Гайхалтай дур булаам арван хоёр тамирчин эмэгтэй

0

Гайхалтай дур булаам арван хоёр тамирчин эмэгтэй


Бурхан хүн төрөлхтөнд гоо үзэсгэлэнг заяахдаа зарим нэгэнд нь багахан шиг, заримд нь бол харамгүйгээр өгсөн байдаг. Тиймээс ч сайн явах санааных, сайхан төрөх заяаных гэсэн үг байдаг. Нэр хүндтэй, сайн явах нь хүн таны хэрэг. Нэг хувийн авьяасаа 99 хувийн хөдөлмөрөөр тордсоор үлгэр жишээ, бахархам сайхан яваа олон хүн бий. Тэдний дотроос бурхнаас сайхан зүс царай, бие бялдрыг авсны дээр өөрийн хөдөлмөр зүтгэлийн үрээр сайхан амьдарч яваа дур булаам, үзэсгэлэнтэй 12 тамирчин бүсгүйн тухай фото мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Тухлан сууж сонирхоно уу.

Alan Blanchard / Серфинг
Alan бол дэлхийн хамгийн дур булаам эмэгтэй тамирчдын нэг. Бусад тамирчидтай адилгүй дүрэмт хувцас болох бикини нь түүний гоо үзэсгэлэнг улам ч тодруулдаг. Америкийн мэргэжлийн усан дээр тэшигч, 21 настай энэ бүсгүй усан дээр тэшигч хамгийн шилдэг эмэгтэй тамирчдын нэгээр нэрлэгдсэн нь түүнийг хэр чадварлаг нэгэн болохыг харуулж байгаа юм.

Niki Gudex / Уулын дугуйчин
График дизайнер мөн түүний зэрэгцээ загвар өмсөгчөөр ажилладаг 33 настай энэ бүсгүй Австралийн мэргэжлийн уулын дугуйчин. Түүнчлэн Австралийн хамгийн дур булаам тамирчин бүсгүй гэгдэхээс гадна дэлхийн хамгийн сэтгэл татам бүсгүйчүүдийн нэгээр ч нэрлэгддэг. Үндэсний болон олон улсын уралдаан тэмцээнүүдэд ялалт байгуулж, Австралийн хамгийн сайн тамирчдын нэг хэмээгддэг тэрээр Revolution сэтгүүлд спорт булантай бөгөөд спортын тоймчоор ажилладаг байна.

Allison Stokke / Тулгууртай харайлтын тамирчин
Дэлхийн хамгийн шилдэг тулгууртай харайлтын тамирчин болохыг хүсдэг энэ бүсгүй 15 настайдаа Калифорни мужийн аварга болж байжээ. Үндэсний хэмжээний хэд хэдэн амжилтыг эвдсэн Allison-ыг 17 настайд интернэтэд зарим нэг зургууд нь нийтлэгдсэнээр од болсон байна. Хэдийгээр тэрбээр интернэт дэх зургуудыг устгасан ч түүнийг сонирхох олны сонирхлыг бууруулж чадаагүй юм.

Anastasia Ashley / Серфинг
1987 онд Лос Анжелест төрсөн түүнийг таван настай байхад гэр бүлийнхэн нь Хавайд нүүж очсон нь Anastasia-г далайн давалгаанд дурлах үүд хаалгыг нээж өгсөн. Хэд хэдэн амжилтыг эвдсэн тэрээр Америк дахь өндөр үзүүлэлт бүхий давалгаагаар тэшигч сонирхогчдын тэмцээний эцсийн шатанд үлдсэн хамгийн залуу оролцогч юм. Тухайн үед дөнгөж есхөн настай байсан Anastasia “Оны шинэ залуу хүн” гэсэн номинацид нэр дэвшиж байжээ. Спортоос гадна өөр нэг зүйл дээр хамгийн хамгийн хэмээн цоллуулсан нь түүнийг 2005 онд хамгийн дур булаам цагаан хоолтон хэмээн нэрлэж байсан явдал аж.

Эгч дүүс Bia, Branca Feres нар / Синхрон сэлэлт
Усны дусал мэт адилхан эгч дүү тамирчин бүсгүйчүүд спортын хувьд гайхмаар амжилт хараахан үзүүлээгүй ч дэлхийн хамгийн дур булаам тамирчин бүсгүйчүүдийн нэг. Гурван настайгаасаа эхлэн гимнастик, усанд сэлэлтээр хичээллэж эхэлсэн тэд синхрон сэлэлтээр долоон настайгаасаа эхлэн хичээллэжээ. Эрчүүдэд зориулсан янз бүрийн сэтгүүлүүдийн нүүрэнд зургаа авахуулдаг тэд тамирчин гэдгээсээ гадна загвар өмсөгч, жүжигчид гэж цоллуулдаг байна.

Amanda Beard / Усанд сэлэгч
Хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл нийт долоон удаагийн Олимпын медальт Amanda Beard нь хэд хэдэн сэтгүүлүүдэд зургаа авахуулж байсны дотор Playboy сэтгүүлд зориулан нүцгэн зургаа авахуулж байжээ. Олон улсын хэмжээний томоохон уралдаан тэмцээнээс нийтдээ 21 медаль хүртсэн энэ бүсгүй хамгийн дур булаам тамирчин бүсгүйчүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг байна.

Kristi Leskinen / Чөлөөт цаначин
Бага насаа цанын баазын ойролцоо өнгөрүүлсэн энэ бүсгүй дэлхийн хамгийн дур булаам 100 эмэгтэйн 90-д бичигдэж байсан ба 2005 оны өвлийн спортын наадмаас хүрэл медаль хүртсэн юм.

Maria Kirilenko / Теннис
Оросын мэргэжлийн теннисчин энэ бүсгүйг Maria Sharapova, Anna Kournikova нарын залгамжлагч гэж үздэг. Чадварлаг тамирчин гэдгээсээ гадна сэтгэл татам сайхан бүсгүй гэдэгтэй нь олон хүн санал нийлдэг байна.

Bianca Cruz / Софтбол
Софтболын лигт шилдэг тамирчдын нэг гэгддэг Bianca Cruz гэгч энэ Америк бүсгүй хэдийгээр софтболын эрэгтэй фенүүдийн сэтгэлийг гонсойлгосон шийдвэрийг жилийн өмнө гаргаж, их спортоо орхисон хэдий ч түүнийг хамгийн дур булаам эмэгтэй тамирчдын нэгээр нэрлэх нь зүйн хэрэг бизээ. Bianca Cruz өдгөө загварын карьер хөөж байгаа юм байна.

Missy Gibson / Серфинг
Серфингийн томоохон уралдаан тэмцээнд ялалт байгуулж байгаагүй хэдий ч энэ бүсгүйг хамгийн дур булаам эмэгтэй тамирчдын нэг хэмээн дуу нэгтэйгээр дэмждэг юм.

Miwa Asao / Элсний воллейболчин
Телевиз, сонин сэтгүүлүүдээр дамжин олон удаа үзэгчидтэй уулздаг энэ бүсгүйг гадаад төрх байдлынх нь хувьд “элсний воллейболын шидэт дагина” гэж нэрлэдэг. Японы хамгийн алдартай тамирчдын нэг тэрээр Японы загвар зохион бүтээгч Yumi Katsura-гийн загваруудыг Парисын загварын долоо хоногт өмсөж толилуулсан юм.

Anna Rawson / Гольфчин
Австралийн мэргэжлийн гольфчин Anna Rawson гольфыг маш гайхалтай тоглодгоос гадна загварын чиглэлээр ажилладаг. Дэлхийн хамгийн дур булаам тамирчин бүсгүйчүүдийн жагсаалтанд байнга бичигддэг түүнийг эрчүүдийн сэтгүүл манай гаригийн хамгийн дур булаам гольфчингоор нэрлэжээ.

2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. enkule_fires

    2012/01/19 at 12:53

    t1 yum bn

  2. nickhun

    2012/01/19 at 17:38

    Unen t1 tghde sexy yum bn heheheh

    [ Зассан: nickhun , өдөр 2012/1/19 17:38 ]

  3. muty

    2012/01/19 at 17:59

    goyo yumaa

  4. jerry-man

    2012/01/19 at 18:20

    тач2

  5. Зочин

    2012/01/20 at 10:15

  6. jambaaaaaaaaaal

    2012/01/20 at 13:47

    wow

  7. Зочин

    2012/01/22 at 14:06

    xexe t1

  8. sekv

    2012/01/24 at 03:48

    iiiyaaa

  9. TheLibertines

    2012/01/24 at 19:52

    ЛАЙК

  10. Зочин

    2012/01/26 at 17:31

    wowjavascript:justReturn()

  11. Зочин

    2012/01/30 at 19:51

    wooooooooooooooooW!!! gej hashigiriidaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *