Төрөлхийн шаргал үстнүүд яагаад бусдаас илүү онцгой байдаг вэ? Монголын нутагт ч бас эрт дээр үед шаргал үстнүүд амьдарч байсныг та мэдэх үү?

1

Бид кино дэлгэцнээс наран мэт шаргал үстэй хүмүүсийг олон удаа харж байсан. Гэвч бодит байдал дээр цайвар шаргал үстнүүд тийм ч олон байдаггүй гэнэ шүү. Marilyn Monroe, Gwen Stefani, Reese Witherspoon зэрэг алдартнуудын хараа булаам сайхан шаргал үс төрөлхийн биш гэдгийг та мэдэх үү? Үсээ цайвар шаргал өнгөтэй болгох нь хүчирхэг эмэгтэйн дүрх төрхийг бүрдүүлэх нууцыг өөртөө агуулдаг тул тэд ийнхүү үсний өнгөө өөрчилсөн биз ээ. Манай сайт уншигч танд шаргал үстэй хүмүүсийг ямар онцгой болох тухай өгүүлэх гэж байна.

Европ болон Хойд Америкийн нийт хүн амын ердөө 5 хувь нь л төрөлхийн шаргал үстэй

© taylorswift / instagram, © taylorswift / instagram

Төрөлхийн шар үстнүүд маш ховор бөгөөд зөвхөн европ болон далайн орнуудад л байдаг ажээ. Тэдний үсний өнгө нас ахих тусам бараан болж эхэлдэг тул шаргал үстэй насанд хүрсэн хүн тун цөөн байдаг гэнэ.

 

Төрөлхийн шаргал үстэй өнгөт арьстан ч бий

© Graham Crumb / Wikimedia Commons

Австрали тивийн ойролцоох Меланезийн бүс нутагт өнгөт арьстан хүмүүс амьдрах бөгөөд тэдний нийт хүн амын 5-10% нь төрөлхийн шаргал үстэй ажээ.

 

Зарим хүмүүсийн шаргал өнгийн үс нь генийн өөрчлөлтийн үр дүн аж

© depositphotos.com, © Graham Crumb / Wikimedia Commons

Шаргал өнгийн үс цаг хугацааны эрхээр нэг бус хоёр ч удаа хувьсаж өөрчлөгдсөн байдаг. Умард Европын шар арьст хүмүүсийн үсний өнгө шаргал болж хувьссан байдаг бол Меланезийн Соломоны Арлуудын оршин суугчид ч генийн өөрчлөлтийн улмаас шаргал үстэй болсон байдаг ажээ.

 

Шаргал үстнүүд бусдыг бодвол илүү их туг үстэй байдаг

© Courtesy Everett Collection / EAST NEWS

Тэд ойролцоогоор 150,000 туг үстэй байдаг бол хар өнгийн үстнүүд 110,000, бор үстнүүд 100,000, улаан үстнүүд 90,000 орчим туг үстэй байдаг гэнэ. Энэ нь шаргал өнгийн үстнүүдийг нарны хэт ягаан туяанаас хуйхыг нь хамгаалах хамгаалалт болж байдаг ажээ. Харин бараан өнгийн үсний хувьд өөртөө үүнээс хамгаалах хангалттай хэмжээний меланин агуулдаг тул дээрх хамгаалалт хэрэггүй байдаг байна.

 

Шаргал өнгийн сахал бараан өнгийн сахлыг бодвол удаан ургадаг

© Fuguito / Wikimedia Commons

Үсний хувьд ямар өнгөтэй байхаас үл хамааран адил хурдтай ургадаг. Харин цайвар шаргал өнгөтэй сахал нь илүү чамин харагдах бөгөөд генийн болон тестостеронийн түвшингээс хамааран ургалт нь янз бүр байдаг ажээ.

 

Алтан шаргал үстэй эмэгтэйчүүд илүү дур булаам харагддаг

© Life or Something Like It / 20th Century Studios

Олон олон судалгааны үр дүнд шаргал үстэй эмэгтэйчүүд эрчүүдийн сэтгэлийг илүүтэйгээр татдаг болох нь нотлогдсон байдаг. Бүр шаргал үс нь хиймэл байсан ч уг судалгаануудын үр дүн нь ижил байсан гэдэг. Харин шаргал үстэй эрчүүдийн хувьд үр дүн нь эсрэг байдаг бөгөөд хэрэв шаргал үстэй эр хэн нэгнийг бүжгэнд урих юм бол татгалзсан хариу авах магадлал өндөртэй байдаг гэнэ.

 

Шаргал үстэй эмэгтэйчүүд илүү өндөр цалинждаг

© Manny & Lo / Sony Pictures Classics, © Don Jon / Relativity Media

Queensland-ийн Их Сургуулийн зүгээс явуулсан нэгэн судалгаагаар шаргал үстэй эмэгтэйчүүд бусад өнгийн үстэй эмэгтэйчүүдээс 7 хувиар илүү цалинждаг гэх үр дүн гарсан байдаг.

 

Тэд мөн чинээлэг нэгний гэргий болох магадлал өндөр

© The Stepford Wives / Paramount Pictures

Шаргал үстэй эмэгтэйчүүд бусад өнгийн үстэй эмэгтэйчүүдээс даруй 6 хувиар илүү орлоготой эрчүүдтэй гэр бүл болдог гэх судалгаа ч мөн бий.

 

Бонус: Эрт үед Ази тивд ч мөн төрөлхийн шаргал үстнүүд амьдарч байсан

Ази хүмүүс хар үстэй байдаг ч гэсэн эртний булшнаас шаргал үстэй ази хүмүүсийн олдвор олдсоор байгаа гэнэ. Тухайлбал Хятад болон Монгол улсын нутагт шаргал үстэй занданшуулсан шарил олдсон байдаг.

Шаргал үстнүүд бусдаас онцгой байх өөр ямар шалтгаан бий бол? Сэтгэгдэл хэсэгт өөрийн бодлоо бидэнтэй хуваалцаарай.

23
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *