Хэрэв та өсөж дэвжих хүсэлтэй л бол танд дараах 5 төрлийн “найз” огтхон ч хэрэггүй шүү!

3

Өсөж хөгжих гэдэг бол хүний амьдралын нэгэн чухал шаардлага, хүсэл зориг байдаг.

Тийм учраас тантай нөхөрлөж байгаа хүн таныг өсөж хөгжихөд тус болдог байхаас бус атаархаж, саад болдоггүй байх нь ихээхэн чухал зүйл юм.

Та хэрвээ өсөж дэвжих хүсэлтэй бол танд доорх 5 төрлийн “найз нөхөд” огтоос хэрэггүй юм шүү.

1. Мөнхийн гомдоллогч

Иймэрхүү нөхөд бараг байнга л муу муухай орчинг бий болгоно. Түүнд үргэлж ямар нэг зүйл үл таалагддаг, хүссэнээр нь болдоггүй байна. Сануулахад муу муухай бодол санаа халдвартай шүү. Магадгүй та удахгүй бас бүх л зүйлд гомдоллодог болж болзошгүй юм.

2. Гутранги үзэлтэн

Ийм хүн хүний “даль жигүүрийг” үгүй хийдэг. Тэрээр таны төлөвлөгөө үл бүтэх мянга мянган шалтгааныг үргэлж олж харна. Ийм хүн өөрөө элдэв юм хийж үзэхээс айдаг учраас бусдыг ингэж уруу татдаг юм.

3. Мөнхийн эргэлзээ

Эдгээр хүмүүс таны хүсэл зорилгыг дэмжиж байгаа мэт боловч таны аливаа алдаа, дутагдал, бүтэлгүйтлийг хамгийн түрүүнд олж харж зарладаг байна. Тэд танд итгэж байгаа гэж хэлэх ч үнэндээ таныг бүтэлгүйтэхийг л тэсэн ядан хүлээнэ.

4. Онгироо

Тэд үргэлж бусдаас магтаал хүлээж байна. Мөн байнга онгирох бөгөөд энэ нь хүний дургүйг хүргэдэг.  Яг үнэндээ тэд өөртөө маш итгэлгүй хүмүүс байдаг юм.

5. Зальтай

Тэдэнд олон муу араншин байна: хүний яриа таслах, тохиромжгүй үед утсаар залгах, сошиал сүлжээнд 24/7 цагаар суух гэх мэт.

Таны найз нөхөд дунд иймэрхүү хүмүүс бий юу?

54
БахархмаарБахархмаар
20
ХарамсалтайХарамсалтай
17
ТэнэглэлТэнэглэл
16
БурууБуруу
14
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Deegii Deegii

    Deegii Deegii

    2019/08/06 at 17:41

    zewvvn garuud zunduu bn shy huurhiis

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *