Жин хасаад тураад байдаг, даанч унжсан гэдэс арилахгүй үлдээд байна уу? Яагаад гэдгийн 7 шалтгааныг тайлбарлая

2

Олон эмэгтэйчүүдийн хувьд бие галбир гэдэг бол гэгээн ариун зүйл байдаг. Дуртай нарийн боовоо идмээр байвч дараа нь жин дээр гарах тооноос айгаад амандаа ч хүргэж чадахгүй. Хэдий бие галбир ерөнхийдөө туранхай ч гэлээ мэдэгдэхүйц гэдэстэй бүсгүйчүүдийн хувьд яах вэ? Спортоор хичээллэж байна, эрүүл хоолны дэглэм барьж байна, тэгсэн хэдий ч унжсан гэдэс эзнээ орхих нэг л янзгүй. Ингээд бид гэдэс арилахгүй байгаагийн 7 шалтгааныг танд танилцуулахаар бэлдлээ.

Шалтгаан 1 – стресс

g-stockstudio / Shutterstock.com

Стрессийн даавар болох кортизол – бэлхүүсний төв хэсгийн эд эсийн (хэвлийн өөхлөлтөд) үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг, тийм учраас хэрвээ та байнга сэтгэлийн дарамттай явдаг бол өөрийгөө гэдэстэй байгаад нэг их гайхаад байх хэрэггүй. Тэр гэдэс хаашаа ч арилахгүй. Юуны түрүүнд стрессийн хүчийн зүйлийг арилгах хэрэгтэй.

 

Шалтгаан 2 – сахар

nevodka / Shutterstock.com

Сахарын агууламж өндөртэй хоол хүнс нь хэвлийн өөхлөлтийг эрс нэмэгдүүлдэг. Та өөрийн авах калорийн хэмжээг багасгаж турахыг хүсэж байсан ч үр дүнгээ өгөхгүй. Сахар – таны заналт дайсан.

 

Шалтгаан 3 – саяхан төрсөн

Даавар эргээд хэвийн байдалдаа ороход цаг хугацаа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та саяхан төрсөн бол танд тэвчээр хэрэгтэй, бас биеийн тамираар хичээллэх шаардлагатай болно. Сунасан гэдэс хэвийн байдалдаа аажим орно, тэр үед нарийхан галбираараа өөрийгөө гайхуулаарай.

 

Шалтгаан 4 – дутуу нойр

Дутуу нойр кортизолын түвшинд нөлөөлдөг. Хэрвээ та нойргүйдлээр шаналж байгаа бол юуны түрүүнд бясалгал хийгээрэй, унтахаасаа өмнө тайвшруулах дуу хөгжим сонс. Хэрвээ үр дүнгээ өгөхгүй байвал – эмчид үзүүлж өөрт тохирох эмчилгээ хийлгэх шаардлагатай.

 

Шалтгаан 5 – гэдэс хийгээр дүүрэх

Kittisak Jirasittichai / Shutterstock.com

Хэрвээ гэдэс унжихын зэрэгцээ гэдэс базлах, дүүрэх эсвэл ходоод гэдэсний асуудал байвал хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдсоныг илтгэнэ. Энэ тохиолдолд зөвхөн гадаад үзэмжинд муугаар нөлөөлөөд зогсохгүй танд ч өөрт таагүй мэдрэмж төрүүлнэ. Байнга гэдэс дүүрдэг бол хоолны дараа жимс идэхээс татгалзаарай. Жимс нь ходоодонд боловсорч байгаа хоолыг исэлдүүлж гэдэс дүүргэхэд хүргэдэг ажээ.

 

Шалтгаан 6 – нас

Nina Buday / Shutterstock.com

Насны өөрчлөлт бодисын солилцоог удаашрахад хүргэдэг. Мөн бие махбодийн хэвийн үйл ажиллагааг дэмжих калорийн хэмжээнд ч өөрчлөлт гарна. Тийм учраас бодисын солилцоог дэмжихийн тулд хоолны дэглэмдээ анхаарал хандуулаарай.

 

Шалтгаан 7 – цэвэршилт

Цэвэршилт явагдаж байгаа үед эстроген болон прогестерон дааврын ялгаруулалт удааширдаг байна. Энэ үеэр тестостероны түвшин ч аажим багасч ирнэ. Дааврын эдгээр өөрчлөлтүүд хэвлийгээр таргалахад хүргэнэ.

Хэрвээ таны амьдралд дээр дурдсан жагсаалтаас ганц эсвэл түүнээс илүү шалтгаан байгаа бол яагаад гэдэснээсээ салж чадахгүй байгаагийн учрыг олж мэдлээ. Алдаагаа мэдсэнээс хойш засах амархан, ингээд та салж чадахгүй байсан гэдэснээсээ салах боломж нээгдэх болно.

16
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
8
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
4
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Oyunbold Odjav

    Oyunbold Odjav

    2019/03/11 at 17:47

  2. Oyunbold Odjav

    Oyunbold Odjav

    2019/03/11 at 17:47

  3. Жинжий Э.

    Жинжий Э.

    2019/03/11 at 18:06

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *