Амьдралын тухай эдгээр 13 хатуу үнэнийг хэдий хэр эрт хүлээн зөвшөөрнө, төдий чинээ таны амьдрал илүү хялбар байх болно

4

Реалист байгаарай!

“Амьдрал – хүнд хэцүү зүйл. Эцсийн эцэст, мөнх зүйл гэж байхгүй”.

Кэтрин Хепбёрб юу өгүүлж байгаагаа сайн ойлгож байжээ. Биднийг хүрээлж байгаа ертөнц үнэхээр хатуу, жил ирэх тусам хувь тавилангаас бэлэг хүлээх хэрэггүй гэдгийг ухамсарлан ойлгоно. Энэхүү баримтыг хэдий хэр эрт хүлээн зөвшөөрнө, төдий чинээ таны амьдрал илүү амар байх болно

Худал хуурмаг хүлээлттэй зууралдаад байх ямар ч утга байхгүй. Бодит байдлыг хүлээн зөвшөөрч сэтгэл санаагаа өөдрөг байлгахад л таны амьдрал өөдлөөд ирнэ.

Таны ухаарч ойлгох ёстой амьдралын 13 хатуу үнэнийг танилцуулъя.

1. Таны дуртай зүйл болгон, таны хайрлаж хүндэлж явдаг хүн бүр үгүй болно

Бүх зүйл өөрийн гэсэн төгсгөлтэй. Хайртай хүмүүс халин одно. Таны зүтгэж, хөдөлмөрлөж байгаа болгон хэзээ нэгэн цагт унтарч бөхнө.

Үүнээс хаашаа ч зайлах боломжгүй. Хором бүрийн үнэ цэнийг мэдрэх л үлдлээ, хайртай хүмүүстэйгээ өнгөрөөх мөч болгон үнэтэй, тэднийгээ байдаг л нэг хүмүүс гэж хандаж болохгүй. Одоо үргэлжилж байгаа мөч болгоныг мэдэрч амьдрахыг хичээ – эргэж харахын завдалгүй юу ч үлдэхгүй шүү.

 

2. Орших нэг хэрэг, харин амьдрах өөр хэрэг

Хэлэх амархан, хийх хэцүү. Бидний дунд хаашаа хүрэхээ мэдэхгүй өдрийг өнгөрөөж байгаа хүмүүс ямар их байдаг юм бэ? Өглөө сэрээд л амьдралын давтагдсан хэмнэлээр явах? Автомат жолоодлогын горим дээр тохируулсан мэт явахаар амьдралын гол чухал зүйлсийг мартаж орхино.

Амьдрах болон орших гэдэг үгний хооронд маш их ялгаа бий. Бид жинхэнэ амьдрах ёстой болохоос бус сайхан цаг хугацаа хэзээ ирэх бол гэж хоосон мөрөөдөж сууж огт болохгүй.

Нүдээ нээ, хайрцгаасаа гар, мэдэр! Түр зогсоод эргэн тойрноо сайтар ажигла. Бүх зүйл өөрөөр харагдана, өнөөдөр биш юм аа гэхэд маргааш нь та ялгааг олж харна. За бүр удлаа гэхэд жилийн дараа.

 

3. Сайн сайхан үйлдэл танд байнга сайхныг буцааж авчрахгүй

Та сайн хүн байсан ч хамаагүй, та хүн л болсон хойно танд муу зүйл тохиолдож болно. Харамсалтай нь сайн сайхан үйлдэл сайхан амьдралын баталгаа болж чадахгүй.

 

4. Амьдрал шударга бус

Орчлон ертөнц сайхан карма байнга өгнө гэж байхгүй. Та шударга, сайхан сэтгэлтэй, өглөгч, зарчимч хүн байж болно, гэсэн хэдий ч энэ сайхан зан чанар болгондоо шагнал урамшуулал авахгүй. Заримдаа амьдрал орвонгоороо эргэчихэв үү гэмээр байдаг, муу хүмүүс бүх сайн сайхныг аваад байгаа мэт л…

Сайхан хүмүүс хүссэнээ тэр болгон аваад байж чаддаггүй. Тиймээс амьдралын өгч байгаа болгонд талархаж сураарай, үүнээс гадна аливаа боломжийг алдалгүй шууд л ашиглаж сурах хэрэгтэй.

 

5. Хүн гэдэг амьтан тийм ч сайхан амьтан биш

Та бусдад эелдэг, уян зөөлөн, сайхан ханддаг байж болно, гэхдээ бусад хүмүүс бүгд танд тэгж хандахгүй ээ. Энэ байдал таныг гонсойлгож болох юм. Үүнд та бэлэн байх ёстой, гэхдээ та өөрийгөө өөрчлөх хэрэггүй. Уян зөөлөн, сайхан сэтгэлтэйгээ л үлдээрэй.

 

6. Бүх зүйл таны хүссэнээр болохгүй

Бүх зүйл таны хүссэнээр байхгүй. Заримдаа таны төлөвлөгөө нурна, зөв төлөвлөж хийсэн байсан ч хамаагүй ажил бүтэлгүйтэх үе гарна. Тэр ч бүү хэл нүдэн дээр бүх зүйл нурж, үнс нурам болох ч үе тохионо.

Босоод биеэ нэг сайхан сэгсэр, тэгээд цааш алхана даа. Амьдрал ийм л хойно.

 

7. Та төгс биш, хэзээ ч төгс болохгүй

Сальвадор Далигийн хэлсэн үг: “Төгс төгөлдрөөс бүү ай – яагаад гэвэл энэ бол хүрэхийн аргагүй оргил юм”. Тэгэхээр төгс байх гэж үхэх хатан зүтгээд байх хэрэггүй.

 

8. Хүссэн хүсээгүй та өөрчлөгдөнө

Өөрчлөлтөөс хаашаа ч зайлж чадахгүй. Аливаа зүйл нэг хэвээрээ мөнхөд байдаггүй юм. Бүх зүйл өөрчлөгдөнө, бүх зүйл, харин амьдрал үргэлжилсээр. Эсэргүүцээд ямар ч нэмэргүй.

 

9. Та хүн болгоны эвийг олох албагүй

Юуны түрүүнд та өөрийнхөө эвийг олох хэрэгтэй. Таныг үнэлдэг хүмүүс аз жаргалтай байх болно, та ч аз жаргалыг мэдэрнэ. Таныг буруушаах, шүүмжлэх хүмүүс хэзээд л гарч ирнэ. Энэ үед та өөрийнхөө сонгосон замаар явж л байх хэрэгтэй. Тэднийг анхаараад огт хэрэггүй, ажлаа хийдгээрээ хийгээд л өөрийнхөө амьдралаар амьдар.

 

10. Өнгөрсөн цаг хугацааг буцаах боломжгүй

Цаг хугацаагаа зөв төлөвлөж сур. Хором, мөч болгон үнэ цэнэтэй гэдгийг санаж яваарай.

Цаг хугацаа маш хурдан өнгөрнө, нэг мэдэхэд л нас өндөр гарсан байх вий. Хэзээ хойно нь алдсан боломжиндоо харамсаж суухыг та хүсэхгүй байгаа биз дээ?

 

11. Цаг хугацаа мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй

Танд дэлхийн бүх мөнгө байсан ч хамаагүй та цаг хугацааг худалдаж авч чадахгүй. Мөнгө хэрэгтэй нь хэрэгтэй, гэхдээ өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд цаг хугацааг бүхнээс дээгүүр тавьж үнэлж сураарай. Энэ л жинхэнэ аз жаргал юм шүү дээ.

 

12. Сайхан амьдралын түлхүүр – зорилгодоо үнэнч байх

Бид бүгдэд амьдралын зорилго гэж байх ёстой – биднийг дотроос маань хөдөлгөх хүч. Энэ бол амьдралын утга учир. Энэ зорилгодоо хүрэхийн тулд боломжит бүхий л зүйлийг хий.

 

13. Аз жаргал – бусдад зориулж хийсэн үйлдэл болгон

Хэрвээ та өөрийгөө аз жаргалтай гэж бодож явдаг бол өдөр болгон чухам юу эсвэл хэнээс аз жаргал мэдэрч байгаагаа бодоорой. Энэ аз жаргалыг мэдрэхэд юу нөлөөлөв? Энэ асуултанд хариулаад эргээд бодоход, аз жаргал гэдэг бусад хүмүүстэй холбоотой байдгийг ойлгоно. Та хүмүүст хэрхэн хандаж байна, бусад хүмүүс танд хэрхэн хандаж байна?

Энэ эдгээр жагсаалттай санал нийлж байна уу? Магадгүй таны зүгээс нэмэх зүйл ч байж болох юм?

39
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Munkhbat Rentsen

    Munkhbat Rentsen

    2019/07/23 at 00:13

    АМЬДРАЛ НЭГ ИЙМЭРХҮҮ. ТЭГЭХЭЭР ЯАЖ АМЬДРАХ ЁСТОЙ ВЭ??? ЭНЭ Л ХАМГИЙН ЧУХАЛ. АМЬДРАЛ БОЛ МИНИЙ БОДЛООР ШАТРЫН ХӨЛӨГ ЛУГАА ЮМ ДАА.

  2. Амьдрал бол лалар

    2019/10/12 at 12:37

    Амьдрал гэдэг чинь бараг амьдараад бай алаад бай гэсэн үг шүү

  3. Зочин

    2019/10/12 at 12:39

    Амьдрал бол амьдраад бай алаад бай гэсэн үг шүү

  4. Зочин

    2019/11/28 at 21:47

    Амьдрал бол лалар юм даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *