Дагагчдынхаа тоогоор таныг шоконд оруулах, өөрийн гэсэн сошиал хуудастай 15 муур

1

Орчин үед дэлхийн улс орнуудын ард иргэд мууранд их хайртай болжээ. Үүнд гайхаад байх ч хэрэггүй. Хайр татмаар харц, эрх зан нь хэний ч сэтгэлийг татах нь ойлгомжтой. Интернэтийн олон соёлууд тухайлбал мийм, артууд – бүгд хөвсгөр мууранд зориулагджээ.

Өөрийн сошиал хуудастай муур байдаг гэхэд одоо хэн ч гайхахгүй биз? Зарим нэг нь бүр хэдэн мянга биш хэдэн сая дагагчидтай. Алдартай муурнуудтай танилцахыг урьж байна.

15 дугаар байр: Тобби муур – 216 мянган дагагчтай

tummyandgummy / tummyandgummy

Тоби хочтой муур бусад ахан дүүсээсээ өөрийн гадаад төрхөөр эрс ялгагдана. Түүний арьс нь маш уян хатан буюу мопс үүлдрийн нохойг санагдуулам. Тоби төрөлхийн хам шинж өвчний улмаас ийн арьс нь унжжээ. Тэрээр өөрт хангалттай хэмжээний коллаген ялгаруулж чаддаггүй байна. Гэхдээ энэ онцлогийнхоо ачаар олон дагагчтай төдийгүй амьдралын аз жаргалыг бүрэн мэдэрч чадаж байгаа юм.

 

14 дүгээр бай: Гүнж Мангас-трак: 261 мянган дагагчтай

princessmonstertruck / princessmonstertruck

Гүнж Мангас-трак гэх этгээд хачин нэртэй муур эрүүний гажигтай тул урд хоёр соёо нь ил харагддаг. Энэ сонирхолтой гадаад төрх нь Гүнжийг сошиал сүлжээнд алдартай болгожээ.

 

13 дугаар байр: муур Альберт – 302 мянган дагагчтай

pompous.albert / pompous.albert

Альберт муур ховор үүлдэрт тооцогддог. Селкирк-рекс үүлдрийг хиймэл үржүүлгийн аргаар гаргаж авсан гэдэг. Буржгар үс бол энэ үүлдрийн гол онцлог. Гэхдээ Альбертад нэг онцгой шинж бий – инээд хүргэмээр ууртай царай.

 

12 дугаар байр: Атчум персийн муур – 589 мянган дагагчтай

atchoumtheca / atchoumtheca

Персийн Атчум муур гипертрихозтой төрсөн юм. Уг өвчний улмаас үс нь хэтэрхий их эрчимтэй ургадаг. Тийм учраас мангас шиг харагдах ажээ. Ганц л асуудал бий – гэрийн тэжээвэр амьтдын эздэд байнга тулгарах тэр асуудал бол муурын үсийг байнга засаж, самнаж байх ёстой.

 

11 дүгээр байр: Пышка муур – 635 мянган дагагчтай

pudgetheca / pudgetheca

 

10 дугаар байр: Рекси муур – 641 мянган дагагчтай

rexiecat / rexiecat

Рекси – интернэд хамгийн хөөрхөн инээмсэглэдэг муур.

 

9 дүгээр байр: Коул, Мармелад хоёр – 677 мянган дагагчтай

coleandmarmalade

Коул, Мармелад хоёр – гудамжнаас олж авсан муур бөгөөд цаг хугацааны эрхэнд сайн найзууд болжээ.

 

8 дугаар байр: Хамильтон муур – 737 мянган дагагчтай

hamilton_the_hipster_cat / hamilton_the_hipster_cat

Өөрийн ганган сахлаараа интернэтэд алдаршсан Хамильтон муурыг мэдэхгүй хүн тун цөөн.

 

7 дугаар байр: Ваффи муур – 865 мянган дагагчтай

waffles_the_cat / waffles_the_cat

 

6 дугаар байр: Хосико муур – 1,9 сая дагагчтай

hosico_cat / hosico_cat

 

5 дугаар байр: Коти муур – 1,9 сая дагагчтай

cobythecat / cobythecat

 

4 дүгээр байр: Ноён Уайт муур – 2,2 сая дагагчтай

white_coffee_cat / white_coffee_cat

 

3 дугаар байр: Смузи муур – 2,4 сая дагагчтай

smoothiethecat / smoothiethecat

 

2 дугаар байр: Лил Баб муур – 2,5 сая дагагчтай

iamlilbub / iamlilbub

Хайр татсан Лил Баб муур интернэтэд хамгийн алдартай муурт тооцогдоно. Түүний өвөрмөц гадаад төрх хүмүүсийн анхаарлыг татдаг ажээ. Лил Баб төрөлхийн мутацаасаа болоод ямар ч шүдгүй, тийм учраас хэл нь байнга ил унжиж байдаг юм. Мөн бусад мууртай харьцуулахад жижигхэн биетэй болохоор амьд тоглоомыг санагдуулдаг ажээ.

 

1 дүгээр байр: Нала муур – 4,4 сая дагагчтай

nala_cat / nala_cat

Нала – дагагчдынхаа тоогоор дээд амжилтыг тогтоосон муур. Түүний амжилтыг Гиннесийн номд бүртгэн авчээ.

67
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *