайлбарыг сэтгэгдэл хэсэгт үлдээхийг хүсэж байна. Слесарь дуудсан бол хэдий хэр хугацаанд таны асуудлыг шийдэж чадав?

8
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *