Цусны эргэлт муудаж байгааг илтгэх 8 шинж тэмдэг болон цусны эргэлтийг муутгахад хүргэдэг шалтгаанууд

2

Цусны эргэлтийн систем хэвийн ажиллаж байгаа үед таны бие организм хүчилтөрөгч болон шим тэжээлээр хангагдана. Гэвч цусны эргэлтийн системд асуудал үүсэх үед цусны урсгал доголдож, биед олон төрлийн шинж тэмдгүүд илэрнэ. Цусны эргэлтийн системд асуудал үүсэх үеийн шинж тэмдгүүдэд хүмүүс ач холбогдол өгдөггүй ба энэ нь буруу юм. Цусны эргэлтийн системд асуудал үүссэнээр зүрхний шигдээс болох эсвэл цус харвах зэргээр ноцтой үр дагавар гарах эрсдэлтэй гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

Бид танд цусны эргэлтийг муутгахад хүргэдэг хэд хэдэн шалтгаануудын талаар хүргэхээр бэлтгэлээ.

Цусны эргэлт муудахад хүргэдэг хүчин зүйлс

Цусны эргэлт муудахад хүргэдэг хамгийн том хүчин зүйл бол атеросклероз буюу артерийн хананд товруу үүсэх эмгэг юм. Атеросклерозын эмгэгт артерийн судасны өвчин /үе мөч болон ихэвчлэн хөлд нөлөөлнө/ болон венийн артерийн судасны өвчин /зүрхний артерийн судсанд товруу үүсэх/ багтана.

Цусны эргэлт муудахад нөлөөлөх бусад хүчин зүйлс:

  • Хяналтгүй чихрийн шижин өвчин
  • Тамхи татах
  • Хэт таргалалт
  • Рэйнаудын өвчин
  • Судас бүдүүрэх
  • Зүрхний үйл ажиллагаа муудах

 

Цусны эргэлт муудах үеийн 8 шинж тэмдэг

Цусны эргэлтийн систем муудах үед дараах 8 шинж тэмдэг илэрнэ:

1. Бодож сэтгэх болон ой санамжид асуудал үүснэ

Хэрэв тархинд хангалттай хэмжээний цус очихгүй байвал та анхаарлаа төвлөрүүлэх, юм мартах болон бодож сэтгэхэд асуудал үүснэ. Мөн тархинд хангалттай цус очихгүй байснаас болж сэтгэцийн олдмол өвчин тусах аюултай.

 

2. Үе мөч, тэр тусмаа хөлд маш их зовиур мэдрэгдэнэ

Хэрэв үе мөчин дэх цусны эргэлт муудсан бол танд чимчигнэх, мэдээ алдах, өвдөх, татаж өвдөх зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Мөн таны үе мөч биеийн бусад хэсгээс илүү хүйтэн байна. Эдгээр шинж тэмдгүүд тогтмол болон хааяа нэг удаа илэрч болно.

 

3. Хөл шархлах болон хөxрөх, шарх үүсэх үед эдгэхгүй удах

Үе мөчин дэх цусны эргэлт муудсанаар /тэр тусмаа хөлийн/ хөxрөх болон шарх үүсэх үед маш удаан эдгэрнэ. Хэрэв цусны урсгал ноцтойгоор доголдвол шархлаа бий болно.

 

4. Сульдах болон ядрах

Цусны урсгал муудсанаар та юу ч хийхгүй байх үедээ хүртэл сульдаж, амархан ядарна.

 

5. Нүдний доогуур бараан тойрог үүсэх

Бараан тойрог зөвхөн нойр дутуу байхтай холбоогүй. Хэрэв таны нүдний доор цусны эргэлт муудсанаас болж бараан тойрог үүссэн байвал, тэрхүү хэсэгт хуруугаараа дарж үзээрэй. Хуруугаар дарсан хэсэг зөөлөн байхаас гадна хуруугаа авсны дараа буцаад бараан өнгөтэй болж хувирч байвал таны биеийн цусны эргэлт яах аргагүй муудсан болохыг илтгэж байна.

 

6. Хоол боловсруулах эрхтний асуудал

Хэрэв цусны эргэлтийн систем доройтож, улмаар хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд нөлөөлж эхэлбэл, ходоод орчмоор зовиур мэдрэхэд хүргэнэ. Үр дүнд нь хоолны дуршил буурах, толгой эргэх болон суулгах шинж тэмдэг ажиглагдана.

 

7. Үс унах

Цусны эргэлт муудсанаар толгойн үсийг илүү өтгөн болгож, үс амархан унахад хүргэдэг байна.

 

8. Амьсгаа давчдах болон цээж хэсгээр бачимдах

Зүрхэнд цус хангалттай очихгүй байгаа учир зүрх зөв цохилохгүй, үүнээс болж амьсгаа давчдах, цээж хэсгээр бачимдах мэдрэмж төрнө.

Хэрэв танд дээр дурдсан шинж тэмдгүүдээс илэрвэл, хугацаа алдалгүй мэргэжлийн эмчид хандаарай гэж зөвлөе.

19
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Шарав Одончимэг

    Шарав Одончимэг

    2019/03/11 at 15:30

  2. Jargalmaa Banzragch

    Jargalmaa Banzragch

    2019/03/11 at 15:41

    yg tegeed yaj emchlehiin boloo Haanaas medeelel awah we

  3. Г. Сайхнаа

    Г. Сайхнаа

    2019/03/11 at 17:11

  4. Shuree Badrakh

    Shuree Badrakh

    2019/03/12 at 07:19

    Emchid ochih ni chuhal bna shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *