Зун гэдэг бол наран шарлагын цаг. Одоо сонирхуулах эдгээр йогийн цогц дасгал буюу асанууд нь таныг гүзээгүй тэгш сайхан гэдэстэй болоход тань тусална.
Тийм ээ, зуны цагт хүнд хэцүү дасгал хийхэд хэцүү боловч йогийн хүнд биш дасгалыг хийж байх хэрэгтэй юм. Дасгал буюу асан болгоныг 30-40 секундын турш барьж дасгалаа 2-3 удаа давтан хийгээрэй.
Өдөрт 10 минут хийхэд та сарын дараа л хамгийн сайхан гэдэстэй хүн болох болно.
Дaйчны байрлал 1
Тэгшхэн зогсоод гараа дээш өргөн алгаа нийлүүлнэ. Гүн амьсгаа аваад үсрэх явцдаа хөлөө 120-130 см салгана.
Амьсгаа гаргахдаа баруун тийш эргэ. Баруун хөлийн өвдөгөө нугал. Зүүн талын өвдөгөө чангалж хөлөө тэнийлгэнэ.
Дaйчны байрлал 2
Тэгшхэн зогсоно. Баруун хөлийн улаа 90 хэм болгож зүүн хөлийн улаа дотогшоо 45-60 хэм болгоно. Амьсгаа гаргах үедээ баруун хөлөө өвдгөөрөө нугалж 90 хэм болгоно.
Гараа хоёр тийш салгаж шалтай параллель болгох ба алга доошоо харсан байна, мөрөө буулга. Толгойгоо баруун тийш харуулж баруун алгаа харна. Тайван гүн амьсгал.
Сандал байрлал
Хөлдөө мөрний хэмжээтэй зай авах ба хөлийн ул шалтай параллель, улаараа бүтэн гишгэсэн байна. Өвдгөө нугалан суухдаа 45-75 хэмийн өнцөг гаргана. Гараа дээш тэнийлгэж гарын булчин чихний орчимд байх ба ийм байдлаар хэсэг барина.
Нум байрлал
Доош харан хэвтэж байгаад хөлөө арагш нугалан хоёр гараараа барь (дотор болон гадна талаас барьж болно). Хөлөө тэнийлгэхдээ газраас хөндийрүүлэх байдлаар татах ба нуруугаа хотойлгож хийнэ.
Завь байрлал
Өгзгөөрөө сууж өвдөгөө нугалан хөлийн улыг газарт тавина. Нуруугаа арагшаа налах мэт байрлалд барина. Дараа нь хөлөө өргөж тэнийлгэнэ. Өнцөг нь 60 хэм байх ёстой. Гараа шалтай параллель байдлаар тэнийлгэнэ.
Та йогоор байнга хичээллэдэг үү?
Shatar Altantuya
2019/07/22 at 21:53
.
Б. Оюун-Эрдэнэ
2019/07/22 at 22:22
Turbat Orbish
Гэрэлт Ирээдүй
2019/07/23 at 22:06
Tsogt Gerel