Дуучин Жастин Бибер ганц зурагнаас болж сая гаруй долларын алдагдалд оржээ

0

Хэдэн жилийн өмнө хэсэг сэргэлэн залуучууд дижитал зургийг өндөр үнээр зарж болох боломжийг хараад NFT-токеныг үүсгэн байгуулжээ. Бүх зүйл хэвийн явж байтал хатуухан 2022 он болов.

“Гайхалтай” зурганд алдартнууд болон “буйдангийн хөрөнгө оруулагчид” их мөнгө төлөхөд бэлэн байдаг байсан боловч гэнэт л гэрлийн хурдаар хямдарч эхэлжээ.

iz.ru

Энэ оны 1 дүгээр сард Канад-америкийн дуучин Жастин Бибер өөрийн цуглуулгандаа Bored Ape цувралаас “уйдаж буй сармагчин” гэх нэртэй өхөөрдмөөр зургийг 1,3 сая ам.доллараар худалдаж авчээ. Уг цуврал нь 10 мянган NFT зургаас бүрдэнэ. Бусад зургууд нь Жимми Фэллон, Пэрис Хилтон, Мадонна, Гвинет Пэлтроу зэрэг алдартнуудад байдаг.

Хагас жилийн дотор NFT-токен 94 хувиар хямдарна гэж хэн санах вэ дээ. Үнэ буурахад  нөлөөлсөн ганц буруутан нь крипто валют буюу крипто валютын томоохон бирж болох FTX-ийн дампуурал нөлөөлсөн юм. NFT-ийн олон өмчлөгчид цочролд орж ганц ч болов бүтээл зарах гэж оролдож байна.

cryptopotato.com

Одоогийн байдлаар зургууд 69 мянган ам.доллараас 75 мянган ам.долларын хооронд зарагдаж байгаа ажээ. Энэ байдлаас харахад Жастин -1,230,000 ам.долларын алдагдалд орж байгаа хэрэг. “Гунигтай Бибер” гэдэг шинэ NFT-токенийг “сармагчин”-ы зураг дээр суурилан зурах цаг яг мөн. Багахан өөрчлөлт хийхэд л хангалттай байх.

cryptopotato.com

Үнэндээ Бибер ганцаархнаа гунигт автаагүй нь хэнд ч ойлгомжтой. Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч Неймарт хоёр ч ширхэг “уйдаж буй сармагчин” байдаг. Тэрээр өөрий твитер хуудсын нүүр зургийг үүгээр сольж байсан удаатай. 30 настай тамирчин эдгээр зургийг 1 гаруй сая ам.доллараар худалдаж авсан ба одоогийн үнэлгээгээр 340 мянгаас илүү гарахгүй.

Уншигч та крипто валютын зах зээлд алдагдалтай худалдан авалт хийж байсан уу?

10
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *